Ярих урлаг бол бид бүгдийн өдөр тутамийн хийдэг зүйл

Энэ урлаг нь боловсролын хамгийн эртний салбар болон хөгжиж ирснийхээ хувьд хүнд байх ёстой, хэл ярианы чадвар түүн дотор итгэл үнэмшилтэй, сэтгэл хөдлөлтэй, уран яруу,  эрч хүчтэй, сонирхолтой, зөв цэгцтэй ярих онолыг дэвшүүлэн тавьж судалсаар байна.

Энэхүү бие даасан шинжилэх ухааны судалагдахуунуудад хэлний үйл ажилгааны бүхий л салбар / аман болон аман бус/ түүн дотор аман хэл ярианы салбарт багтдаг яриаг сонирхолтой, амьд, итгэл үнэмшилтэй, ач хобогдолтой болгох арга хэрэгслүүдийг судалдаг. Гэхдээ уран илтгэл бол яруу найраг, уран зохиол, биш юм. Илтгэх урлаг гэдэг бол цэгцтэй сэтгэж цэгцтэй илэрхийлэх чадвар байдаг. Илтгэх урлаг хүний сэтгэхүйд нөлөөлдөг арга итгэн үнэмшүүлэх, ятган ухуулах зорилготой. Илтгэх урлаг гэдэг бол үгээр зэвсэг хийж , мэдлэг мэдээллээр тэжээгдэн, туршилгаар сайжирч, дүр төрх, үйл хөдлөл дохио зангаагаар амилж байдаг тасралтгүй үргэлжлэх амьд үйл явц байдаг. Илтгэх чадвар хүнийг өөрийг нь хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож чадаг урлаг. Илтгэх урлаг өөрийгөө таньж мэдэх бусдад өөрийгөө нээхэд тусалдаг агуу урлаг юм. Илтгэх урлаг эв эеийг эрхэмлэсэн иргэнлэг хүн болоход тусалдаг. Илтгэх урлаг соёлтой, хүнийг сонсож эрхэмлэж сургадаг шинжэлэх ухаан мөн.

Илтгэх урлагийн онол

Олон нийтийн өмнө илтгэлээ хэрхэн амжилттай тавих, анхаарах гол зүйлЮуны тухай ярих нь сэдвээс хамаарна. Сэдвээ сонгосны дараа доорх асуултаар өөрийгөө шалга.

1. Энэ сэдэв хүмүүст сонирхолтой байж чадах уу, үгүй юу.

2. Асуудалтай холбоотой материал хангалттай байгаа эсэх. 3. Цагтаа багтааж ярьж чадах эсэх.

4. Ярих зүйлдээ үнэхээр ёсэтгэлтэй байгаа эсэх.

5. Миний сэдэв болон мэдлэгийн түвшин сонгогчдын сонирхолд нийцэж байгаа эсэх.

Оросын алдарт сэтгэл судлаач А. Р. Эльконикийн Илтгэл тавих 18 зөвлөгөө

1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио.

2. Энгийн төв хувцасласан байх.

3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болгох нь чухал

4. Хэрэв илтгэгч хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван итгэлтэй ярьж чадна.

5. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.

6. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.

7. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж байгаа зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж өайх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг юм.

8. Дохио зангаа хөдөлгөөн нь яриаг амьдралуулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх

9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.

10. Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.

11. Ямар ч тааламжгүй байдалд бие барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүй ярьж байх ёстой.

12. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонгогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.

13. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.

14. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.

15. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.

16. Лекцээ амжилттай болгохын тулд А. Сонсогчдын анхаарлыг татах
Б. Илтгэгчийн ярианы эхлэл үнэхээр энгийн ойлгомжтой байх ёстой.

17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь мекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрэвээ санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэгэн нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.

18. Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой.

