Эртний ертөнцийн баатар Александр Македонск

Их Александрийн байгуулсан зvйргvй их гавъяаг дэлхийн тvvхийн суут цэргийн жанжнуудын хэн нэгэнтэй харьцуулашгvй аугаа билээ. Дэлхийг донсолгосон байлдан дагуулагч Чингис хаан, Наполеон нар тvvнийг хvндэтгэж байв. Vнэндээ ч Грекийн нутгийн хойд хэсэгт орших бяцхан Македони улсын хааны байлдан дагуулалт дараачийн бvх vед асар их нөлөө vзvvлсэн билээ. Их Александрын жанжны хосгvй ур чадвар нь цэргийн vйлсэд амьдрал, vйл ажиллагаа зориулсан хvмvvсийн хувьд сонгодог vлгэр дууриалал болсоор иржээ.

Эртний ертөнцийн баатар маань Пелле сууринд Македоний хоёрдугаар Филипп хаан, Эпирийн Неоптолемийн хааны охин, Олимпиада хатан хааны хvv болон мэндэлж, эртний грекийн алдарт гvн ухаантан Аристотелийн шавь болжээ. Хаан эцгээрээ цэргийн эрдэм заалгаж, 16 настайдаа бяцхан баг цэрэг удирдаж, хэд хэдэн байлдаанд оролцож хvнд шархдаж өөдрөг тэмvvллээр хувь заяагаа залж, дайсны хvчийг хатан зоригоор дийлнэ, эр зоригтой хvнд ямар ч саад байхгvй, аймхай хvн ямар ч тулгуургvй байдаг гэж боддог болжээ.

Хоёрдугаар Филипп хааны хvv хаанчлалынхаа эхэн vед цаг хугацааг дэмий vрсэнгvй, тайван цагт шvvхийн хэрэг шийдвэрлэхэд оролцож, ан хийж, ном уншина. Тэрбээр Македоний язгууртнуудаас дөлж бараг харьцахгvй хийгээд дайчдын дунд хамаг цагаа өнгөрөөнө. Аян дайны vед залуу ханхvv цэргvvдэд тушаал өгөх, цэргийн зөвпөл хуралдуулахаас бусад цагт нум сум харваж, сэлмээр дасгал хийж гардан байлдааны аргад дадлагажиж, байлдааны тэргээр давхиж байхдаа vсрэн бууж авиран сууж сургуулилт хийнэ.

Афин, Фивы хотууд нэгдэж Македони руу довтлон ирэхэд Александр хоёр мянган морин цэрэг захирч 338 онд Хероне ойролцоо болсон тулалдаанд фивычуудын “ариун баг”- ийг улангассан дайралтаар толгой дараалан хядаж дараа нь афинчууд руу ар талаас нь жигvvрээс нь дайрчээ. Сайтар сургагдсан 30 мянган явган цэргээ захирсан хоёрдугаар Филипп хаан хvvгээ хэрхэн байлдахыг алсаас бахархан харж байв.

Македони энэ ялалтаар Грек даяар ноёрхох болсон ч Перс рvv том аян дайн хийхээр зэхэж байсан Филипп хааныг хуйвалдагчид 336 оны наймдугаар сард амийг нь хороожээ. Нэгэн хувилбараар бол, салсан хатан Олимпия нь тэр аллагыг зохион байгуулсан гэдэг. Эцгийнхээ vхэлд ханхvv ямар холбогдолгvй болохыг тvvхчид баттай тогтоожээ.

Эцгийнхээ оронд хаанаар өргөмжлөгдсөн 20 настай Александр хуйвалдагчдыг бvгдийг нь цаазлав. Александр хааны эрх мэдлийн хамт “сариссами” гэж нэрлэсэн урт жадаар зэвсэглэсэн хvнд явган цэргийн багууд цөм нь болох сайтар сургагдсан цэрэг, тэрчилэн хөдөлгөөнт хөнгөн явган цэрэг (голдоо нум сумчид), хvнд зэвсэглэсэн морин цэргээс бvрдсэн туслах цэргийг өвлөн авчээ. Александр грекийн бусад бvх улсыг цэргийн хvчээр айлгаж 336 онд Коринфийн холбооны тэргvvнээр өргөмжлөгдөж, Македоний манлайллыг хангав. Дараа нь Дунай мөрний хөндий, тэнгисийн эргийн Иллирид амьдран суудаг бvдvvлэгчvvдийн эсрэг аянд мордож тэднийг буулган авч дайны их олз амлаж, персийн эсрэг дайнд хамтран дайтахаар болгожээ. Тvvнийг ийнхvv дайтаж явах зуур, vхсэн тухай цуу тарж грекчvvд ялангуяа Фивы, Афин хотын иргэд хязгааргvй баярлаж Македоний эсрэг зэвсэглэн хөдлөх гэж байгаа тухай мэдээ авсан даруй Александр яаравчлан буцаж Фивы хотыг эзлэн vнсэн товрог болгов. Тэр тухай сонссон афинчууд тvvнд даруй дагаар оров.

