И-мэйлээр бизнесийн харилцааг явуулах соёлын тухай

Интернэт хүн төрөлхтний амьдралд олон дэвшил, өөрчлөлтийг бий болгосны нэг нь хүмүүсийн хоорондын харилцаанд хамгийн гол байр суурийг эзэлж байсан аман ярианы харилцааны ач холбогдлыг бүдэгрүүлэн, бичгийн харилцааг өргөн дэлгэрүүлсэн явдал юм.

Интернэт дэх бичгийн харилцаа гэдгээр имэйл, чат. мессенжер гэх ээрэг онлайн харилцааг хэлсэн агаад эдгээр нь өнөөдөр ажил хэргийн ертөнцөд харилцэаны хамгийн чухал хэрэглүүр болсон билээ. Эдийн эасгийн асар хурдацтай хөдөлгөөний энэ эрин үед имэйл болон бусад онлайн харилцаа нь бизнесийн харил-цааны орон эай, цаг хугацаанаас үл хамаарах. үр ашигтай. найдвартай, хялбар хэрэглүүр болж чадаж байна.
Имэйлийг бизнесийн харилцаанд төдийгүй хувийнарипцаанд ч ергөнөөр хэрэглэж байгаа билээ. Яагаад энэ имэйл гэгч зүйп ийм их хэрэгцээтэй болчихвоо? Яагаад утас. факс байж байхад эаавал имэйлээр харилцах хэрэгтэй гэж? Гэтэл утсаар ярилцсан яриаг имэйл шиг эмх цэгцтэй байлгах, үр дүнг хянаж, хэмжихэд хамаагүй төвөгтзй байдаг ажээ Бодоод үзэхэд, имэйлд бичиж болох текстийн хэмжээ, санаагаа эөв илэрхийлэх боломж, Subject буюу гарчиг, мөн харилцаж байгаа хоёр хүнээс гадна бусад талуудыг оролцуүлж болох боломж гэхчлэн бусад харилцааны хэрэгслүүдэд байдагтүй олон давуу тал имэйлд байна. Мэдээжийн хэрэг утсаар ярьсан яриаг бичиж авч болдог.

Гэхдээ олон хүмүүст зэрэг, хурдан хугацаанд мэдээлэл хүргэх боломжгүйн дээр имэйл бичиж илгээхэд зарцуулах цаг, хөдөлмөрөөс хавьгүй их цаг, хөдөлмөр шаардагддаг билээ. Имайл бичихэд хэлэх гэж буй эүйлэа сайтар бодож, дахин хянаж үзээд, зөв илэрхийлэн илгээх боломж хангалттай байдаг.

Хэдийгээр факсаар ч бас сайн боловсруулсан апбан бичгийг ипгээж болох боловч имэйлтэй харьцуулахад маш хязгаарлагдмал боломжтрй юм. Ажил хэргийн хүрээнд имэйлээр харилцахдэа бид өөрсдөө ч анзааралгүйгээр маш олон алдааг гаргадаг байна. Юуны өмнө биэнесийн харилцаанд үнэгүй, олон нийтэд зориулсан имэйлийг хэрэглэдэггүй,
Жишээлбэл бид yahoo.com, hotmail.com, gmail.com
гэх мэт хувийн хэрэглээний үнэгүй имэйлээ хувийн харилцаандаа ч, бизнесийн харилцаандаа ч холиод хэрэглээд явдаг. Гэтэл ийм хаягаар харилцаад байгаа тохиолдолд таны харилцаж буй бизнесийн түншид үл итгэх сэтгэл төрдөг ажээ. Энэ хүн ер нь ажил хэрэг яриад байгаа хүн мөн үү, миний хамтран ажиллах гээд байгаа компанид ажилладаг нь үнэн үү гэх зэргээр эргэлздэг байна. Цаашлаад үл хүндэтгэсэн. ажил хэрэгч бус байдлаар хандаж байгаагийн илрэл гэж үзэхэд хүрдэг.