Лекц

Илтгэгч сонсогчдын сэтгэлийг хэдий чинээ татаж байна төдий чинээ тэднээр хүндлүүлэж, ярьж байгаа зүйлийгээ амжилттай хүргэж, ойлгуулах болно. Тиймээс үүнээс үндэслээд менежер нь өөрийн имижийг бүрдүүлэх чадвартай байх ёстой. Имиж гэдэг сонсогчдын нүдэнд буух дүр төрх юмаа.

1. Хувийн онцлогт тохируулан бусдыг өөр дээрээ татах байдал. Энэ нь илтгэгч ажил хэргийн болон бие хүний чанаруудыг чадварлагаар хослуулж илтгэлээ бусдад хүргэх хэрэгтэй. 2. Өөрийгөө таниулах аль болохуйц сайн талаас нь илэрхийлэх, түүний зэрэгцээ зан байдлаа байнга хянаж өөртэйгээ ажиллах хэрэгтэй. Илтгэгч сонсогчдыг өөртөө татах таатай имиж бүрдүүлэхэд дараах хүчин зүйлүүд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг.

Визуальность

1. Жирийн нүдээр харахад мэдэгдэхүйц гэсэн санааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл илтгэгчийн гадаад төрх нь тааламжтай сэтгэгдэл төрүүлэхүйц байх ёстой. Дөнгөж учирсан танихгүй хүний талаархи анхны сэтгэгдэл эхний 90 секундэд үүсдэг. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэ нь түүний талаар бодиттой мэдээлэл биш боловч хөндлөнгөөс харахад хүмүүст хэрхэн дүгнэгдэж байгаа байдал нь тусдаг.

2. Хувцаслалт

3. Дохио зангаа

4. Сонгогчидтой холбоо тогтоож дэмжих

5. Илтгэгч нь илтгэлээ эхлэхийн өмнө сэтгэл зүйн пауз 15 – 20 секундэд авах хэрэгтэй. Хэрэв пауз авахгүй бол сонсогчидтой холбоо маш хэцүү байдаг. Хараагаар холбоо тогтоох

Энэ холбоо нь харилцааны үр дүнг дээшлүүлдэг. Судалгаанаас үзэхэд харилцагчид бие биенийгээ харилцан сонирхож байгаа бол ярилцлагын цагийн 2 ны 3-ыг нүдээр харьцаж холбоо тогтоодог. Харин 1 ны 3-ыг хандуулбал харилцан сонирхол байхгүй эсвэл тун бага байгаагмйн илрэл юм. Сонсогчдын хариу үйлдлийг хянахын тулд хэдэн хүнийг сонгож ажиглах болно. Сонсогчдын хэмжээнээс шалтгаалж хэмжээнээс шалтгаалж өөр өөр хэсэгт байрласан 3-4 хүнийг ажиглах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн сонгосон хүмүүсийг анхаараад бусад сонсогчдыг анхаарахгүй байж болохгүй. Тиймээс илтгэгч нь сонсогчдыг хэд хэдэн бүлэгт хувааж харааны байлгаж холбоо тогтоож хүн нэг бүрчилэн харилцаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй.

6. Илтгэл эхлэхийн өмнө заавал мэндчилэх хэрэгтэй. Хэрэв сонсогчидтой танил бол өмнөх уулзалтыг дурдаж таатай байснаа илэрхийлнэ. Илтгэлийн төгсгөлд сонирхон хүлээн авсан талархснаа хэлэх нь зүйтэй.

7. Сонсогчдыг сайшаах

8. Инээмсэглэл.

Их олон төрлийн тухайлбал; Талархан инээх, ойлгож инээх, байрлаж, дооглож, зөвшөөрч инээмсэглэх гэсэн төрлүүдтэй. Аливаа инээмсэглэл нь заавал хариу инээмсэглэлийг үүсэгдэг. Инээмсэглэл нь сонсогчдын эсэргүүцлийг арилгаж өөрийн тань талаар таалалмжтай бодол, имижийг үүсгэдэг. Инээмсэглэл нь сонсогчдын эсэргүүцлийг арилгаж өөрийн тань талаар тааламжтай бодол, имижийг үүсгэдэг.