Александр 334 оны хавар Бага Ази руу аянд мордохдоо цэргийн дарга Антипатрыг амбан захирагчаар томилж 10 мянган цэрэг хариуцуулан ардаа vлдээжээ. 30 мянган явган цэрэг, 5 мянган морин цэргээ удирдаж олон газраас цуглуулсан завиуд хөлөглөн замд гарахад Персийн усан флот саад болсонгvй. Александр ширvvн эсэргvvцэлтэй тулгарсангvй урагшилсаар Граник голд дөхөн ирэхэд персийн жанжин Мемнон Родосский өөрийн мэдлийн 20 мянган морин цэрэг болон мөн грекийн 20 мянган хөлсний явган цэрэгтэй байлдахаар тосож байлаа. Александр дайсны нvдэн дээр Граник голыг гаталж шууд дайралтад орж эхлээд персийн хөнгөн цэргийг дараа нь грекийн хөлсний явган цэргvvдийг жигvvрээс нь хиар цохиж нийтдээ дайсны 20 мянган цэргийг алахдаа хэдхэн зуун цэргээ алджээ. Энэ тулалдаанд Александр хvнд зэвсэгтэй морин цэргээ удирдан хамгийн хэцvv хэсэгт байлдаж хатан зориг, жанжны ур чадвараараа македоний цэргийн бахархал, хvндэтгэлийг хvлээв. Олзлогдсон грекийн хоёр мянган цэргийг гавалж хvнд хvчир ажил хийлгэхээр Македони руу явуулж тулалдаанд алагдсан өөрийн цэргvvдийг хvндэтгэлтэй оршуулж тэдний ар гэрийнхэн, хvvхдvvдийг газрын татвар, төрийн алба, эд хөрөнгийн. алба гувчуураас чөлөөлөв. Тvvгээр ч барсангvй, тулалдаанд гарамгай байлдсан зарим дарга, цэргийн зэсэн баримлыг урлаж сvмд байрлуулахыг тушаажээ. Граник гол дээр байгуулсан гялалзсан ялалтын дараа Бага Азийн голдуу грек иргэд оршин суудаг хотуудын дийлэнх нь хаалга нээн талархан угтаж авна. Бие даасан байдлаараа цуутай Милет, Галикарнас хотууд л ширvvн эсэргvvцсэн ч дорхноо дийлдэв. Манай эриний өмнөх 334 оны сvvлч- 333 оны эхээр Кари, Лики, Памфили, Фриги мужуудыг, 333 оны зун Каппадоки мужийг эзлэв.