Интернэтийн ертөнцөд ажил хэрэгч хүмүүс болоод компаниуд өөрийнхөө бизнесийн брэнд нэрээр домайн нэрээ бүртгүүлж, түүн дээрээ имэйл хаяг авч ажил хэргээ явуулдаг.

Тухайгбал Microsoft корпорац www.microsoft.com домайн нэртэй, бүх ажилтнууд нь AjiltniiNer@microsoft.comЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. имэил хаягаар харилцдаг. Тэдний нэг ч ажил хэрэг үүнээс өөр хаяг, имэйлээр явагддаггүй.

Монголд бол Датаком www.datacom.mn домайн нэр, AjiltniiNer@datacom.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. имэйл хаягтай, Мобиком корпорац www.mobicom.mn домайн нэр, имэйл нь AjiltniiNer@mobicom.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягтай байх жишээтэй.

Олны танил компаниуд голдуу зах эээлд танил болчихсон брэнд нэрээрээ домайн нэр бүртгүүлэх хандлагатай байдаг байна. Бид имэйл хаяг авахдаа багын нэр, товчилсон нэр эсвэл ямар нэгэн содон чамин нэрээр авах дуртай билээ. Гэтэл энэ сонирхол маань ажил хэргийн харилцаанд бол бас л алдаа юм. baagii@XYZ.mnЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. гэсэн имэйл хаяг авч ажил хэргийн харилцаанд ашиглах нь маш зохисгүй. Болж өгвөл өөрийнхөө албан ёсны нэрээр, жишээ нь, Ьаt@ХҮZ.mn гэсэн хаяг авах хэрэгтэй байдаг. Өөр нэгэн түгээмэл алдаа гардаг нь байгууллагынхаа домайн нэр дээр өөрийнхөө нэрээр имэйл хаягаа зөв авсан атлаа биэнесийн түншдэнэ имэйл илгээхдээ бүтэн нэр, албан тушаал, хаяг, утас зэрэг зайлшгүй шаардлагатай мэдээллийг агуулалгүй илгээдэг явдал. Аливаа вэб имэйлийн үйлчилгээ болон имэйлийн стандарт програмуудад signature буюу нэрийи хуудсын мэдээллийг имэйлд автоматаар оруулан илгээх тохиргоо бий. Энэ тохиргоог ашиглаад дээрхи шаардлагатай мэдээллүүдийг имэйлдээ оруулан илгээх ёстой юм. Жишээ нь: Еrdene ВАТ

Мarketing Manager,
ХҮZ LLC,
Ulaanbaatar Моngolia
Теl: (976)11-333333.
Fах: (976]11-333333
Email:Ьаt@ХҮZ.mn,
Web:www.XYZ.mn

Таны бизнесийн түнш имэйл хүлээн авахдаа ХҮZ компанийн ажилтан, Марке-тингийн менежер Эрдэнийн Бат гэдэг хүнтэй харилцаи байна гэдэг мэдээллийг авч, тантай харилцах итгэл үнэмшилтэй болох юм. Ийм сэтгэгдэл нь эргээд ажил хэргийн харилцаа амжилттай явагдах, харилцан хүндэтгэсэн уур амьсгалыг бий болгоход маш чухал нөлөө үзүүлдэг. Имэйл хаяг, бусад шаардлагатай мэдээллүүдээс гадна имэйл бичсэн арга барил, найруулга, үг үсгийн алдаа, санаагаа тодорхой, үнэн зөв илэрхийлсэн байдал гээд тухайн имэйл бичиж буй хүнээс өөрөөс нь бүрэн шалтгаалах нэлээд зүйлс бий. Танд тус болох үуднээс ажил хэргийн имэйл бичихэд тань хэрэг болох хамгийн энгийн хэдэн эевлөгөөг энд дурдая. -Subject буюу захидлын товч утгыг агуулсан гарчгийг зөв өгөх хэрэгтэй.

