МУ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Удахгүй 2011 он гарах гэж байна

ШИНЭ ОНОО ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ, САЙНЫ
ЕРӨӨЛ ДҮҮРЭН УГТАХЫГ ТА БҮХНЭЭС ХҮСЬЕ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Та бүхний энэ үдшийн гэгээн амгаланг айлтгая. Удахгүй 2011 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2010 он улиран одно. Шилрэн шувтарч буй 2010 оны ул мөр тодхон байна. 2010 он Монгол түмний шинэ сонголт-ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор өнгөө нэмсэн он байлаа. Өнгөрсөн жилүүдийн ололт амжилт бол Монголын ард түмний бүтээсэн нийтлэг үнэт зүйл юм. Монголын алдар суу дэлхийд улам сайнаар дуурсан үлдэж байна.

2010 онд олон монгол хүн  улс орныхоо нэрийг сайнаар гаргаж чадлаа. Олон олон шинэ бүтээн байгуулалтууд өрнөлөө. Монголчуудын амьдрал хөгжилд хувь нэмрээ оруулах шинэ боломжууд нээгдлээ. Монголын чөлөөт иргэд, айл өрх, хөдөлмөрч хамт олон, үйлдвэрлэгчид, уран бүтээлчид, урлаг спортынхон олон гайхамшигт амжилт, бахархлыг бүтээж чадлаа.

Монголын ард түмний бүтээсэн уламжлалт соёл, зан үйл дэлхийн дансанд нэмэгдэн бүртгэгдлээ. Монгол улс хүн амаа, эд хөрөнгөө тоолж бүртгэлжүүллээ. Монголын төр иргэдийнхээ эрх, эрх чөлөөт байдалд улам хүндэтгэлтэй ханддаг боллоо. Иргэд, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх, байгаль дэлхийдээ ээлтэй хандах тухай яриа эхнээсээ ажил хэрэг болж эхэллээ.

Монгол хүн бүр эрхэндээ, эд баялагтаа эзэн нь байх зүй ёсны шаардлага, мэдрэмж улам бүр нэмэгдэж байна. Иргэн бүр эх орныхоо баялгаас хувь хүртэх, баялгаа хамтарч бүтээн арвижуулах үйл хэрэг бодитой эхэллээ. Тэр бий болж байгаа боломжийг архинд биш, хямд зугаа цэнгэлд биш, харин амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд, бодит үйлдвэрлэл бүтээмжид зориулахыг иргэдээсээ би хүсэж байна. Асуудлын гол нь  мөнгийг авахдаа биш зарцуулахдаа, түүнийг арвижуулахад, эд баялаг бүтээх эх үүсвэр бий болгоход л байдаг. Иргэн Таны ухаалаг шийдлээс өөрийн тань болон гэр бүл ойр дотныхны тань амьдрал ахуй, улс орны хөгжил дэвшил бүхэлдээ хамаарна.

2010 он бас их сургамжийг бидэнд үлдээж байна. Хариуцлагагүй, хяналтгүй, шударга бус байдалд хэмжээ хязгаар байх ёстой. Үүнийг 2010 он бидэнд хангалттай сануулсан. Өнгөрөгч өвөл хавар   бидэнд хатуухан өнгөрлөө. Байгалийн хатуугаас  ч, амьдралын хатуугаас ч бид  авах сургамжаа авч алдаа дутагдлаа засаж, ололт амжилтаа тэтгэж урагшлах ёстой.

Гарч буй 2011 он монголчуудын амьдралд өөдрөг өнгө нэмсэн жил байна гэдэгт итгэж байна. 2011 он бол түүхт ойнууд тохиох гүн хүндэтгэл, бахархал билэгдлийн жил юм. Монгол түмэн мянга мянганаар тоологдох төрт ёсныхоо болон зуун зуунд дамжсан эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо их ойнуудтай золгож байна. Түүхийн сайн нь ч, муу нь ч бидний багш болдог. Их түүх бүтээсэн ард түмэн бас их түүхийг бүтээж чадна. Өнөөдөр ч түүх бүтэж байна. Маргааш ч Монголын бахархалт түүх үргэлжлэн бүтэх болно.