Александр хvнд өвчин тусаж хэсэг хэвтэж эмчлvvлсний дараа Килики мужийг явуут эзэлж уулын гарцаар Сири рvv чиглэв. Гэтэл Персийн гуравдугаар Дарий хаан хээр талд халдан довтлогчдыг тосон байлдахын оронд асар их цэрэг өөдөөс нь хөдөлгөж Исса хотын дэргэд (Өнөөгийн Искендерун хот) эртний ертөнцийн томоохон тулалдааны нэг болжээ. Александраас гурав дахин, зарим эх сурвалжид бичсэнээр арав дахин илvv хvчтэй, 30 мянган грекийн хөлсний цэргийг оролцуулаад нийтдээ 120 мянган цэрэгтэй арми эмхлэн бvрдvvлсэн гуравдугаар Дарий хаан тvvний жанжнууд ялна гэдэгтээ итгэл төгс байлаа.
Александр цэргийнхээ байрлалын хоёр жигvvрт байрлуулсан жадаар зэвсэглэсэн явган цэрэг, морин цэргийг Исса талыг зvсэн урсдаг Пинар голын баруун эрэг дээр ашигтай байрлалд хориглолтод байгаа персийн цэрэг рvv давшилтад оруулж дараа нь хvнд морин цэргээ биечлэн удирдаж голын зvvн эргээс дайрав. Анхандаа мэдэгдэхvйц амжилт гаргаж чадахгvй байсан ч Дарий хаан хамсаатнуудтайгаа байрлаж байгаа өндөрлөг рvv морин цэргээ удирдан давшиж ялалтыг авчирчээ. Персийн хөнгөн морин цэргvvд, дараа нь грекийн хөлснии явган цэргvvд тулалдааны талбарыг орхин эмх замбараагvй зугтаж Дарий хаан азаар амь хэлтэрч алс тэртээ Евфрат мөрний зvг арилжээ. Македончууд дайсны 50 мянга орчим цэргийг цааш харуулж Персийн хааны хээрийн хуаранг олзлов. Александр эзлэгдсэн нутгийг хvн амын сэтгэлийг татахын тулд Дарий хааны хатан, хvvхдvvдэд гар хvрсэнгvй төдийгvй олзлогдсон персийн цэргvvдэд туслах цэрэгт сайн дураар элсэхийг санал болгож Грект боол болох гутамшигт хувь заяанаас хэлтрvvлжээ. Vvний дараа Александр Финикийн зvг Газрын дундад тэнгисийн дорнод эрэг, Сирийн нутгийг булаан авахаар замд гарав. Персийн хаан энхийн гэрээ байгуулахыг санал болгож хоёр ч удаа элч ирvvлэхэд Персийн эзэнт гvрнийг бvхэлд нь эрхшээлдээ оруулахыг зорьж байсан тул татгалзсан хариу өгчээ. Палестиний нутагт орж ирэхэд Финикийн Тир (Сур) хот-цайз ширvvн эсэргvvцэл vзvvлэхэд 7 сар бvслэлт хийж Финикийн эрэг дагуу хөвж байсан 250 усан хөлгийг татан авчирч байж сая нэг хот-цайзыг эзлэж бусдад сургамж болох зорилгоор хот-цайзыг газрын хөрстэй тэгшилж амьд vлдсэн гучин мянган оршин суугчийг нь боол болгон худалджээ. Vvний дараа Палестин дахь Газыгаас бусад хот тvvнд сайн дураар бууж өгчээ. Эрэлхэг цэргийн дарга Батисын удирдсан персийн гарнизон амь алдахыг эс хайхран хамгаалж байгаа Газы хотыг эзлэхийн тулд 332 оны 11 дvгээр сард македончууд байлдааны элдэв хэрэгсэл, тvvний дотор Тир хотоос тээж авчирсан чулуу шидэгч, шатаж байгаа давирхайтай чулуу шидэгчийг том овоо болгон дээр нь байрлуулж тvvгээр буудаж гарчээ. Хэд хоногийн дараа зузаан хэрэмд гарцууд гаргаж хотыг сая нэг булаан авч бvх цэргийг алж бvх зvйлийг хуу дээрэмдэж оршин суугчдыг нь боол болгон худалджээ.

Эртний ертөнцийн хvн ам олонтой орнуудын нэг болох Египет Александр хаанд ямар ч эсэргvvцэл vзvvлэлгvй бууж өгчээ. 332 оны сvvлчээр Нил мөрний хөндийд тэнгисийн эрэг дээр тvvний байгуулсан Александри хот удсангvй худалдаа, шинжлэх ухаан, эллиний соёлын томоохон төв болжээ.
Александр Египетийг эзлэсний дараа аугаа их улс төрийн зvтгэлтний ухаан гаргаж хvн амын ёс заншил, шашны итгэл vнэмшлийг хvндэтгэх бодлого явуулж улс орныг захирах зохистой зохион байгуулалтыг хийснээр хvн амын итгэл, талархлыг хvлээж байв. 331 оны эхээр Александр цөөхөн цэрэгтэйгээр Ливийн халуун шатсан цөл туулж Мемфис хотоос баруун зvгт 300 километр зайтай орших египетчvvдийн эртнээс дээдлэн биширдэг Зевс бурхны сvмд хvрч очиход тvvнийг эртний фараонуудын заншлаар “Аммоны хvv” (“Нарны хvv”) гэж ёслол төгөлдөр өргөмжилжээ.

