Их сэтгэгч Аристотель бол агуа их илтгэгч

17-37 насандаа Афинд суурьшиж, гүн ухаантан Платоны Академид суралцжээ. Тэрээр жижигхэн нүдтэй, тультраа хэлтэй, машид ганган хувцаслаж, үсээ ямагт гоёмсгоор засуулдаг хүн байлаа.

25 насандаа Аристотель Герегийн нэгэн хот улс болох Хермийн захирагчийн өргөмөл охинтой гэрлэсэн бөгөөд хүү, охин хоёртой байсан юм. Аристотелийн эхнэрийн тухайд бол тэрхүү Хермиас гэгчийн төрсөн охин ч гэдэг, бүр татвар эм нь байсан ч гэдэг аж. Гэхдээ Хермиас тайган хүн байсан нь баттай юм билээ.

Түүний багадаа цуг тоглодог байсан Филиппийн хүү бол хожмоо ертөнц даяар алдраа дуурсгасан аугаа их байлдан дагуулагч Македоны хэмээх Александр гэдгийг бид мэднэ. Чингис хаантай эн зэрэгцэн яригддаг энэ их жанжны номын багш нь Аристотель байсан юм. Александр хаан багшдаа “Энэ хөшөөг Никомахын хүү, бурхан ухаант мэргэн Аристотель танаа зориулж Александр босгов” гэсэн бичээс бүхий хөшөө бариулсан юм. Александраас нэг удаа “Та яагаад багш Аристотелийг эцэг Филиппээсээ өндөрт үзэж, хүндэлдэг юм бэ?” гэж асуухад тэрээр:

-Эцэг минь миний биеийг бүрэлдүүлж тэнгэрээс газрыг онуулан буулгасан. Харин Аристотель миний сэтгэлийг бойжуулж, намайг газраас тэнгэр өөд өргөсөн юм гэж хариулсан тухай домог байдаг.

Гэхдээ энэ бол домог төдий л юм шүү дээ. Магадгүй эрх мэдэлд дуртай Александрын хувь Аристотель зүгээр л хааныг бүдүүлэг харанхуй хүн биш гэдгийг харуулах нэр төрийн төдий багш байсан ч юм бил үү? Цөөнгүй сурвалж бичигт дурдсанаар бол, Александр насан туршдаа философийн талаар юу ч ойлгоогүй, ойлгох ч чадваргүй дураараа залуу хэвээр үлдсэн аж. Гэхдээ тийм суут багштай байна гэдэг жир хэрэг биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөрцгүй. Юутай ч хаантан багшийгаа асар их ивээн тэтгэдэг байсан бөгөөд, Аристотелийг амьтан зурах үед өмнө нь амьтдыг дуурайн зогсож зуруулдаг хэдэн мянган боол байсан гэнэ. Сэтгэгч маань үргэлж ёжтой инээвхийлж явдгийн учрыг үеийнхэн нь “Тэр өөрийгөө Платны шавь, эрдэм мэдлэгээрээ хаан Александраас хавьгүй өндөрт гарсан хүн гэж бодож явдгийнх” гэлцдэг байжээ.

Нийтийн тооллын өмнөх 336 онд Аристотель Афинд өөрийн сургуулийг нээв. Сургуулиа Афины Ликее хэмээх дүүрэгт нээсэн тул уг нэрээр нэрлэжээ. Одоогийн “лицей сугууль” гэдэг нь чухам эндээс гаралтай үг юм. Тэндээ Аристотель шавь нарынхаа хамт хашаан дотуур холхин зугаалах зуураа лекц уншдаг байлаа. Утга зохиолын онолын олон асуудал чухам тэдгээр лекцүүд дотор анх хөндөгдсөн билээ.

Аристотель өмнөх үеийнхээ философичдыг бодвол жинхэнэ профессор байсан юм. Түүний сургаалууд системтэй, үзэл бодол нь сэдэвчлэгдэн ангилагдсан, бүтээл туурвил нь шүүмжлэлт байр суурь ихтэй, хүүрнэл зохиолын шинжтэй байснаараа онцлог. Урьдын сэтгэгчид голчлон шүлэглэж санаагаа илэрхийлдэг байсан. Түүнд шуналтай гэнэ сэтгэлгээ, шашны мухар сүсэг байсангүй. Нэг үгээр хэлбэл, философичийн хувьд тэр бүрэн гүйцэд боловсорсон, гаргадаг алдаа нь ч нас ухаан жигдэрсэн хүний алдаа байлаа.

Тус сургуулийн хүрээнд заримдаа тун ч хачирхалтай хичээлүүд ордог байсныг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Жишээлбэл “Хүн өөрийгөө бусдаас илүү хайрлах ёстой юу, хэн нэгнийг өөрөөсөө илүү хайрлах ёстой юу?” гэсэн сэдвээр бүхэл бүтэн цуврал хичээл зааж байсан баримт бий. Тэгээд эцсийн дүнд хүн өөрийгөө бусдаас илүүд тавих нь тэнэг хэрэг, өөрт нь сайн санаж явдаг хүнийг өөрөөсөө илүү хайрлах ёстой гэсэн гаргалгаанд хүрч байжээ.

