“33 СТРАТЕГИ” ТАНЫ УДИРДАХ ЧАДВАРЫГ 33 ХУВИАР НЭМЭГДYYЛНЭ
Ном худалдаалдаг бvх дэлгvvрээр худалдаалагдаж байна
Лавлах утас: 7011-1839

Иймээс номын бvлэг бvр нь танд байнга тулгардаг тусгай асуудлыг шийдэхэд зориулсан стратегиуд юм. Бvх стратегийг уншиж, єєртєє шингээснээр тэдгээр нь таны сэтгэлзvйн зэвсгийн нєєц болно. Эдгээр стратегиуд нь голдуу тvvхэн дэх агуу генералууд (Агуу Александр, Ганнибал, Чингис хаан, Наполеон Бонапарт, Шаха Зулу, Виллъям Шерман, Эрвин Роммель, Во Нгуен Гиап гэх мэт) болон агуу стратегичдын (Сун-цзы, Мияамото Мусаши, Карл фон Клаусвиц, Ардант ду Пик, Т. Е. Лоуренс, хурандаа Жон Бойд гэх мэт) зохиол бvтээл болон бодит амьдарлаас урган гарсан юм. Тус бvтээл нь сонгодог тулааны vндсэн стратегиудаас єгсvvлээд орчин vеийн бохир, дvрэмгvй хэлэлцээрийн стратегиудыг хvртэл хамарсан. Ном єєртєє чиглэсэн тулаан, зохион байгуулалттай тулаан, хамгаалах тулаан, довтлох тулаан, бохир буюу дvрэмгvй тулаан гэсэн 5 хэсэгт хуваагдана. Бvлэг бvр нь зєвхєн оюун санааны дайны тєдийгvй улс тєрийн (Маргарет Тэтчер), соёл (Алфред Хичкок), спорт (Мухаммед Али), бизнесийн (Жон Рокфеллер) тvvхэн жишээнvvдээр сайтар дvрслэгдсэн болно.
Эдгээр стратегиудыг зохион байгуулалттай дайн, бизнесийн тулалдаанууд, бvлгvvдийн улс тєр, хувийн харилцаа гэх мэт єдєр тутмын ямар ч тєрлийн тэмцэлд хэрэгжvvлж болно гэж олон ном судлаачид vзэж байна. Угаас номын зохиогч Роберт Грийн бол хvний амьдралын ил байдгvй олон асуудлыг судалдаг алдартай судлаач. Тvvний одоо Монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдэж буй “Эрх мэдлийн тулаанд ялах 33 стратеги” бvтээл анх хэвлэгдсэн цагаасаа л олны анхаарлын тєвд байж, амжилтад хvрэхийг зоридог хvн бvрийн ширээний ном болж чадсан агуу бvтээл, тvvхийн эх сурвалж билээ.
Нууц гэмээр арга замаар амжилтанд хvрсэн олон манлайлагчдын удирдах нууцийг дэлгэсэн аугаа бvтээлтэй танилцах боломж та бидэнд байна. Гэхдээ зєвхєн удирдах ажил хийж буй хvмvvст зориулсан ном гэдгийг санаарай.

3 commentsМэдээлүү буцах
#1ampztbgbdveMay 21, 2011, 9:45 pm
OhviV9 , [url=http://fusjqvmmncty.com/]fusjqvmmncty[/url], [link=http://ictfgvlmffoj.com/]ictfgvlmffoj[/link], http://tnbyvqpklrbi.com/
#2jnmffisbMay 17, 2011, 8:30 pm
EsBeCL owueuklgoskt
#3JeanaMay 17, 2011, 10:40 am
Superior thinking demnostrated above. Thanks!
Add your comment