Үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “Аггон V” тэмцнээ “Элсний нүүдэл үү? Оюуны нүүдэл үү?” сэдвээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 100 гаруй илтгэгч өрсөлдсөн юм.
Хоёрдугаар үе шатанд 10 оролцогч шалгарсан бөгөөд сэдвүүдээс сугалан 30 секунд бэлдэн илтгэлээ танилцуулсан юм. Нийт 4 үе шаттайгаар явагдсан тус тэмцээний ялагчаар Б.Пүрэвсүрэн шалгарч Лидершиф институтийн зардалаар АНУ-д суралцах эрхийн бичиг гардсан юм. Хоёрдугаар байрны илтгэгчийг PC MALL компютерийн их дэлгүүрээс note book-р урамшууллаа. Тэмцээний эхний 10 байранд орсон илтгэгчид ивээн тэтгэгчдийн шагналын эзэд болсон.
Уран илтгэнэ гэдэг ухаантай, зөв цэгцтэй ярихийн нэр гэдгийг энэ өдөр илтгэгчид маань харуулсан юм. Монгол залуусын оюуны цар хүрээг нээн харуулсан тус тэмцээн дараа жил дахин зохион байгуулагдах болно.

0 commentsМэдээлүү буцах
Add your comment