Амбан захирагч Антипатраас Александр нэмэлт хvч авч, Ассирид их цэрэг цуглуулж байгаа Дарий хааныг дарахаар 331 оны хавар замд гарч Тигр, Евфрат мөрнийг гаталж Арбелы хотоос холгvйхэн аравдугаар сарын 1 -нд байлдаан хийж морин цэргээр илvv дайснаа давшилт хийх урлагаар давж дахин ялалт байгуулжээ. 47 мянган цэргээ удирдаж тооны хувьд гурав дөрөв дахин илvv персийн цэргийн байлдааны журмын баруун жигvvр рvv хvнд морин цэргээр дайралт хийж зvvн жигvvр болон төв хэсгийн хооронд гарц гаргаж шууд төв хэсэг рvv нь давшжээ. Энэ байлдаанд 500 орчим хvнээ алдаж персийн 50 мянга гаруй цэргийг жагсаалаас гаргажээ. Александр цааш давшиж Вавилон хотыг явуут байлдан дагуулж дараа нь Персийн эзэнт гvрний нийслэл Персеполис хотыг эзэлж хааных нь асар их эрдэнэсийг олзолжээ. Ийнхvv Персийн эзэнт гvрнийг эрхшээлдээ оруулж асар уудам Ази тивийг захирах болов. 330 оны сvvлч гэхэд нийт Бага Ази, Персийг эзэлж, эцгийнхээ тавьсан зорилгыг биелvvлж, тавхан жилийн хугацаанд тухайн vеийн хамгийн том эзэнт гvрнийг бий болгожээ. Эзлэсэн нутаг дэвсгэрийг нутгийн язгууртнуудаар удирдуулж байсан ч цэргийн болон санхvvгийн асуудлыг зөвхөн грек иргэдэд итгэн хариуцуулж байв.

Дараагийн гурван жилийн хугацаанд өнөөгийн Афганистан, Дундад Ази, Хойд Энэтхэг рvv аян дайн хийж Гиркани, Ари, Дрангианы, Арахози, Бактри, Согдианы мужуудыг мөн эрхшээлдээ оруулав. Суvлчийн хоёр улсын феодалууд сайтар бэхжvvлсэн цайзанд хоргодож ихээхэн эсэргvvцэл vзvvлэхэд нилээд хохирол амсаж байж дийлжээ. Македончуудын эсрэг шургуу байлдаж байсан Бактри улсын ван Оксиартын охин Роксоланаг Александр хатнаа болгов.

Александр персийн язгууртнуудын аж төрөх ёсыг таашаах болж хааны vнэт хувцас, алтан титэм өмсөнө. Аль хэдийнээ цааш харуулсан Персийн хааны татвар эмс дотроос язгууртан гаралтай, царайлаг бvсгvйчvvдийг сонгож шөнө бvр нэг нэгээр нь ээлжлэн өвөртлөн хонодог болов. Энэ бvхэнд нь хамтран зvтгэгчид, цэргvvд нь дургvйцэж эхлэв. Тvvний байлдан дагуулалтын ачаар асар их баяжсан македоний язгууртнууд ч тvvнд дайсагнан хандах болов. 330 оны намар Дрангиан мужид илэрсэн хуйвалдаанд Македоний тэргvvн язгууртан Филот оролцсоныг мэдмэгц тvvнийг цаазалж эцэг Парменионийг нь бас алжээ.

338 онд нэгэн найр дээр дарсанд согтож уурласан vедээ цагтаа амийг нь аварч байсан цэргийн дарга Клитийг жадлан алж 327 оны эхээр Македоний язгууртнуудын хуйвалдааныг илрvvлж тvvнд оролцогчдыг цааш харуулжээ.

Александр 327 оны хавар голдуу эзлэгдсэн нутгийн цэргээс бvрдсэн 120 мянган хvнтэй арми удирдан Хойд Энэтхэг рvv аянд мордож 30 мянган явган цэрэг, байлдааны 200 заан, 300 байлдааны тэрэгтэй Пора хааны цэргийг Гидасп мөрний эрэг дээр бут ниргэж өнөөгийн Пенджаб мужийн нутаг дэвсгэрт нэвтрэн оров. Тэгээд Энэтхэгийн нутгийн гvн рvv явах гэтэл бvтэн найман жил тасралтгvй аян байлдаан хийж халширч залхсан македон цэргvvд нутагтаа буцахыг хаанаасаа шаардахад тэдний vгэнд орж Гедрозийн (өнөөгийн Белужистан муж) цөлөөр өрнө зуг чиглэн нутаг буцахаар замд гарав. Зам зуур Вавилонд буудаллаж дахин их аян дайн хийхээр төлөвлөж байхдаа нэгэн найр дээр гэнэт өвдөж хэдэн хоногийн дараа 33 настайдаа нас баржээ. Харамсалтай нь өөрийн залгамжлагчийг нэрлэж амжсангvй, амьсгаа хураажээ. Тvvний ойр дотнын хамтран зvтгэгчдийн нэг Птоломей тvvний шарилыг алтан авсанд хийж Александри хотод оршуулжээ. Тvvнийг нас барсны дараа жил нь асар том эзэнт гvрнийг нь ойрын хамтран зvтгэгч нар нь хуваан авч хоорондоо байнга дайсагнах болжээ.

