МУ Ерөнхий сайд С.Батболд

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Ард иргэддээ дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ

Монгол Улсын нийт ард иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Засгийн газар ард иргэд Та бүхэнтэйгээ хамт амжилт ололт, дурсамж, сургамж дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна. Шинэ зууны эхний аравныг отголон өндөрлөж буй 2010 он ирээдүйн их хөгжлийн эх суурийг тавьсан олон чухал үйл явдлаар баялаг байлаа.Эдийн засагт ахиц гарч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2010 онд тавьсан зорилтоо хангахаар байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж үйлдвэрлэл үйлчилгээ өргөжлөө. Цаг агаарын таатай биш байдлаас үүдэн мал аж ахуйдаа ихээхэн хохирол амссан ч газар тариалангийн салбарт амжилт ихтэй байлаа.

Энэ онд хураан авсан буудай, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 53,7 хувийг хангаж чадсан. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг даах, олон улсын стандартад нийцсэн хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь бий болгох эхлэлийг тавив. Шинэ төмөр зам, шинэ аж үйлдвэрийн цогцолборууд, орон сууцны хорооллууд, Тавантолгойн орд газрыг ашиглах зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх түүхэн чухал шийдвэрүүдийг гаргав. Энэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банк байгуулахаар боллоо.

Эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ хүний хөгжилд онцгой анхаарсан жил байлаа. Боловсролын салбарт шинэчлэлийг иж бүрнээр эхлүүлж, төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэж, кампус хэлбэрээр хөгжүүлэх эх суурийг тавьсан. Ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн стандартыг анх удаа нэвтрүүллээ. Хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, суурь өөрчлөлтүүдийг хийлээ.

“Хүний хөгжил сан”-г байгуулж, өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялгаас ард иргэддээ анх удаа адил тэгш хэлбэрээр хишиг хувь хүртээж эхэллээ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 46.800 ажлын байрыг шинээр бий болголоо.

Засгийн газар иргэд олондоо ойр байж орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх эхлэлийг тавьсан он болов. Би энэ онд Өмнийн шаргал говь, Өргөн Сэлэнгийн хөндий, Алтай, Хангайн ай сав газар гээд Монгол орныхоо 18 аймаг, орон нутагт ажиллаж ард иргэдтэйгээ уулзсан. Асуудал бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, олон ажлыг амжуулсан. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдлээ.

Манай улсын гадаад харилцааны түүх ч хоёр талын ба олон талт харилцааг шинэ шатанд гаргасан айлчлалууд, онцлох үйл явдлаар  баяжигдлаа. Өнгөрсөн 20 жилд Монгол улс ардчилсан орон гэдэг тодотголоороо гадаадад ойлгогддог байлаа. Тэгвэл өнөө жилээс дэлхийн эдийн засаг бизнесийн харааны төвд орж ирлээ. Ийнхүү манай гадаад харилцаа эдийн засагжих замдаа эргэлт буцалтгүй орсон нь энэ жилийн онцлог байлаа. Дэлхийн хөгжилтэй улс орнуудтай хөл нийлүүлэхийн тулд Европын стандарт, Канадын технологийг нутагшуулах ажлыг бодитойгоор эхлүүлэв. Энэ мөчид бидэнтэй хамтран ажилладаг бүх улс орны Засгийн газар, ард иргэдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Ирэх 2011 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн тэгш дүүрэн ойнууд давхцан тохионо. Түүхт энэ ойнуудыг монгол хүний омогшил баяр, эх оронч сэтгэлгээ, их түүхийн бахархал болгон тэмдэглэхэд Засгийн газар анхаарч ажиллах болно.

Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”  болгон зарлаж байна. Шинэ мянганы хоёр дахь аравны анхдугаар ондоо хүн бүр хөдөлмөр эрхлэхийг хичээж, энэ зуунд дуурсагдах их бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Засгийн газар ард иргэддээ уриалж байна.

