Хэрэглэгч маш их мэдээлэлтэй болох тусам уламжлалт компани-удирдлагатай маркетинг, зар сурталчилгаанд сэжигтэй, хянуур ханддаг болсон төдийгүй тэдний юу хэлж сурталчилж байгаагаас үл хамааран бие даасан худалдан авалтын шийдвэр хийх нь ихэссэн.

Тэр нь бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ИТГЭЛТЭЙ сурвалжаас ирэх МЕССЕЖ (ам дамжсан яриа) юм. (Word of mouth цаашид WOM гэх)
Нийт худалдан авалтын шийдвэрийн 20-50%-д нөлөөлдөг гол хүчин зүйл WOM болох нь McKinsey судалгаанаас харагдсан байна. Тухайн бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй байх эсвэл хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг анхны удаа худалдаж авч байгаа тохиолдолд хүмүүс илүү их судалгаа хийх, илүү бусдын санаа бодлыг сонсох, зөвлөлдөх хандлага гаргадаг. Энэ үед WOM-ын үзүүлэх нөлөө бүр илүү хүчтэй байдаг.
Дижитал орон зай хүрээ, хязгаараа тэлэх тусам WOM нь нүүр тулсан, шууд харилцаанаас илүү олныг хамарсан төлөвт шилжиж байна. Хэрэглэгчид бүтээгдэхүүний талаарх сэтгэгдлээ онлайнаар нийтлэх, санал бодлоо олон нийтийн сүлжээ сайтаар тараадаг болсон. (Бүр зарим хэрэглэгч тухайн брэндийг магтах эсвэл харлуулах гэж веб эсвэл блог нээдэг болсон цаг)
Хөгжилтэй захуудад худалдан авалтын эхний 2 шат буюу бүтээгдэхүүнийг авч үзэх (18%), үнэлэх (19%) шатанд WOM хамгийн их нөлөөлдөг. Харин хөгжиж буй захуудад худалдан авах агшин буюу 3-р шатанд WOM нь хамгийн их нөлөө үзүүлдэг (46%) байна. Аль ч зах дээр WOM нь худалдан авалтын 3-н шатанд хамгийн их нөлөө үзүүлдэг эхний 3 хүчин зүйлсийн нэгэнд багтсан байна.
Судалгаанаас авах гол санаа
- 3 хэлбэрийн WOM байдаг. 1.Experiential – Туршлага, бодит хэрэглээнээс үүдэлтэй, 2.Consequential – Үр дүнд суурилсан, 3.Intentional – Санаатай. Эдгээрээс хамгийн түгээмэл бөгөөд хүчтэй төрөл нь 1 буюу бодит хэрэглээ, туршлагаас үүдэлтэй WOM. Нийт WOM-ын 50-80% бүрдүүлдэг хамгийн чухал төрөл. Хэрэглэгчийн хүлээлтээс бүтээгдэхүүн өөр байх үед үүсдэг. Өөрийн хүсэж, хүлээж байсан зүйлээ авсан тохиолдолд хэрэглэгч ховорхон гомдолдог. Бүтээгдэхүүний амдьралын мөчлөгийн эхэн үе буюу үүсэх эсвэл хөгжүүлэх явцад хэрэглэгчийн санаа бодол оролцоог авах нь эерэг WOM үүсэхэд чухал нөлөөтэй.
- Хамгийн чухал онцлог, үзүүлэлтийг мессеж, агууламжаар хэлэх. Жишээ нь гар утасны салбарт утасны дизайн батарейн цэнэг барих хугацаанаас илүү чухал.
- Хэн мессеж тарааж байгааг олж мэдэх нь их чухал. Машин сайн мэддэг хэрэглэгч машин худалдан авч байгаа хүнд л нөлөөлөхөөс, гоо сайхны бараа хайж буй худалдан авагчид лав биш. Нөлөө бүхий хүний мессеж нөлөөгүй хүнийхээс 3 дахин илүү тархаж, хүлээн авагч бүрийн худалдан авах шийдвэрт 4 дахин илүү нөлөөлдөг.
- Мессежний хүчин чадалд WOM тархаж байгаа орчин чухал нөлөөтэй. Ер нь нягт, итгэл даах сүлжээнүүд бага хүрээ хамардаг ч тархмал бүлэгт тарааснаас үзүүлэх нөлөө нь илүү гайхалтай байдаг.
Анхаарлын гадна үлдээж болохгүй энэхүү хүчин зүйлийг бизнес эрхлэгч та хэрхэн хүлээн авч, ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?
WOM үр дүнг хэрхэн хэмжих, түүний төрөл, бусдын WOM гүйцэтгэлийг багтаасан дэлгэрэнгүй судалгааны тайлантай энд дарж танилцана уу.

11 commentsМэдээлүү буцах
#1vatnsglasMay 26, 2011, 1:42 pm
auto insurance lxqtph florida home owners insurance 8D business insurance quote wyv
#2qgmxjrxyMay 21, 2011, 11:22 pm
DrIwH6 , [url=http://srlesxtgybuz.com/]srlesxtgybuz[/url], [link=http://rmkwknnalkeu.com/]rmkwknnalkeu[/link], http://lzfoucttzjzr.com/
#3fhoevnniMay 20, 2011, 10:01 am
LbY37m zediqchggpur
#4JanuaryMay 17, 2011, 11:51 pm
It was dark when I woke. This is a ray of sunsnhie.
#5juudeeethMay 14, 2011, 1:12 pm
a auto insurance :-] car insurance quotes xzkcc affordable term life insurance >:-(((
#6adalomiMay 10, 2011, 1:32 pm
cheap auto insurance 77482 auto insurance 978020 cheap small business insurance 393
#7lethalsmokeMay 8, 2011, 4:36 pm
cheap health insurance =]] car insurance qoutes yirftq car insurance quotes =-DD
#8jenningsApril 7, 2011, 2:47 pm
health insurance statistics 4243 medical insurance :]]
#9LovesBartApril 5, 2011, 4:59 pm
life insurance quotes 249730 online auto insurance %-OO car insurance rxdk
#10IndomassApril 5, 2011, 8:06 am
auto insurance 54461 car insurance rates 231438
#11meggersssApril 4, 2011, 4:34 am
auto insurance bco health insurance florida >:)) affordable car insurance ryjrz
Add your comment