“Эрх чєлєє” тєвийн зєвлєх Ц.Оюунгэрэл Йелийн их сургуулийн Ерєнхийлєгчийн ивээл дор байдаг “Йелийн дэлхийн андууд” хєтєлбєрт хамрагдаж, нэг улирлын сургалтад сууж байгаа юм. Тvvний бичиж ирvvлсэн Йелийн тэмдэглэлийг хvргэж байна. 
Балдвин vйлчлvvлэгчидтэйгээ олон удаа уулзсан боловч хэл нэвтрэлцэж чадаагvй байна. Тэдний хэн болох, хаанаас ирсэн, яагаад Амистад дээр бослого гаргасныг ємгєєлєгч мэдэж авч чадалгvй уджээ. Ядахдаа тvvний vйлчлvvлэгчид яг ямар хэлээр яриад байгааг ч мэдэж чадахгvй байжээ. Харин нэг удаа хар арьстнуудын толгойлогч єєрийгєє мэндэй гэдэг хэлээр яриад байгааг яаж ийгээд ойлгуулж чаджээ. Балдвин Африкаас хулгайлагдаж ирээд боол болж, дараа нь чєлєєлєгдєєд байсан мэндэй хэлтэй нэг хvнийг олж чаджээ. Ингээд орчуулагч Жеймс Ковейн тусламжтайгаар vйлчлvvлэгч нарынхаа тухай мэдэж авсан байна.
Тvvний vйлчлvvлэгч нарын толгойлогч нь Сьерра Леоны нэгэн тосгоны ахлагч Сэнгбей Пийя гэдэг залуу байсан бєгєєд эхнэр гурван хvvхдийн хамт амьдардаг байжээ. Сэнгбей нэг удаа ганцаараа явж байтал боолын хулгайч нар гэнэт гарч ирээд тvvнийг барьж хєлєг онгоцонд суулган Кубад авчирчээ. Кубаас дахин єєр хєлєг онгоцонд суулган Ємнєд Америкт хvргэхээр явж эхлэхэд Сэнгбей хєлєг онгоцны суларсан хадаасыг сугалан авч гав гинжээ тайлж чаджээ. Дараа нь тэр аргаараа Амистад хєлєг онгоцон дээр байсан бvх хар арьстнуудын гав гинжийг тайлсан байна. Ингээд шєнє дундыг хvлээж байгаад Сэнгбей (тvvний нэрийг Кубад єєрчилж Жозеф Синк болгожээ) бусад олзлогдогчдын хамт хєлєг онгоцонд бослого гаргаж хєлгийн ахмад, гишvvдийг алсан байна. Ингэхдээ хоёр залуурчныг амьд vлдээж “биднийг Африк руу буцаа” гэж ойлгуулжээ. Хоёр испани залуу хєлгийг єдрийн цагаар зvvн тийш, шєнийн цагаар баруун тийш залсаар Нью Йоркт ирж баригдсан байна.
Коннектикут мужийн шvvгчдэд Сэнгбей нарын зуу гаруй хар арьстнуудын буруу зєвийг тогтоох vvрэг ногджээ. Испаничуудын мэдvvлгээр хар арьстнууд боол, алуурчид, дээрэмчид болж дvvжлэгдэх ёстой байв. Харин Балдвины олж мэдсэнээр тэд эрх чєлєєнийхєє тєлєє тэмцсэн чєлєєт иргэд байв. Боолчлолоос оргосон хvмvvсийн талаар Америкт болсон анхны энэ шvvх хурал Америкийн иргэний дайнаас 20 гаруй жилийн ємнєх vед болсон учир АНУ-ын Ерєнхийлєгч Мартин Ван Бурен хvртэл хар арьстнуудыг боол байсан гэж итгэж байсан байна. Гэвч Коннектикут мужийн шvvгчид Сэнгбей нарыг эрх чєлєєт хvмvvс, єєрийнхєє эрх чєлєєг хамгаалан тэмцсэн гэсэн шийдвэр гаргажээ. Испаничууд энэ шийдвэрийг АНУ-ын дээд шvvхэд давж заалдан Сэнгбей нар дахин нэг жил Нью Хэвений шоронд байх ёстой болжээ. Энэ хугацаанд тэд англи хэл сурцгаан энэ хотынхны сайн найз нєхєр болжээ. Хотынхон ч шорон руу тусламжийн зvйлс байнга хvргvvлж байж. Дээд шvvхийн шийдвэр дахин Сэнгбей нарын талд гарч тэд Африк руугаа хvргэгдэж эрх чєлєєтэй амьдарцгаасан байна.
Йелийн Хуулийн сургууль дэлхийд их л алдартай тул ямар нэгэн чухал зvйл олж мэдэхээр энд нэг хичээлд элслээ. Эндхийнхэн эрх чєлєєний тєлєє тэмцэгч Балдвин мэтийн хуульч нараараа хамгийн их бахархдаг аж. Балдвины тvvх бол хамгийн анхных нь бєгєєд чухам Америкийн тvvхийн бvхий л ээдрээтэй vед Нью Хэвений хуульч нар онцгой байр суурьтай байсныг тэд бахархаж ярих дуртай юм. Тийм ч учраас тvvхэн єєрчлєлтийг эхлvvлэх хуульч нарын “vе удмыг” таслахгvйн тулд Йелийн Хуулийн сургууль єєрийн гэсэн философитой хуульч тєрvvлэхийг эрхэмлэдэг ажээ. Харвардтай бvх зvйлээ харьцуулж єрсєлддєг нь Йелийнхний ярианаас илт. “Харвард тєгссєн хуульчид биччихсэн хуулийг яаж хэрэглэхийг ягштал мэддэг. Йелийн хуульчид хуулийн цаана байгаа бодлогыг илvv судалдаг” гэж тэд ярина. Гэлээ ч бас Йелийн их сургууль анх vvсэхдээ Харвардаас тасарч vvссэн гэдгээ марталгvй дурдана. Харвардын школд санаа нийлээгvй хэдэн шашны номлогчид анх Йелийн шашны сургуулийг нээснээр Йелийн их сургууль мэндэлсэн тvvхтэй юм байна.
