Илтгэл гэж юу вэ? Илтгэгч гэж хэн бэ?

Санаа бодлоо чєлєєтэй илэрхийлж чаддаггvй бол
Олны ємнє гарахдаа хєл нь чичирдэг бол
Цэгцтэй, оновчтой ярьж, илтгэж чаддаггvй бол
Нvvрэмгий хэдий ч мэдлэг дулимаг, цэгцтэй, оновчтой ярьж, илтгэж чаддаггvй

бол энэ бvхнийг даван туулж, ирээдvйн ажил хэрэгч хvн болох тэмvvлэлтэй байдгийг нь та анзаарсан бол хvvдээ, охиндоо, найздаа, та єєрєє ч LADY тєвийн “Залуу илтгэгч” сургуульд яваарай гэж зєвлєж байна.
Илтгэх урлаг гэдэг нь ярих урлаг бєгєєд зєв сайхан ярьж чаддаг байхыг чухалчилдаг. Илтгэл гэдэг нь хvн єєрийн санаа бодол, vзэл баримтлалаа зорилго чиглэлтэйгээр бусадтай харилцан солилцох арга хэрэгсэл юм. Илтгэх гэдэг нь зєвхєн шалгарсан улс тєрчид, удирдах ажилтнуудад л хамаатай зvйл гэж олон хvн андуу бодож энэ чиглэлд єєрийгєє хєгжvvлэх тухайд боддоггvй, хаячихдаг.

Гэтэл аливаа албан харилцаа бvр санаагаа зєвєєр илрэхийлэх, єєртєє болон ажилдаа эзэн байх тухай vг хэлэх, мэдээлэл хийх, илтгэх чадвартай байхыг шаарддаг. Иймээс ямар ч ажил мэргэжил, албан тушаалын хvн илтгэгч байж болно. Илтгэгч хvн гэдэг тухайн нєхцєлд зохиогч, яригчийн vvргийг давхар гvйцэтгэж байдаг.
ОХУ-ын ерєнхий боловсролын сургуулийн 11-р ангид “Риторика” буюу илтгэх урлаг гэдэг хичээл оруулж эхлээд байгаа нь хvний хєгжилд энэ чадварыг чухалчилж байгаагийнх. АНУ-д дунд сургуулийн анги бvрт индэр байдаг бєгєєд сурагчдыг ямар нэгэн сэдвээр байнга яриулж, нєхєддєє, эцэг эхдээ, багш нартаа баярлаж талархаж байгааг нь хэлvvлж байдаг. Энгийн зvйлээс илтгэх чадварт сургаж байгаа нь энэ. Монгол хvvхдvvд ч єнєєдєр дэлхий нийтийн хандлагаас хоцрох учиргvй. LADY тєв “Залуу илтгэгч” сургууль байгуулсны шалтгаан нь энэ.
Илтгэгчийн vг хэл товч тодорхой, оновчтой байх ёстой. Ийм байх нь ойлгомжтой, сонирхолтой бас цаг хэмнэнэ. Бvтэн цаг vргэлжилсэн хэрнээ 20-иод минут л болсон юм шиг, эсрэгээр 10 гаруйхан минут болсон хэрнээ бvтэн цаг болсон юм шиг залхуутай санагдах хоёрын аль нь сонирхолтой, vр дvнтэй байх вэ? Товч цєєн vгээр ярина гэдэг нь хэрэгцээгvй vг, бvдэг утгаас зайлж чадаж байнаа л гэсэн vг. Юм юмны тухай мєртлєє юуны ч тухай биш яриа байдаг байна. Энэ нь сунжруу, нуршуу, утга санаа бvрхэг, барьцгvй юм ярьсан л гэсэн vг.
Илтгэгчийн дадлага, чадварын гол нь мэдлэгийн нєєц байдаг. Их зvйл уншсан судласан, практикт хэрэгжvvлдэг хvн л мэдлэгээр илvv байна. Ийм илтгэгчид хэдийнээ єєрийн гэсэн арга барилтай, имижтэй болчихсон байдаг. Харин янз бvрийн ажил мэргэжлийн анхлан илтгэгчдэд энд єгvvлж буй бvхнийг хvлээж байгаа юм. Илтгэгч бvх ярих юмаа бичгийн хэвэнд оруулж аван тvvнийгээ харж ярих юм бол сонсогчид хvлээж авахгvй. Эсвэл бас хэлэх vгээ бичсэн байдлаар нь уншихад ч мєн адил. Тиймээс илтгэлээ хэрхэн тєлєвлєснєє танилцуулчихаад ярьж эхлэсэн нь дээр. Vгvй бол шууд ярьж болно. Ямар ч байдлаар байлаа гэсэн олны ємнє мэдлэгээ найруулан ярьж байгаагийн хувьд зохиогч болж, газар дээр нь мєн нэвтрvvлэгч болж байгаа хэрэг.
Тиймээс vгийг буруу хазгай хэлж ашиглах юм бол засч залруулах боломжгvй тул илтгэгчид маш их vvрэг хариуцлага тулгарч байдаг. Нєєц мэдлэг, дадлага, чадвар шаардсан энэхvv илтгэх урлагт суралцах нь ажил хэрэгч хvний зайлгvй эзэмшвэл зохих эрдэм юм.