Ирэх онд Монголын ард түмэн саар бүхнээсээ ангижирч сайн бүхэн рүү тэмүүлсэн он болоосой гэж би хүсэж байна. Газар бүр шинэ бүтээн байгуулалт, шинэ санаачилага өрнөж Монгол хүн бүрийн амьдрал өөдлөн дэвжихийг хүсэж байна. Ийм боломж монголчуудад бий.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн  манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе.

Та бүхнийг идээний дээж сүүгээ барихыг хүсье. Идээний дээж цай ундаагаа гартаа авна уу. Бие биенийхээ халуун гарыг атгаж, догдлон цохилох зүрхнийхээ чимээг сонсож, бие биендээ сайхан ерөөл хэлж, хайр талархлаа илэрхийлж шинэ оны мэнд дэвшүүлэхийг хүсье. Шинэ оноо эрүүл, аз жаргалтай, сайны ерөөл дүүрэн угтахыг Та бүхнээс хүсье.

Миний Монгол мөнхөд орших болтугай. Ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Баяр хүргэе.

2010.12.31.

0 commentsМэдээлүү буцах

Add your comment

Nickname:
E-mail:
Website:
Comment:

Other articlesЭхлэл үрүү буцах

“ДАРХАН 50 ЖИЛ” НААДМЫН ХӨТӨЛБӨР

“ДАРХАН 50 ЖИЛ” НААДМЫН ХӨТӨЛБӨР(0)

Бурхантын хөндийн эзэд, Дарханчууддаа болон нийт Монголын ард түмэндээ Найрамдлаар овоглосон Дархан хотын түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дарханчууд бид хагас зуун жилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, хүрсэн амжилтуудаасаа суралцаж, эрүүл чийрэг, боловсрол мэдлэгтэй иргэдийг төлөвшүүлж, мэдлэг, чадварт суурилсан эдийн засгийг дэмжсэн, өнгө жавхаатай, амгалан хотыг цогцлоон бүтээх ирмүүн зорилготой ажиллаж байна.Та

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА(0)

“LEGAL AID” хууль зүйн компани хууль зүйн англи хэлний сургалт зохион байгуулж байна. Сургалт: Сургалтын нийт цаг: 36 цаг Хичээллэх гариг, цаг: Даваа, Лхагва Баасан гаригт 17.30 – 20.30 цагийн хооронд Сургалтад хамрагдах шалгуур: Ерөнхий Англи хэлний дундаас дээш түвшин Сургалтад хамрагдах сэдэв: Иргэний эрх, Гэрээний эрх зүй Төлбөр: 150 000 Багш: МУИС-Хууль зүйн сургуулийн

“MOCK TRIAL”

“MOCK TRIAL”(10)

“MOCK TRIAL” Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?(11)

Хэрэглэгч маш их мэдээлэлтэй болох тусам уламжлалт компани-удирдлагатай маркетинг, зар сурталчилгаанд сэжигтэй, хянуур ханддаг болсон төдийгүй тэдний юу хэлж сурталчилж байгаагаас үл хамааран бие даасан худалдан авалтын шийдвэр хийх нь ихэссэн. Худалдан авагчийн оюун санааг хялбар бөгөөд чөлөөтэй болгодог тэр хүчин зүйлийг сайтар авч үзэлгүйгээр зарим маркетерууд чамгүй их мөнгийг өөрсдийн төсөөлсөн, нарийн бодож боловсруулсан

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ(4)

Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй Харин амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ За яах вэ үзээд алдъя, гэхдээ бүтэхгүй л байх даа гэсэн сэтгэлгээ нь амжилтгүй байдалд хүргэдэг Манлайлагчдыг хүндлэх гэдэг бол сайн зүйл Тэднээс суралц, тэднийг ажигла, тэднийг судал Гэхдээ тэднийг тахин шүтэж болохгүй Та тэднээс илүү болно гэдэгтээ итгэ Илүү урт зам туулж чадна

Дэлгэнгүй
banner

Нэвтрэх


    • Одоо л мэргэжилээ буруу сонгосон нэхдуудийг ойлгож бн. Нэг сонин хичээл ороод 4 days ago

Жиргэх үү

Таны реклам энд

banner

Архив

Админтай холбогдох

Биднийг дэмжигч байгууллага

banner
banner
Бидэнтэй холбогдох
© 2011 http://www.speaker.mn/ - Дизайныг "HICP.LLC". Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.