Йелийн “эцэг” болсон Харвард бас л агуу тvvхтэй газар байрлах ажээ. Нью Хэвенээс хоёр цаг орчим машинаар давхиад Бостон хэмээх хамаагvй том хотод очлоо. Харвардын шинэхэн оюутнууд сургуультайгаа танилцаж байх явцдаа Жон Харвардын суугаа хєшєєнєєс адис авцгааж байхтай таарав. Хєшєєний зvvн хєлийн єлмийн хvрэл олон хvний гараар илснээс гялалзсан шар єнгєтэй байх юм. Тэндхийн номын дэлгvvрт “Харвардын багш нарын бичсэн ном” гэсэн бvхэл бvтэн секц байх. Тэнд “Жинхэнэ Удирдагч” хэмээх нэгэн номны хавтас дээр Монгол Улсын Ерєнхий сайд асан Ц.Элбэгдоржийн vг байхтай таарав.
Бостон хотын нэгээхэн хэсэгт “Эрх чєлєєний жим” гэсэн зvйл байх аж. Энэ нь хотын тvvхт газруудыг холбосон нарийн улаан жим юм. Замын голоор улаан хавтан єрсєн, зарим газраар нь шууд улаан будгаар шугам татсан байх бєгєєд энэ жимийг дагаад явахаар Америк гэдэг улс анх яаж vvссэн, шинэхэн зарласан тусгаар тогтнолыг хамгаалж ямар vйл явдал, дайн байлдаан болж байсан, тэр нь хэрхэн Америкийн хувьсгал болон єрнєснийг єгvvлэх газрууд байрлах аж.
Бостон хэмээх тухайн vедээ 20 гаруйхан мянган хvнтэй шинэхэн суурин газар дэлхийд ноёрхлоо тогтоогоод байсан Их Британи хэмээх империйн ємнєєс сєрєн зогсож Америкийн хувьсгалыг эхлvvлсэн юм байна. Энэ тухай миний мэдлэг нимгэн байсныг хэлэх vv, манай нэг дундаж аймгийн тєвийн хvмvvс нийлээд хуучин ЗХУ-тай тэмцэж байсантай адил юм болжээ гэж би хувьдаа гайхан тєсєєлж явлаа. Яаж тэгж чадав аа гээд санаанд багтахгvй байв. Гэвч тайлбарлагчид нь хариултыг хэлээд єглєє.
Эрх чєлєєний жим
дээр тааралдах хєшєє бvхэн Америкийн тvvхэнд нэг хvний, жирийн нэгэн хvний оролцсон оролцооны тvvхийг єгvvлэх юм. Тэр нь Британичуудыг ирж байгааг мэдээлдэг морьтон тагнуул, хотынхондоо дохио єгч сvмийн орой дээр гэрэл асаадаг байсан хувраг, гэртээ хvмvvсийг цуглуулж дайны тактик боловсруулдаг байсан удирдагч, хар арьстныг байлдаанд тэгш эрхтэй оруулахыг дэмжиж боолоо чєлєєлж байсан газрын эзэн, британичууд ирлээ гэсэн дохио авмагц нэг минутын дотор буу сумтайгаа бэлэн гарч ирдэг байсан “минутман” хэмээх эрчvvд гээд олон хvний тvvх яригдах ажээ. Бас британичуудад баригдаад дvvжлvvлэх vедээ эцсийн vгээ хэл гэхэд “Эх орныхоо тєлєє дахин єгєх хоёр дахь амь нас надад заяагаагvйд харамсаж байна. Єєр юунд ч харамсахгvй” гэж хэлж байсан Пол Ревере хэмээх баатар эрийн хєшєє байх.
Цєєхєн хvнтэй, ертєнцєєс тасархай байсан шинэхэн Америк орон хэзээ нэгэн цагт агуу болохын тулд хvн бvхэн нь агуу том мєрєєдєлтэй байж, хvн бvхэн нь эрх чєлєєний vйлсэд оролцсон юм шvv гэж Бостоны музейн тайлбарлагчид бахархалтай ярих ажээ.

5 commentsМэдээлүү буцах
#1nubukiMay 24, 2011, 3:24 pm
home insurance quotes jusuq health insurance quotes ebrech term life insurance quote liowla
#2cuddyx3valiumMay 10, 2011, 10:49 am
life insurance 170123 low car insurance hnob car insurance rates alhr
#3truliblessedApril 6, 2011, 7:52 am
viagra 8-]] levitra 10 mg order 9834
#4EMinorsApril 5, 2011, 11:25 am
cheap car insurance wgi insurance auto auctions 31785
#5nihadizcoolApril 5, 2011, 12:20 am
wellbutrin topamax weight loss 611 lexapro and tramadol >:P
Add your comment