Ток шоуны хатан хаан гэгддэг Америкийн нэрт хөтлөгч ёёё ток шоу 25 жилийнхээ ойн өдөр буюу 2011 оны есдүгээр сарын 9-нд эцсийн удаа телевизийн эфирээр цацагдана. 
-Таны нэвтрүүлэг дэлхийн олон хүнд амьдрал, итгэл хайрласан. Энэхүү гайхамшигтай ажлаа дуусгаж байгаа тань хэтэрхий эрт юм шиг?
-Би 24 жилийн өмнө, 1986 оны есдүгээр сарын 8-нд анх удаа шоугаа олон нийтэд цацаж байсан. Үнэхээр догдолж, бас багагүй сандарч байсан санагдана. Би энэ шоунд хайртай, энэ шоу бол миний амьдрал, гэхдээ баяртай гэж хэлэх цаг нь болсон гэж бодож байна. 25 жилийн хугацаа миний сэтгэл зүрхэнд минь нэвт шингэсэн. Миний бодлоор 25 гэдэг яг тохирсон зөв цаг үе гэж бодож байна.
-Та хаана төрж, өссөн тухайгаа яриач?
-Миссисипи мужийн нэгэн жижигхэн тосгонд төрж, өссөн. Гэр бүлийнхэн маань боловсрол муутай байсан болохоор Библийн судраас нэр сонгож надад өгсөн. Миний жинхэнэ нэрийг уг нь Орфа гэдэг юм. Эцэг маань буруу бичснээр миний хувийн бичиг, баримт дээр Опра хэмээн бичиж өнөөг хүртэл энэ нэртэйгээ явна.
-Та өөрийн амжилт, амьдралаараа “Америк мөрөөдөл” биелдэг гэдгийг харуулж чадсан. Хүүхэд байхдаа ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлж байв?
-Эмэг эхийн минь ферм дээр миний хүүхэд нас өнгөрсөн. Би зургаан настайгаасаа л амьдрал минь бусдаас ялгаатай гэдгийг мэддэг байсан. Учир нь эмэг эх маань өглөөнөөс авахуулаад үдшийн бүрийн болтол ажилладаг байлаа. Гэлээ ч амьдрал нь хэцүү байсан. Тэр болгоныг хараад би хэзээ ч ийм амьдралтай болохгүй гэж өөртөө бодсон байсан юм. Эмэг эхийгээ нас барснаас хойш би эхтэйгээ амьдардаг байлаа. Хэдий манай гэр бүлийн амьдрал ядуугийн туйлийг үзэж байсан ч би үүнд харамсаж, эргэн дурсдаггүй гэж хэлэхгүй. Харин ийм байдалд өссөн хүүхэд амьдралын үнэ цэнийг мэдэрч өсдөг юм билээ. Тиймээс одоо эргээд хүүхэд насныхаа амьдралыг бодоход сайхан амьдралд хүрэх нэгэн үе шат байжээ. Таван настайдаа үеэл ахдаа хүчиндүүлсэн ч миний ирээдүйг харах үзэл, бодлыг мохоогоогүй юм.
-Телевизийн хөтлөгчөөс өөр мэргэжил эзэмших тухай бодож байсан уу?
-Би хүүхэд байхаасаа л бусад охидын адил жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Харин эцэг маань ёс бус хүмүүжилтэй эмэгтэйчүүд л жүжигчин болдог гэж үздэг байв. Ер нь эцэг маань тун хатуу хүн байсан. Үнэнийг хэлэхэд би өнөөдрийг хүртэл түүнийг уучилж, уулзъя гэж боддоггүй. Би мөрөөдлөө хэзээ нэгэн цагт биелүүлнэ гэж өөртөө хадгалсаар арай өөр талаас нь энэ мэргэжлийг эзэмшсэн. Би ток шоугаар бусадтай ярилцаж байхдаа өөрийгөө тодорхой байдлаар жүжиглэж байна гэж боддог. Өөрөөр хэлбэл янз бүрийн амьдралтай хүмүүстэй ярилцаж байхад тэрхүү амьдралд өөрийгөө төсөөлж, боддог гэсэн үг л дээ.