Та бүхэн минь шинэ ондоо, шинэ шинэ амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд
2010 оны 12 дугаар сар 29

9 commentsМэдээлүү буцах

#1MasterOliverMay 24, 2011, 11:09 am

home insurance florida >:-]]] carinsurance 841 small business insurance rates 805

#2DBLCshowMay 10, 2011, 9:50 am

cheap auto insurance =))) life insurance quotes 871 cheapest car insurance 658606

#3myst3rykidApril 8, 2011, 7:08 am

buy accutane kpjmma levitra nmozog

#4Maria9taApril 7, 2011, 4:25 pm

cheap auto insurance pfsqbz car insurance uau

#5IHeartAtxApril 7, 2011, 10:19 am

levitra order =-[ levitra levitra tse

#6RonixEnclaveApril 6, 2011, 7:51 am

levitra and grapefruit juice 210307 levitra and viagra 8[[[

#7slsteinmanApril 5, 2011, 6:59 pm

order accutane online hjfh generic brands for ultram yhokgs

#8saihnaaJanuary 17, 2011, 6:22 pm

Saihan mendchilgee bn

#9iltgelJanuary 17, 2011, 6:17 pm

Yeronhii saidiin mendchilgee

Add your comment

Nickname:
E-mail:
Website:
Comment:

Other articlesЭхлэл үрүү буцах

“ДАРХАН 50 ЖИЛ” НААДМЫН ХӨТӨЛБӨР

“ДАРХАН 50 ЖИЛ” НААДМЫН ХӨТӨЛБӨР(0)

Бурхантын хөндийн эзэд, Дарханчууддаа болон нийт Монголын ард түмэндээ Найрамдлаар овоглосон Дархан хотын түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дарханчууд бид хагас зуун жилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, хүрсэн амжилтуудаасаа суралцаж, эрүүл чийрэг, боловсрол мэдлэгтэй иргэдийг төлөвшүүлж, мэдлэг, чадварт суурилсан эдийн засгийг дэмжсэн, өнгө жавхаатай, амгалан хотыг цогцлоон бүтээх ирмүүн зорилготой ажиллаж байна.Та

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА(0)

“LEGAL AID” хууль зүйн компани хууль зүйн англи хэлний сургалт зохион байгуулж байна. Сургалт: Сургалтын нийт цаг: 36 цаг Хичээллэх гариг, цаг: Даваа, Лхагва Баасан гаригт 17.30 – 20.30 цагийн хооронд Сургалтад хамрагдах шалгуур: Ерөнхий Англи хэлний дундаас дээш түвшин Сургалтад хамрагдах сэдэв: Иргэний эрх, Гэрээний эрх зүй Төлбөр: 150 000 Багш: МУИС-Хууль зүйн сургуулийн

“MOCK TRIAL”

“MOCK TRIAL”(10)

“MOCK TRIAL” Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?(11)

Хэрэглэгч маш их мэдээлэлтэй болох тусам уламжлалт компани-удирдлагатай маркетинг, зар сурталчилгаанд сэжигтэй, хянуур ханддаг болсон төдийгүй тэдний юу хэлж сурталчилж байгаагаас үл хамааран бие даасан худалдан авалтын шийдвэр хийх нь ихэссэн. Худалдан авагчийн оюун санааг хялбар бөгөөд чөлөөтэй болгодог тэр хүчин зүйлийг сайтар авч үзэлгүйгээр зарим маркетерууд чамгүй их мөнгийг өөрсдийн төсөөлсөн, нарийн бодож боловсруулсан

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ(4)

Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй Харин амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ За яах вэ үзээд алдъя, гэхдээ бүтэхгүй л байх даа гэсэн сэтгэлгээ нь амжилтгүй байдалд хүргэдэг Манлайлагчдыг хүндлэх гэдэг бол сайн зүйл Тэднээс суралц, тэднийг ажигла, тэднийг судал Гэхдээ тэднийг тахин шүтэж болохгүй Та тэднээс илүү болно гэдэгтээ итгэ Илүү урт зам туулж чадна

Дэлгэнгүй
banner

Нэвтрэх


    • Одоо л мэргэжилээ буруу сонгосон нэхдуудийг ойлгож бн. Нэг сонин хичээл ороод 4 days ago

Жиргэх үү

Таны реклам энд

banner

Архив

Админтай холбогдох

Биднийг дэмжигч байгууллага

banner
banner
Бидэнтэй холбогдох
© 2011 http://www.speaker.mn/ - Дизайныг "HICP.LLC". Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.