Александр Македонский нь Эртний ертөнцийн гарамгай байлдан дагуулагч болон тvvхэнд мөнхөрсөн хийгээд зохион байгуулах хосгvй авьяас, эрэлхэг зориг, цэргийн шинэтгэлээрээ тvvний нvvр царайг танигдашгvй болтол нь өөрчилж чадсан юм. 11 жилийн туршид тухай бvр хvч давуу дайсантай байлдаж байсан ч ганц , ч удаа ялагдал хvлээж байгаагvй юм. Байлдааны тактикийг урлаг болгон өргөжvvлж давшилт, бvслэлтийн тактикийг боловсронгуй болгож дайны талбарт байгуулж байсан ялалт нь цэргийн шинжлэх ухааны хөгжилд цаглашгvй их нөлөө vзvvлжээ. Ялгуусан жанжны цэрэг-онолын өвийг судалж эхлэсэн хvмvvс нь Эртний Ромын хаад байв.

4 commentsМэдээлүү буцах

#1uarrubluMay 21, 2011, 9:10 pm

lKUfoI , [url=http://fuuzhmgzckue.com/]fuuzhmgzckue[/url], [link=http://snteerjwuioy.com/]snteerjwuioy[/link], http://zmoguxbitayr.com/

#2hpfxjceschnMay 20, 2011, 11:06 am

oDuZC8 blagqllckyoi

#3FannyMay 17, 2011, 8:11 pm

IMHO you’ve got the right anwser!

Add your comment

Nickname:
E-mail:
Website:
Comment:

Other articlesЭхлэл үрүү буцах

Күнз. М.Э.Ө. 551-470 он

Күнз. М.Э.Ө. 551-470 он(9)

Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан

АНУ-ын долларын түүхээс

АНУ-ын долларын түүхээс(10)

АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төв банкны тэргүүн Бен Бернанке нар 100 долларын дэвсгэртийнхээ шинэ загварыг танилцуулсан билээ. Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна.Шинэ мөнгөн тэмдэгт дээрх хонх болон 100-гийн тоог гурван хэмжээст технологиор хийжээ. Зэсэн шаргалаас ногоон болж өнгөө хувиргадаг хонхыг мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд байрлуулсан байна. Тэгэхдээ

“Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан

“Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан(6)

Майкл Жексон Сингапурт тоглохыг сонсоод хамаг байдгаа шавхан барааг нь ч болов харахаар Арслант арлыг зорьсон нь Ш.Баярсайханыг Монголын электрон барааны зах зээлд тэргүүлэгч бизнесмэн болох улмаар “Номин холдинг” нь хоёр ч удаа Монголын Топ-1 компаниар шалгарахын эхлэл байсан юм. Тэр М.Жексоны концертыг үзэж, бас чиг электрон барааны бизнес эрхэлбэл амжилт олох юм байна гэсэн

Фидель Кастро – Кубын хувьсгалийн эцэг.

Фидель Кастро – Кубын хувьсгалийн эцэг.(3)

Фидель Алехандро Кастро Рус 1926 оны 8 сарын 13-нд Кубын Орьенте мужийн Биран гэдэг гэдэг газар төржээ. Гэвч 1926 оны 4 сарын 13-нд Фидель Кастро төрсөн гэдэг өөр нэг хувилбар байдаг. Түүний эцэг Галисия Анхеля Кастро газар эзэмшигч байв. Харин ээж Лина Рус Гонсалес нь ядуу гэр бүлээс гаралтай эгэл жирийн бүсгүй байв. Галисия Анхеля

Хөзрийн тамга

Хөзрийн тамга(4)

Тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн наймаачин, хатагтай нарын сэтгэлийг эзэмдэгч Дональд Трамп  нэрээ хугалалгүйгээр амьдралаа авч яваа тухайгаа. Trump (англ.) 1) Хөзөр 2) Цогтой хүү 3) Чухал хүн Беверли-Хиллз дэх шинэ байранд нь бид тай шинэ байранд нь уулзсан юм. Эхний 15 минутыг тэрээр орчноо танилцуулахад зориулав. “Би энд бүгдийг  байшингуудыг дараалан худалдан авч байгаа. Ажил

Дэлгэнгүй
banner

Нэвтрэх


    • Одоо л мэргэжилээ буруу сонгосон нэхдуудийг ойлгож бн. Нэг сонин хичээл ороод 4 days ago

Жиргэх үү

Таны реклам энд

banner

Архив

Админтай холбогдох

Биднийг дэмжигч байгууллага

banner
banner
Бидэнтэй холбогдох
© 2011 http://www.speaker.mn/ - Дизайныг "HICP.LLC". Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.