Бид имэйлийн гарчгийг нэг их тоолгүйгээр “Нi’’, “Неllо”. “From Mongolia” гэх мэтээр санаандаа орсон үгийг бичиж, эсвэл хоосон орхиод илгээчихдэг. Гэтэл захидал хүлээн авч байгаа хүн өдөрт хэдэн арав магадгүй хэдэн зуугаар нь захидал хүлээн авч байдаг тул ач холбогдолгүй гарчигтай захидлыг уншилгүй өнгөрөөчих, хэрэггүй захиа байна гэж үзээд устгах магадлал маш өндөр үүнээс гадна гарчигаа буруу өгснөөс болоод хүлээн авч буй имэйлийн програм спам гэж ойлгон имэйл хайрцагт нэвтрүүлэхгүй хаах нөхцөлд ч орж болэошгүй. Ийм тааламжгүй тохиолдлоос эайлсхийхийн тулд ямар агуулгатай имэйл бичиж буйгаа гарчгийн хэсэгт товчхон бичиж өгөх хэрэгтэй юм. Жишээ нь “Тuesday meeting arrangement’’ эсвэл “Муagmar garigiin uulzaltiin tov ” гэх мэт.

-Ажил хэргийн имэйлийг “Сайн байна уу?” гэсэн үгээр эхэлдэггүй. Монголчууд захиа бичихдээ энэ эхлэлийг нийтлэг хэрэглэдэг боловч энэ нь хувийн эахидалд илүүтэй хэрэглэгддэг, ойр дотнын хүндээ хандсан хэллэгт тооцогддог. Тиймээс “0”driin mend!” “Таnii amriig erey!”, гадаад хэлээр бичиж буй бол тухайн хэл дээр бизнесийн имэйл бичих ёсыг дагаж бичих нь зүйтэй.

-Имэйлээ төгсгөхдөө “Вayartai Ваt’’ гэх мэтээр төгсгөж болохгүй. Ажил хэргийн имэйлийн төгсгөлд заавал нэрээ бичиж, гарын үсгээ оруулах ёстой. Хэд хэдэн имэйл харилцан бичиж, танил болсны дараа гарын үсэг оруулалгүйгээр имэйл илгээж болох юм. Мөн “Нundetgesen”, “Меndchilsen’’ гэх ээрэг тодотголыг заавал оруулж өгнө. -Захианы эхлэл төгсгөл нь хаа байгаа нь мэдэгдэхгүйгээр үргэлжлүүлэн бичдэг нь бидний гаргадаг хамгийн бүдүүлэг алдаануудын нэг жишээ юм.

Бичиж буй санаагаа аль болох товч бөгөөд тодорхой илэрхийлнэ. Имэйл хэтэрхий урт, нуршуу байвал хүлээн авагч тэр бүр бүгдийг анхаарч уншихгүй байх талтай. Тиймээс таныг санаагаа бүрэн илэрхийлэхэд тань имэйл хэтэрхий нуршуу болохоор байвал хэд хэдэн имэйлд салгаж бичин илэрхийлэх, эсвэл тусад нь файл болгон боловсруулаад хавсарган илгээх аргуудыг хэрэглээрэй.

-Имэйлээ илгээхийн өмнө үг үгсгийн алдааг сайтар нягтлан шалгана. Вэб имэйлийн үйлчилгээнүүд болон имэйл програмуудад Англи. Герман зэрэг түгээмэл хэл дээр бичсэн имэйлийн алдааг шалгаж эасдаг програм байдаг.

Эцэст нь ажил хэргийн имэйл харилцаанд баримтлах энэхүү энгийн зарчмуудаа нэгтгэвэл:

1. Өөрийн байгууллагын домайн нэр дээр имэйл хаягтай байх

Албан ёсны нэрээрээ имэйл хаягаа авах

1. Signature буюу гарын үсэг хэрэглэх
2. Subject буюу гарчгийг зөв тодорхой өгөх
3. Имэйлийн эхлэл төгсгөлийг ажил хэрэгч байдлаар бичих
4. Үг үсэг, дүрмийн алдаагүй байх
5. Санаагаа товч, тодорхой, зөв найруулгатай бичих

Ингээд та бизнестээ имэйл харилцааг зөв, ажил хэрэгч ашиглаж чадвал үр дүнг нь тун удахгүй хүртэх болно.Танд амжилт хүсье.