Зєвлєгєє єгсєн: LADY тєвийн багш Эрдэнэтулга

0 commentsМэдээлүү буцах

Add your comment

Nickname:
E-mail:
Website:
Comment:

Other articlesЭхлэл үрүү буцах

“ДАРХАН 50 ЖИЛ” НААДМЫН ХӨТӨЛБӨР

“ДАРХАН 50 ЖИЛ” НААДМЫН ХӨТӨЛБӨР(0)

Бурхантын хөндийн эзэд, Дарханчууддаа болон нийт Монголын ард түмэндээ Найрамдлаар овоглосон Дархан хотын түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дарханчууд бид хагас зуун жилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, хүрсэн амжилтуудаасаа суралцаж, эрүүл чийрэг, боловсрол мэдлэгтэй иргэдийг төлөвшүүлж, мэдлэг, чадварт суурилсан эдийн засгийг дэмжсэн, өнгө жавхаатай, амгалан хотыг цогцлоон бүтээх ирмүүн зорилготой ажиллаж байна.Та

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА(0)

“LEGAL AID” хууль зүйн компани хууль зүйн англи хэлний сургалт зохион байгуулж байна. Сургалт: Сургалтын нийт цаг: 36 цаг Хичээллэх гариг, цаг: Даваа, Лхагва Баасан гаригт 17.30 – 20.30 цагийн хооронд Сургалтад хамрагдах шалгуур: Ерөнхий Англи хэлний дундаас дээш түвшин Сургалтад хамрагдах сэдэв: Иргэний эрх, Гэрээний эрх зүй Төлбөр: 150 000 Багш: МУИС-Хууль зүйн сургуулийн

“MOCK TRIAL”

“MOCK TRIAL”(10)

“MOCK TRIAL” Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?(11)

Хэрэглэгч маш их мэдээлэлтэй болох тусам уламжлалт компани-удирдлагатай маркетинг, зар сурталчилгаанд сэжигтэй, хянуур ханддаг болсон төдийгүй тэдний юу хэлж сурталчилж байгаагаас үл хамааран бие даасан худалдан авалтын шийдвэр хийх нь ихэссэн. Худалдан авагчийн оюун санааг хялбар бөгөөд чөлөөтэй болгодог тэр хүчин зүйлийг сайтар авч үзэлгүйгээр зарим маркетерууд чамгүй их мөнгийг өөрсдийн төсөөлсөн, нарийн бодож боловсруулсан

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ(4)

Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй Харин амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ За яах вэ үзээд алдъя, гэхдээ бүтэхгүй л байх даа гэсэн сэтгэлгээ нь амжилтгүй байдалд хүргэдэг Манлайлагчдыг хүндлэх гэдэг бол сайн зүйл Тэднээс суралц, тэднийг ажигла, тэднийг судал Гэхдээ тэднийг тахин шүтэж болохгүй Та тэднээс илүү болно гэдэгтээ итгэ Илүү урт зам туулж чадна

Дэлгэнгүй
banner

Нэвтрэх


    • Одоо л мэргэжилээ буруу сонгосон нэхдуудийг ойлгож бн. Нэг сонин хичээл ороод 4 days ago

Жиргэх үү

Таны реклам энд

banner

Архив

Админтай холбогдох

Биднийг дэмжигч байгууллага

banner
banner
Бидэнтэй холбогдох
© 2011 http://www.speaker.mn/ - Дизайныг "HICP.LLC". Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.