Илтгэх урлаг цагаан толгой

Илтгэх урлаг бол… гэхээсээ илүүтэйгээр танд ямар ач тус, үр өгөөжтэй байж болох талаар сийрүүлье. Хүн бүрт өндөр боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч түүний дотроос ярих урлаг, харилцааны соёл, илтгэх чадвар шинэ зууны иргэдийн заавал эзэмших чадвар байх болно гэдэгт илтгэлтэй байж болно. Тэгвэл яагаад илтгэх урлаг хэрэгтэй чадвар байх вэ? ямар ач тустай вэ? гэсэн асуултад хариулья. Үүнд:

      • Өөртөө итгэлтэй болох
        Эв эеийг эрхэмлэгч иргэнлиг хүн болгоно
        Харилцааны өндөр соёлтой илтгэгч болгоно
        Амжилтанд хүргэгч хүч болно гэх мэт ерөнхий ач холбогдолтой.
Илтгэх урлагт суралцахын тулд нэн тэргүүнд илтгэл хэрхэн бичиж сурах талаар мэдэгдэхүүнтэй байх шаардлага зайлшгүй урган гарна.
Илтгэл хэрхэн бичих вэ? бүтэц, найруулга
Илтгэлийн бүтэц нь ойлгоход хялбар бөгөөд бидний дунд сургуульд үзсэн сонгодог өгүүллэг шиг бүтэцтэй байдаг. Илтгэл нь дараах үндсэн хэсгүүдтэй байна. Үүнд:
  • Оршил хэсэг /15%/
  • Үндсэн хэсэг /70%/
  • Төгсгөл хэсэг / 15% /
Аливаа илтгэл нь 15 минутаас илүүгүй хугацаанд үргэлжлэх нь зүйтэй. Үүнээс удаан хугацаанд үргэлжилбэл сонсогчдыг чилээж болно.
Оршил хэсэг
Оршил хэсгийг илтгэхдээ сонсогчид тантай “дасан зохицох” нэгээс хоёр минутын хугацаааг тэдэнд олгоорой. Сонсогчид таны дуу хоолойны өнгө, дасал болсон дохио зангаа, нүүрний хувирал болон гадаад төрх байдалд дасан зохицож, сонсогчид болон таны хооронд харилцан итгэлцэл бий болоход энэ хугацаа шаардлагатай байдаг. Танд мөн адил танхимын дуу авианы ойлт, тархалт сонсгол зүйд дасан зохицож сандарч тэвдсэн байдлаа даван туулахад төдий хэмжээний хугацаа шаардлагатай.
Та сонсогчидтойгоо нөхөрсөг харьцаа тогтоох хэрэгтэй. Илтгэлээ хэт чанга бас сул бус өнгөөр эхлэх нь зүйтэй. Мөн тэдэнтэй харцаараа харилцаа тогтоох нь танхимын уур амьсгалыг тооцоолоход ашигтай байх болно. Та илтгэлээ эхлүүлэхдээ дараах аргуудыг хэрэглэвэл тохиромжтой. Үүнд:
1. Тухайн нөхцөл байдалтай уялдуулан эхлэх
Арга хэмжээ болж буй газар, цаг агаарын байдал, тухайн өдрийн төлөвлөгөөнд орсон хамтарсан хоол, өмнөх илтгэгчийн ярьсан зүйлтэй уялдуулах гэх мэтээр эхлэх
2. Хошин түүх, онигоо
Илтгэлийн эхэнд хошин үг яриагаар эхлэх нь маш сайн үр дүнтэй аргуудын нэг бөгөөд маш сайн нарийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Хэрэв мэдэрч чадаагүй зүйл ярьж тэр нь танхимд сайхан сэтгэгдэл үлдээж чадахгүй бол таны илтгэл бараг л сөнөлөө л гэсэн үг.
3. Ишлэл татаж эхлэх
Сайн эх сурвалжаас ишлэл татах нь боловсролтой сайн хүний шинжийг илэрхийлнэ. Ишлэлийг ардын уран цэцэн үг, эрдэмтдийн хэлсэн ишлэлээс татаж болно. Гэхдээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц сайн ишлэл сонгоорой
4. Тухайн сэдэвтэй холбоотой өөрт болон таны танилд тохиолдсон жишээгээр эхлэх
Илтгэлийн оршил хэсэг нь маш чухал бөгөөд үндсэн хэсгээс дутахааргүй хугацааг зарцуулах хэрэгтэй. Гараа сайн бол бариа сайн.
Үндсэн хэсэг
Илтгэлийн үндсэн хэсэг нь таны илтгэлийн гол цөм байдаг. Илтгэлийн үндсэн хэсгийг бэлдэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
  1. Ямар үндэслэлүүдийг гарган тавих
  2. Ямар үндэслэл нь таны илтгэлд илүү тохиромжтой бас оновчтой байх
  3. Үндэслэлүүдээ ямар дэс дараалалтайгаар тавих
  4. Үндэслэлийн ямар хэлбэрийг сонгох. Үндэслэл нь жишээ, судалгаа, тоо баримт байж болно.
Илтгэгч хүн үндэслэлээ сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
  1. Миний сонсогчид ямар хүмүүс байх вэ?
  2. Тэд энэ сэдвийн талаар юу мэдэх бол?
  3. Тэд сонгон авсан сэдвийн талаар эерэг эсвэл сөрөг сэтгэгдлийн алинтай нь үлдэх бол?
Илтгэлийн үндсэн хэсэг нь сонсогчдод сонсох тусам улам сонирхол татахуйц сонирхолтой байх нь илүү үр дүнтэй байна. Иймээс илтгэлээ дараах асуулгаар тавьбал тохиромжтой. Үүнд:
  1. Та энэ асуудлыг хэрхэн нээсэн
  2. Асуудлыг шийдэх гарцыг олохгүй байсан тухай
  3. Эцэст нь асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэж чадсан тухай
Үнэндээ сонсогчид сонирхолтой, адал явдалтай, адармаатай өгүүллэг сонсохоор ирцгээдэг. Тэдэнд хүссэнийг нь өгөх нь зүйтэй. Ингэж байж таны илтгэл амжилттай болно. Илтгэл бүхэн өөрийн гэсэн оргил цагтай байдаг. Энэ нь хамгийн сонирхолтой хэсэг нь. Илтгэлийн оргил цэгүүд дараах байдалтай байж болно. Үүнд:
  1. Хамгийн үнэмшилтэй үндэслэл
  2. Өдгөөг хүртэл нууцалж байсан санааг олон нийтэд гэнэтийн бэлэг мэт дэлгэх
  3. Хямралын үед өөрийн байр суурийг оновчтойгоор илэрхийлэх
  4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн түр зуурын гацалт, дохио зангаа илэрхийлэх
  5. Илтгэлийн хамгийн сонирхолтой түүх болон онигоог илтгэх
Илтгэлийг хэр үнэмшилтэй болгох нь оргил цагийн шийдэх асуудал.
Төгсгөл хэсэг
Аливаа илтгэлийн төгсгөл нь сонсогчдын ой тогтоолтод хамгийн их тогтоогддог хэсэг. Тиймээс илтгэлийн төгсгөл сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй оргилуун байх ёстой. Утгын хувьд төгсгөл хэсэг нь илтгэлийн гол санааг агуулж байдаг учир түүнийг сонсогчдын хувьд ойлгогдох хамгийн боломжтой хэлбэрээр өгүүлэх нь тохиромжтой. Төгсгөлийг тохиромжтой хийх хэд хэдэн арга байдаг. Үүнд:
  1. Утгын хувьд илтгэлийн оршил хэсэгт уялдуулах.
  2. Дүгнэлтийг гурван өөр сэдвийн хүрээнд хийх.
  3. Учир шалтгаануудыг нэгэн үзүүрт зангидах
  4. Өөрийн дэвшүүлсэн саналын хэд хэдэн хувилбарыг дэвшүүлэх
  5. Бүх хүний эв санааны нэгдэл, нэгдсэн ойлголтонд тулгуурласан сэтгэл хөдлөм уриалга гаргах
  6. Хамтран ажиллахыг шаардах
  7. Харилцан буулт хийх саналуудыг гаргах
  8. Ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх
  9. Алиа хошин түүх ярих
  10. Бэлэг өгөх, хандив өргөх
Төгсгөл хийхдээ анхаарах зүйл гэвэл олон илтгэгчдийн хийдэг алдаа нь илтгэлийнхээ төгсгөлийг албан ёсоор зарласан атлаа үргэлжлүүлэн ярьсаар байдаг явдал яах аргагүй мөн билээ. Таньд амжилт хүсье.