Сайтад тавигдсан энэ зөвлөмжийг уншаад Г. Солонго өөрийн “туршлага”-аа ирүүлсэнийг оруулав.

Би бараг 10-аад жил сэтгүүл зүй, маркетингийн салбарт ажилласан байна. Танилууд, найз нөхөд дотроосоо интернэт орчин, и-мэйл, чат харилцааг хамгийн өндөр түвшинд, хамгийн их хугацаагаар ашигладаг гэсэн урт хочтой. Тийм болохоор бага сага туршлагаасаа бичье гэж бодлоо. Хүн бүхний мэддэг зүйл юм шиг хэрнээ хэн ч анзаардаггүй зүйлс их байдаг шүү дээ. Доор бичсэн зөвлөгөө заавал мөрдөх ёстой стандарт биш бөгөөд 10 жилийн туршид амьдралд тохиолдсон туршлагаас үүдэн гарсан практик зөвлөмж гэдгийг ойлгоорой андууд аа

:-)

1. Месенжер бол ажил хөнгөвчлөх их чухал хэрэгсэл. Тиймээс хувийн яхоо хаягаар ажлаа явуулах нь буруу. Жишээ нь, би Даяар Групп компанид ажилладаг ба www.dayar.mn сайтыг эрхэлдэг. solongo@yahoo.comЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. гэсэн хаягтай байснаас dayarmn@yahoo.comЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. гэсэн хаяг нээж хүмүүстэй харилцах. Энэ нь дараах ач холбогдолтой:

- Компани эсвэл сайтынхаа нэрээр айдитай байгаа нь таныг бусадтай хувийн харилцаа үүсгэхгүй, бусдыг ажил, цаг завыг үрэхгүй хүн гэдгийг баталдаг
- Компаниа давхар сурталчлах, хэрэглэгчдэд тогтоолгох маркетингийн нэг хэрэгсэл болж өгдөг

2. Hi эсвэл Sain baina uu гэж месенжерт бичдэггүй болоод нэлээн удсан байна. Бичихэд ядаргаатай ч юм шиг боловч Өглөөний мэнд, Өдрийн мэнд, Оройн мэнд гээд заншчих хэрэгтэй. Их гоё ажил хэрэгч сонсогддог.

3. Шинэ айди бүртгэхдээ би тийм компанийн тэр гэдэг хүн байна, ажлын шугамаар харилцаж байх тул бүртгэж авна уу гэсэн утгатай месеж бичих нь цаад хүндээ сайхан сэтгэгдлийг төрүүлж, ажил хэрэг найрсгаар үргэлжлэх суурь болж өгдөг

4. Месенжрээр ажил ярьж байгаад хувийн мэдээлэл рүү хадуурчихдаг явдал зөндөө гардаг. Ийм зүйлийг хязгаарлаж сурах хэрэгтэй.

5. Мэдээлэл солилцож, ярьж дуусаад Түр баяртай гэж хэлээд сурчихвал зүгээр юм билээ.

6. Месенжрээр юм асууж байгаа, тантай харилцах гэж орж ирсэн таних танихгүй хэнд ч бай найрсаг хэрнээ таны ажилд саад болохооргүй товчхон хариулт заавал өгөөрэй. Хариу өгөхгүй байх нь их бүдүүлэгт тооцогддог