9. Орон зайг зохион байгуулах

Зааланд сандлыг хагас дугуй байдлаар зохион байгуулж тавих ёстой. Хүмүүсийг ойрхон суулгасан байх ёстой. Их ярина гэдэг нь их юм ойлгууллаа гэсэн үг биш юм. Сайн илтгэл нь ихийг хэлж байгуулна гэсэн үг юмаа.

Яаж сайн лектор болох вэ?

Сайхан ярих бол урлаг. Сайхан ярих тусам сонсогчдын сэтгэлийн гэрэл нь бадран асдаг. Үгийг онож хэлнэ гэдэг бол бас урлаг. Үг буу зэвсэг шиг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж бас чадна. Энэ урлагийг эзэмшсэн хүнийг лектор хүн гэж бид ярьдаг. Мэдээж хэрэг лектор болж олон мяган хүний оюун ухааныг эзэмдэхийг хүсвэл Илтгэх урлагийн ач холбогдолыг сайн ойлгосон байх хэрэгтэй. Илтгэх урлагт чин сэтгэлээсээ дурлах хэрэгтэй. Илтгэгч болно гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Хүмүүс ихэвчилэн байнга л ярьдаг хүнийг лектор хүн гэж ойлгодог. Лектор хүн уг нь бага ярьдаг байсан. Харин маш сайхан ярьдаг учраас сайхан яриаг шимтэн сонсох гэсээр байгаад их ярьдаг болгочихсон. Ямар сайндаа АНУ-н еронхийлөгч асан Рональд Рейган Женерал Моторс компанийг сурталчилж өдөрт 14 удаа ярьдаг байсан. Ингэж ярихдаа яаж хэрхэн ярих вэ гэж бодож бэлддэг байжээ. Лектор С.Ганбаатар Монголд хамгийн олон лекц уншсан. Тэрбээр нэгхэн жилийн дотор улсын чанартай хорь гаруй лекцийг уншсан байдаг. Олон нийтийн өмнө ажил төрлөө ярьж байгаа хүнд, эсвэл эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байгаа хүнд юу ярих нь чухал байдаг бол лектор хүний хувьд юуг яаж ярих нь ихээхэн чухал. Эцсийн дүндээ юу ярих нь хамаагүй хэрхэн яаж ярих нь чухал болдог. Сайн лекторууд ярьж байгаа зүйлдээ сонсогчдыг хүчтэй татан оруулж, юу л ярина толгой дохин хүлээн зөвшөөрүүлж, хөтөлж чаддаг. Лектор хүмүүс сонсогчдын сэтгэл хөдлөлийг хүчтэй бий болгож сонсох хурд ярих хурдаас түрүүлдэг ч яриа болгоноо бодуулах боломжийг төрүүлдэггүй.

12 commentsМэдээлүү буцах

#1lolggbbqMay 26, 2011, 12:04 pm

new jersey car insurance %) health insurance rates 383520 cheap auto insurance :-O

#2ufclibkfqMay 21, 2011, 11:23 pm

w3UPju , [url=http://cgphzepyctio.com/]cgphzepyctio[/url], [link=http://stktvhfmhwmb.com/]stktvhfmhwmb[/link], http://spgbzyymotaa.com/

#3skunkymunkyMay 20, 2011, 6:38 pm

whole life insurance policies 920492 car insurance online =] car insureance 3816

#4eoazrvnwbdMay 20, 2011, 12:07 pm

dKC0ml gqbsbwccatfq

#5nickyybabyyMay 18, 2011, 2:40 pm

auto insurance quotes =-OO home insurance 0634 business insurance fgb

#6LinaMay 17, 2011, 10:37 pm

Stndas back from the keyboard in amazement! Thanks!