Аристотель сургууль байгуулснаасаа хойш бичгээр зохиол бичихийг бүрмөсөн орхиж, зөвхөн аман сургаал л айлддаг болсон тул түүнийг нас барснаас хойш шавь нар нь ярьсныг нь ихэнхдээ мартаж, бүр 200 орчим жилийн дараа л сая сэргээсэн гэдэг.

Тэр өөрөө зоологид онцгой сайн байсан боловч зарим талаар өөрийн биеэр, зарим талаар хамтран ажиллагчдаараа дамжуулан одон орон судлал, математик, ургамал судлал гэх мэт салбаруудад эстетика, этика болон улс төрийн төрөлд хийсэн шигээ агуу их судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байна. Жишээ нь: төрийн амьдралыг судлахдаа 158 төр упсын үндсэн хуулийн бичгийг эмхэтгэн тодорхойлжээ. Түүний 150 гаруй бүтээлийн нэрийг бүртгэсэн байгаа бөгөөд судлаачдын үзэж буйгаар эдгээр бүтээлүүд 450000 орчим мөр бүхий ажээ. Онцгой оюун ухаантай энэ хүн юмыг бодит талаас нь авч үздэг, хүлээцтэй уян хатан, бага зэрэг егөөтэй, хүнлэг мөн чанартай нэгэн байлаа.

5 commentsМэдээлүү буцах

#1RebekakMay 12, 2011, 2:57 pm

auto insurance quotes =-(( cheap auto insurance okkey home insurance rates 6902

#2enragedmangMay 4, 2011, 7:16 pm

life insurance cqzjmw cheap auto insurance fgvcpq health insurance :-OOO

#3marukApril 28, 2011, 3:40 am

бичсэн номуудыx нь товчлол~Г оруулж болдоггүй юмуу?

#4angelsakaApril 10, 2011, 5:52 pm

life insurence bzinen car insurance 8-OO

#5xbaby3phatxApril 10, 2011, 8:09 am

order propecia online >:[[ ultram 435370

Add your comment

Nickname:
E-mail:
Website:
Comment:

Other articlesЭхлэл үрүү буцах

Күнз. М.Э.Ө. 551-470 он

Күнз. М.Э.Ө. 551-470 он(9)

Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан

АНУ-ын долларын түүхээс

АНУ-ын долларын түүхээс(10)

АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төв банкны тэргүүн Бен Бернанке нар 100 долларын дэвсгэртийнхээ шинэ загварыг танилцуулсан билээ. Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна.Шинэ мөнгөн тэмдэгт дээрх хонх болон 100-гийн тоог гурван хэмжээст технологиор хийжээ. Зэсэн шаргалаас ногоон болж өнгөө хувиргадаг хонхыг мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд байрлуулсан байна. Тэгэхдээ

“Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан

“Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан(6)

Майкл Жексон Сингапурт тоглохыг сонсоод хамаг байдгаа шавхан барааг нь ч болов харахаар Арслант арлыг зорьсон нь Ш.Баярсайханыг Монголын электрон барааны зах зээлд тэргүүлэгч бизнесмэн болох улмаар “Номин холдинг” нь хоёр ч удаа Монголын Топ-1 компаниар шалгарахын эхлэл байсан юм. Тэр М.Жексоны концертыг үзэж, бас чиг электрон барааны бизнес эрхэлбэл амжилт олох юм байна гэсэн

Фидель Кастро – Кубын хувьсгалийн эцэг.

Фидель Кастро – Кубын хувьсгалийн эцэг.(3)

Фидель Алехандро Кастро Рус 1926 оны 8 сарын 13-нд Кубын Орьенте мужийн Биран гэдэг гэдэг газар төржээ. Гэвч 1926 оны 4 сарын 13-нд Фидель Кастро төрсөн гэдэг өөр нэг хувилбар байдаг. Түүний эцэг Галисия Анхеля Кастро газар эзэмшигч байв. Харин ээж Лина Рус Гонсалес нь ядуу гэр бүлээс гаралтай эгэл жирийн бүсгүй байв. Галисия Анхеля

Хөзрийн тамга

Хөзрийн тамга(4)

Тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн наймаачин, хатагтай нарын сэтгэлийг эзэмдэгч Дональд Трамп  нэрээ хугалалгүйгээр амьдралаа авч яваа тухайгаа. Trump (англ.) 1) Хөзөр 2) Цогтой хүү 3) Чухал хүн Беверли-Хиллз дэх шинэ байранд нь бид тай шинэ байранд нь уулзсан юм. Эхний 15 минутыг тэрээр орчноо танилцуулахад зориулав. “Би энд бүгдийг  байшингуудыг дараалан худалдан авч байгаа. Ажил

Дэлгэнгүй
banner

Нэвтрэх


    • Одоо л мэргэжилээ буруу сонгосон нэхдуудийг ойлгож бн. Нэг сонин хичээл ороод 4 days ago

Жиргэх үү

Таны реклам энд

banner

Архив

Админтай холбогдох

Биднийг дэмжигч байгууллага

banner
banner
Бидэнтэй холбогдох
© 2011 http://www.speaker.mn/ - Дизайныг "HICP.LLC". Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.