13 commentsМэдээлүү буцах

#1viagra generique franceJune 5, 2011, 9:54 pm

mnwrmzak, venta de cialis, wdmghlzr, donde comprar viagra, blhidjfv, tadalafil 20 milligrams, lyixvjgw,

#2viagra generique franceJune 5, 2011, 9:25 pm

bcwqefrm, cialis, xthnzqxn, venta de sildenafil, iwpvyvwi, achat levitra, wrmvkcrf,

#3viagra farmaciaJune 5, 2011, 8:58 pm

hulybnht, cialis barato, ektblysz, sildenafil sin receta, vbxhtjpo, cialis 5mg prix, ywrmlaoy,

#4achat cialisJune 4, 2011, 10:33 am

eimfzjdk, tadalafil, pnzulzhi, sildenafil costo, takefglf, kamagra acheter, amcnbeaz,

#5ypjpmgvuwsaMay 31, 2011, 9:43 am

bCNGpi qtgvndufzrqj, [url=http://nxuehkvqstuz.com/]nxuehkvqstuz[/url], [link=http://pbxhbvoizypm.com/]pbxhbvoizypm[/link], http://wbipxnvakdgz.com/

#6busljmuMay 21, 2011, 10:58 pm

r1pGY7 , [url=http://iizcmgerstrr.com/]iizcmgerstrr[/url], [link=http://yytemfhypvue.com/]yytemfhypvue[/link], http://ghjiseowrkvh.com/

#7bynupcMay 20, 2011, 4:44 pm

5eJvTa gqrcmpzqahhl

#8BubberMay 19, 2011, 4:21 am

Kudos! What a neat way of thniking about it.