#7Roka4MetalMay 14, 2011, 12:56 pm

cheap health insurance :-P PP cheapest car insurance 3506 life insurance policies 01512

#8JuliaardonMay 10, 2011, 1:01 pm

home insurance 13515 car insurance quotes :[ business insurance rezsmw

#9Demin2kApril 10, 2011, 1:45 pm

health insurance :D affordable auto insurance 234

#10tylrtexasApril 5, 2011, 6:47 pm

levitra gamecube online games 426 buying viagra online rbmymt

#11JimmyHookApril 5, 2011, 5:01 pm

auto insurance oxc cheap car insurance zbul online car insurance radnuu

#12DanraemonApril 5, 2011, 9:03 am

new york car insurance 04661 transamerica life insurance =(

Add your comment

Nickname:
E-mail:
Website:
Comment:

Other articlesЭхлэл үрүү буцах

Күнз. М.Э.Ө. 551-470 он

Күнз. М.Э.Ө. 551-470 он(9)

Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан

АНУ-ын долларын түүхээс

АНУ-ын долларын түүхээс(10)

АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер, Төв банкны тэргүүн Бен Бернанке нар 100 долларын дэвсгэртийнхээ шинэ загварыг танилцуулсан билээ. Хуурамч доллар үйлдэхээс сэргийлж, шинэ дэвсгэртийг хамгийн сайн технологийг ашиглан бүтээсэн байна.Шинэ мөнгөн тэмдэгт дээрх хонх болон 100-гийн тоог гурван хэмжээст технологиор хийжээ. Зэсэн шаргалаас ногоон болж өнгөө хувиргадаг хонхыг мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд байрлуулсан байна. Тэгэхдээ

“Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан

“Номин Холдинг” ХХК-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан(6)

Майкл Жексон Сингапурт тоглохыг сонсоод хамаг байдгаа шавхан барааг нь ч болов харахаар Арслант арлыг зорьсон нь Ш.Баярсайханыг Монголын электрон барааны зах зээлд тэргүүлэгч бизнесмэн болох улмаар “Номин холдинг” нь хоёр ч удаа Монголын Топ-1 компаниар шалгарахын эхлэл байсан юм. Тэр М.Жексоны концертыг үзэж, бас чиг электрон барааны бизнес эрхэлбэл амжилт олох юм байна гэсэн

Фидель Кастро – Кубын хувьсгалийн эцэг.

Фидель Кастро – Кубын хувьсгалийн эцэг.(3)

Фидель Алехандро Кастро Рус 1926 оны 8 сарын 13-нд Кубын Орьенте мужийн Биран гэдэг гэдэг газар төржээ. Гэвч 1926 оны 4 сарын 13-нд Фидель Кастро төрсөн гэдэг өөр нэг хувилбар байдаг. Түүний эцэг Галисия Анхеля Кастро газар эзэмшигч байв. Харин ээж Лина Рус Гонсалес нь ядуу гэр бүлээс гаралтай эгэл жирийн бүсгүй байв. Галисия Анхеля

Хөзрийн тамга

Хөзрийн тамга(4)

Тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн наймаачин, хатагтай нарын сэтгэлийг эзэмдэгч Дональд Трамп  нэрээ хугалалгүйгээр амьдралаа авч яваа тухайгаа. Trump (англ.) 1) Хөзөр 2) Цогтой хүү 3) Чухал хүн Беверли-Хиллз дэх шинэ байранд нь бид тай шинэ байранд нь уулзсан юм. Эхний 15 минутыг тэрээр орчноо танилцуулахад зориулав. “Би энд бүгдийг  байшингуудыг дараалан худалдан авч байгаа. Ажил

Дэлгэнгүй
banner

Нэвтрэх


    • Одоо л мэргэжилээ буруу сонгосон нэхдуудийг ойлгож бн. Нэг сонин хичээл ороод 4 days ago

Жиргэх үү

Таны реклам энд

banner

Архив

Админтай холбогдох

Биднийг дэмжигч байгууллага

banner
banner
Бидэнтэй холбогдох
© 2011 http://www.speaker.mn/ - Дизайныг "HICP.LLC". Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.