УИХ баяр наадмын ємнєхєн “Vл хєдлєх эд хєрєнгийн барьцааны тухай хууль”-ийг баталсан. Албан ёсны баримт бичгvvдэд Ипотекийн багц хуулийн талаар яригддаг.

Моргейж даатгалын тухай хууль эрсдэлээс хамгаална
2006 онд “40 мянган айлын орон сууц” хєтєлбєр батлагдсантай холбогдон Орон сууцны санхvvжилтийн корпораци байгуулагдаж эдvгээ Монголын vндэсний Моргейж корпорацийн захирлаар ажиллаж байгаа Ж.Жаргалсайхан анхны гvйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Мєн тэр онд арилжааны Банкууд нийлэн Монголын Ипотекийн Корпорацийг байгуулсан. Тус зах зээл дээр олон єрсєлдєгч байх тусам сайн ажиллаж, бие биенийхээ алдаа оноог засаж, ололттой талыг дэмжиж ажилласнаар орон сууцанд орох олон хvнд сайн сонголт бий болгох боломжтой юм.
Хууль батлагдсан нь эрх зvйн боломжийг тодорхой хэмжээгээр нээж єглєє. Харин бvрэн боломжтой гэж хэлэх хараахан болоогvй байна. Учир нь аливаа хуулийг хэрэгжvvлэхэд тvvнийг хэрэгжvvлэх механизм хамгийн чухал байдаг. Тухайлбал, Хоршооны тухай хууль байна. Механизмыг нь сайтар бvрдvvлээгvй учраас дампуурахад хvрсэн. Гэхдээ хуультай болж байгаа нь чухал. Тухайлбал, Ипотекийн хєрєнгийн эх vvсвэр гаднаас орж ирэх боломжтой болж байна. Тєрийн оролцоо бодлогын тvвшинд сайжрах ёстой. Засгийн газраас ард иргэдийнхээ орлогыг нэмэгдvvлэх чиглэлээр єнгєрсєн хэдэн жил багагvй ажилласан. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж, барилгын эрэлт ихэссэн. Vvнээс vvдэн хэн дуртай нь орон сууц бариад эхэлсэн. 500 тэрбум тєгрєгийн зээл барилгын салбарт єгсєн гэсэн мэдээ бий. Орон сууцны зээл нь лав 200 тэрбумаас хэтрээгvй байх, иргэдийн урьдчилгаа тєлбєрийн хэмжээг 130 аад тэрбум гэж vзэж байгаа. Тэгэхээр 170-аад тэрбум тєгрєг барилгын компаниудад сох дутаад дээр нь иргэдийн урьдчилгаа, банкны зээлээ залгиад дууссан ч юм байхгvй агаарт єлгєгдєж орхисон гэсэн vг. Эрэлт нийлvvлэлтийг тэнцvvлж явахгvй бол хямрал нvvрлэх аюул зайлшгvй тулгардаг. Моргейжийн талаар єнєєдєр нийгэм даяараа ойлголт маш сайтай болсон байдаг. Харамсалтай нь vр дvнг нь хvртэх талаар итгэл буурсан байгаа болов. Ипотекийн тухай хуульд даатгалын тухай нэлээд зvйл орсон байгаа. Тэгэхээр эрсдэл энэ хуулиараа зохицуулагдаад явах нь мэдээж. Гэхдээ Ипотекийн багц хуулийн бvрэлдэхvvнд Моргейж даатгалын тухай хууль байх ёстой.
Моргейж зээл ч иргэдээс урьдчилгаа тєлбєр авдаг
Моргейж зээл иргэдээс заавал урьдчилгаа тєлбєр авна. Энэ бол хууль. Гэхдээ тухайн хvний зээлийн тvvх сайн байгаа нєхцєлд урьдчилгаа авдаггvй явдал бий. Саяын Америкаас эхлэлтэй моргейжийн хямрал урьдчилгаа аваагvйтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Моргейж систем бол муу биш. Урьдчилгаагvй зээл єгєхєєр иргэний хариуцлага хvлээх байдал сулраад ирдэг талтай. Тухайлбал, жаахан хvндрэлтэй тулгарангуут зээлээ хаяад яваад єгч байна. Тэгвэл хvн єєрийн мєнгєє хэзээ ч хаяхгvй. Моргейжид хамрагдсан хvмvvст байнгын ажилтай байх ёстой гэсэн ганц алтан зарчим vйлчилдэг.