7. Нэгэнт месенжрээр танилууд, андууд болсон л бол та цаад хүндээ чадах хэрээрээ тусалж байх хэрэгтэй. Тус олон янз л даа. Хэрэгтэй мэдээллийг нь олж өгөх, шинэ мэдээлэл солилцох, зарим мэдэхгүй зүйлийг нь зааж өгөх гэх мэт. Миний хувьд месенжрийн андууддаа туслах ганцхан сонгодог аргатай хэ хэ. Статус дээрээ ямар нэг сурталчилгаа, цахим хуудасны хаягаа биччихсэн айдинууд байдаг шүү дээ. Ажлыг нь дэмжих үүднээс би заавал орж үздэг юм. Мэдээж хэрэг хэрэгтэй мэдээлэл байвал авна, тэр мэдээллийг нь хэрэглэгчдэд хүргэх боломж байвал би мөн тусалж чадна гэх мэт…
biznetwork.mn

0 commentsМэдээлүү буцах

Add your comment

Nickname:
E-mail:
Website:
Comment:

Other articlesЭхлэл үрүү буцах

“ДАРХАН 50 ЖИЛ” НААДМЫН ХӨТӨЛБӨР

“ДАРХАН 50 ЖИЛ” НААДМЫН ХӨТӨЛБӨР(0)

Бурхантын хөндийн эзэд, Дарханчууддаа болон нийт Монголын ард түмэндээ Найрамдлаар овоглосон Дархан хотын түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дарханчууд бид хагас зуун жилд хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, хүрсэн амжилтуудаасаа суралцаж, эрүүл чийрэг, боловсрол мэдлэгтэй иргэдийг төлөвшүүлж, мэдлэг, чадварт суурилсан эдийн засгийг дэмжсэн, өнгө жавхаатай, амгалан хотыг цогцлоон бүтээх ирмүүн зорилготой ажиллаж байна.Та

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА(0)

“LEGAL AID” хууль зүйн компани хууль зүйн англи хэлний сургалт зохион байгуулж байна. Сургалт: Сургалтын нийт цаг: 36 цаг Хичээллэх гариг, цаг: Даваа, Лхагва Баасан гаригт 17.30 – 20.30 цагийн хооронд Сургалтад хамрагдах шалгуур: Ерөнхий Англи хэлний дундаас дээш түвшин Сургалтад хамрагдах сэдэв: Иргэний эрх, Гэрээний эрх зүй Төлбөр: 150 000 Багш: МУИС-Хууль зүйн сургуулийн

“MOCK TRIAL”

“MOCK TRIAL”(10)

“MOCK TRIAL” Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээн

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?(11)

Хэрэглэгч маш их мэдээлэлтэй болох тусам уламжлалт компани-удирдлагатай маркетинг, зар сурталчилгаанд сэжигтэй, хянуур ханддаг болсон төдийгүй тэдний юу хэлж сурталчилж байгаагаас үл хамааран бие даасан худалдан авалтын шийдвэр хийх нь ихэссэн. Худалдан авагчийн оюун санааг хялбар бөгөөд чөлөөтэй болгодог тэр хүчин зүйлийг сайтар авч үзэлгүйгээр зарим маркетерууд чамгүй их мөнгийг өөрсдийн төсөөлсөн, нарийн бодож боловсруулсан

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ

Амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ(4)

Айдсын тухай бодвол амжилтад хүрдэггүй Харин амжилтын тухай бодвол амжилтад хүрнэ За яах вэ үзээд алдъя, гэхдээ бүтэхгүй л байх даа гэсэн сэтгэлгээ нь амжилтгүй байдалд хүргэдэг Манлайлагчдыг хүндлэх гэдэг бол сайн зүйл Тэднээс суралц, тэднийг ажигла, тэднийг судал Гэхдээ тэднийг тахин шүтэж болохгүй Та тэднээс илүү болно гэдэгтээ итгэ Илүү урт зам туулж чадна

Дэлгэнгүй
banner

Нэвтрэх


    • Одоо л мэргэжилээ буруу сонгосон нэхдуудийг ойлгож бн. Нэг сонин хичээл ороод 4 days ago

Жиргэх үү

Таны реклам энд

banner

Архив

Админтай холбогдох

Биднийг дэмжигч байгууллага

banner
banner
Бидэнтэй холбогдох
© 2011 http://www.speaker.mn/ - Дизайныг "HICP.LLC". Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.