#9zacherymonMay 18, 2011, 6:00 pm

cheap car insurance 8-) auto insurance quotes 8094 texas homeowners insurance 8-DD

#10SkyleoFietsMay 16, 2011, 9:33 am

auto insurance 8-] low cost life insurance >:-)) online auto insurance quotes 8-[

#11FremontDejavuMay 14, 2011, 2:40 pm

new york car insurance >:-]]] discount auto insurance %-DD infinity auto insurance mgjksb

#12cossaloopsApril 5, 2011, 6:45 am

health insurance 9985 cheap auto insurance %DDD

#13adminJanuary 10, 2011, 12:06 pm

dfasdfasdfasfd

Add your comment

Nickname:
E-mail:
Website:
Comment:

Other articlesЭхлэл үрүү буцах

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?(11)

Хэрэглэгч маш их мэдээлэлтэй болох тусам уламжлалт компани-удирдлагатай маркетинг, зар сурталчилгаанд сэжигтэй, хянуур ханддаг болсон төдийгүй тэдний юу хэлж сурталчилж байгаагаас үл хамааран бие даасан худалдан авалтын шийдвэр хийх нь ихэссэн. Худалдан авагчийн оюун санааг хялбар бөгөөд чөлөөтэй болгодог тэр хүчин зүйлийг сайтар авч үзэлгүйгээр зарим маркетерууд чамгүй их мөнгийг өөрсдийн төсөөлсөн, нарийн бодож боловсруулсан

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ(4)

Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй Харин амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ За яах вэ үзээд алдъя, гэхдээ бүтэхгүй л байх даа гэсэн сэтгэлгээ нь амжилтгүй байдалд хүргэдэг Манлайлагчдыг хүндлэх гэдэг бол сайн зүйл Тэднээс суралц, тэднийг ажигла, тэднийг судал Гэхдээ тэднийг тахин шүтэж болохгүй Та тэднээс илүү болно гэдэгтээ итгэ Илүү урт зам туулж чадна

“ӨДӨР БҮР ДРАКЕРТАЙ ХАМТ” шинэ ном худалдаанд гарлаа

“ӨДӨР БҮР ДРАКЕРТАЙ ХАМТ” шинэ ном худалдаанд гарлаа(85)

“Орчин үеийн менежментийн эцэг” гэгддэг, Америкийн эрдэмтэн Петер Дракерын “ӨДӨР БҮР ДРАКЕРТАЙ ХАМТ” бүтээл Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Петер Дракер нь XX зууны нөлөө бүхий сэтгэгч бөгөөд менежментийг шинжлэх ухаан болгон системчлэхэд чухал хувь нэмэр оруулж, орчин үеийн корпорациуд бүрэлдэн бий болоход ихээхэн нөлөөлсөн хүн юм. Түүний “The Practice of Management” буюу “Менежментийн практик” бүтээл

Ажлаа стресс багатай хийх зөвлөгөө

Ажлаа стресс багатай хийх зөвлөгөө(10)

Хэрвээ та ажлын байрнаас үүдэлтэй сэтгэл санааны хямралд орохгүй байя гэвэл дараахь зөвлөгөөг дагаарай. 1. Нэг зорилгоос нөгөө рүү гүйхэд хамаг амьдралаа бүү зориул. Зогсолт хийх цаг гаргаж, ажилтай холбоогүй бол юуны ч тухай хамаагүй бодохыг оролдоод үз. 2. Бүгдийг зэрэг амжуулах гэж бүү хичээ. Таны мэдрэлийн систем ийм ачааллыг уучлахгүй бөгөөд эхлээд нойргүйдэл, толгой

“Өглөөний хүн” болох нь амжилт гаргахын үндсийн үндэс мөн

“Өглөөний хүн” болох нь амжилт гаргахын үндсийн үндэс мөн(12)

“Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм ” Д.Карнеги-Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг сэргэг байдаг зан чанарын онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг. Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг

Дэлгэнгүй
banner

Нэвтрэх


    • Одоо л мэргэжилээ буруу сонгосон нэхдуудийг ойлгож бн. Нэг сонин хичээл ороод 4 days ago

Жиргэх үү

Таны реклам энд

banner

Архив

Админтай холбогдох

Биднийг дэмжигч байгууллага

banner
banner
Бидэнтэй холбогдох
© 2011 http://www.speaker.mn/ - Дизайныг "HICP.LLC". Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.