Моргейж бол та ажлаа л сайн хийж, цалин хєлсєє нэмэгдvvлж ажилла, тэгвэл орон сууцтай санаа амар амьдарна гэсэн vг. Иймээс vvнд улс орны хєгжилд томоохон тvлхэц болох vндэс байгаа юм. Тухайн иргэн байнгын ажилтай байж зээлээ тєлнє. Иргэд ажил, хєдєлмєр эрхэлж зээлд хамрагдахыг хvснэ шvv дээ. Нєгєєтэйгvvр манайхан урт хугацааны зээлээ бодож vзээд хэдхэн саяар авах орон сууцаа нэгээс хоёр дахин нугалж тєлєх юм байна гээд л сэтгэлээр унадаг тал бий єртэй, зээлтэй бол амьдрал дээшлэхгvй гэж ярьдаг. Иргэн Дорж 10 сая тєгрєгийн vнэтэй байрыг 10 жилийн хугацаатай авчээ гэж бодъё. 10 жилийн дараа энэ мєнгє 20 сая тєгрєг болно. Гэтэл Дорж нэг дахин нугалж тєлєх нь байна гээд л сэтгэлээр унана шvv дээ. Тэгвэл 10 сая тєгрєг бол єнєєдрийн мєнгє. Хvvд тєрсєн 10-аад сая тєгрєг нь 10 жилийн дараах мєнгє гэдгийг бодох ёстой. 10 жилийн дараах мєнгийг єнєєдрийн мєнгє рvv шилжvvлбэл 12-13 сая тєгрєг л болно. Мєнгєний цаг хугацааны vнэ цэнийг ойлгох ёстой. Дээр нь Дорж 10 жилийн хугацаанд орон сууцанд сэтгэл амар амьдарна. Энэ бол маш том амьдралын єгєєж юм. Улс орон бvр єєр єєрийн онцлогтой. Манай улс санхvvгийн энэ системийн Америк загварыг шууд хуулах бус єєрийн нєхцєл боломжоор шийдэх ёстой. Ганцхан энгийн жишээ хэлье. Америк, Англид ажиллаж сурч байсан монголчуудаас vг сонсож суухад тэнд гэр бvлийн гишvvдийн тоогоор єрєєтэй байх ёстой гэж ярьдаг. Эрэгтэй эмэгтэй хvvхдvvд тусдаа єрєєтэй байх ёстой байдаг юм байна.
Манайд ямар билээ. Єнєєдєр залуу гэр бvл арайхийж нэг єрєє байрыг 10 жилийн хугацаатай зээлээр авлаа гэж бодъё. Удалгvй мєнєєх айл бvл нэмж, доод тал нь хоёр хvvхэдтэй болно. Гэтэл нэг єрєє умгар єрєєндєє 10 жил амьдрах хэрэгтэй болно. Хуулиараа 10 жилийн хугацаанд байрны зээлээ тєлєхєєр гэрээ хийчихсэн байдаг. Тэгэхээр иргэд сонголтоо ажил амьдралын ирээдvйн тєлєвлєлттэйгээ зохицуулан моргейжид хамрагдах ёстой. Хvн бvр єєрийн ирээдvйн гэр бvл тєлєвлєлтєє сайн бодож хийх ёстой. Хууль гэхээсээ энэ хуулийг хэрэгжvvлдэг тогтолцоо нь єєрєє иймэрхvv асуудлыг зохицуулдаг байх нь хамгийн зєв шийдэл билээ.
Ц.Сэрх

5 commentsМэдээлүү буцах
#1penjwenMay 23, 2011, 1:08 am
individual health insurance hjdc life insurance quotes =]]] term life insurance quotes 8-[[[
#2anthonycltMay 14, 2011, 3:52 pm
car insurance quotes 0890 cheap california auto insurance 28350 home insurance =))
#3gecko4frMay 4, 2011, 7:37 pm
cheap car insurance 184859 auto insurance quotes uekiev business insurance quote
D
#4lmblovesmilkApril 9, 2011, 9:07 am
buy levitra online =DDD levitra 730420
#5sharktoofApril 5, 2011, 3:19 pm
auto insurance >:-O cheap auto insurance 8580 health insurance coverage kvzixh
Add your comment