-Таны ток шоу хүмүүсийн бодит амьдрал, зовлон шаналал, ганцаардал, аз жаргал, амжилт гээд бусдад санаа, сургамж өгч байдаг. Харин олон хүмүүстэй ярилцаж байхдаа та юуг сурч авсан бэ?
-Хүн өөрийн амьдралдаа юу хүссэнээ хийж, бодох эрхтэй ч амьдралын хамгийн гол утга учир, мөн чанар гэж юу болохыг хэтэрхий хожуу ойлгож мэддэг. Хөрөнгө мөнгө, нэр алдар, амжилтын төлөө тэмүүлдэг гэдгээ бид хүлээн зөвшөөрдөггүй ч туулж өнгөрүүлсэн амьдрал маань энэ бүхний төлөө байсан гэдгийг илхэнээ харуулдаг. Гэтэл хүмүүний амьдралын аз жаргалын ерөнхий “томъёо” тун энгийн гэдгийг бид ойлгодоггүй. Гол нь энэ тухай хаашаа ч яаралгүй, тайван бодож үзээгүйд л бүх учир байгаа юм. Өглөө босоод л ажилдаа яарна, ажил дээрээ очоод л урдаа байгаа ажилдаа хамаг ухаан бодлоо зарцуулна, ажлын цаг дуусангуут л үр хүүхэд, гэр рүүгээ яарна, хоолны мөнгө бодно. Ингэж л өдөр тутмын амьдрал өрнөсөөр нэг л мэдэхэд бид нөгөө ертөнцөд очих болсон байдаг. Амьдрал асар богино ч ямар их баялаг аз жаргалыг бидэнд өгсөнийг анзаарахгүй амьдарч байна гэдгийг л хэлэх гэсэн юм.
-Та өөрийгөө амжилтын оргилд хүрсэн хүн гэж боддог уу?
-Үгүй дээ. Би амьдралыг ухаалгаар харж чадсан хүн гэж өөрийгөө боддог. Амжилт, нэр алдрын оргилд хязгаар гэж үгүй. Харин энэ оргилын хязгаарт хүрсэн хүн гэвэл би Майкл Жексоныг гэж хэлнэ. Тэр миний дотны андуудын нэг байсан. Өнөөдрийг хүртэл тэр бидний дунд амьдарсаар байна шүү дээ. Тэр хэзээ ч мартдагдахгүй.
-Өөрийнхөө хувийн амьдралаас бидний мэдэхгүй зарим нэг зүйлээс ярьж, сонирхуулаач?
-Одоогоор би Санта Барбара хотын захад “he Promised Land” эдлэндээ амьдарч байна. Стэдман бид хоёр хамтран амьдраад 20 гаруй жил болжээ. Гэхдээ тэр миний албан ёсны нөхөр биш юм шүү. Анхны хүүхдээ алдснаас хойш дахиж би хүүхэдтэй болох тухай бодсонгүй. Хүүхдээ алдана гэдэг эх хүнд үнэхээр аймшигтай мэдрэмж юм билээ. Дахин ийм зүйлийг мэдрэхээс айж байна. Харин би коккер спаниель үүлдрийн хоёр нохой тэжээдэг.
-Ток шоугаа өндөрлөөд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Сэтгүүл гаргана гэж бодож байгаа. Харин энэ сэтгүүл телевизтэй холбоотой байх юм. Мөн киноны 2-3 зохиол бичсэн байгаа. Хамгийн эхний кино зохиол ирэх оны сүүлчээр дэлгэцнээ гарах байх. Харин бусад зүйлс одоогоор нууц болон үлдэг.
-Энэ жилийн зул сарын баяраар үзэгчдэдээ ямар бэлэг бэлдэж байна даа?
-Энэ жилийн баярын бэлэг болгон Цагаан ордонд зочлон Ерөнхийлөгчийн гэр бүл баяртаа хэрхэн бэлдэж буй талаар хүргэх болно. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама болон тэдний охидтой ярилцах юм. Ток шоуны “Цагаан ордны Зул сарын баяр” нэртэй энэхүү тусгай дугаар энэ сарын 13-ны ням гаригт эфирээр цацагдана. Барак Обамаг Төрийн тэргүүний ажлаа хүлээж авснаас хойш анх удаагаа нүүр тулан сууж, хувийн чанартай бас хувийн мэдээлэл агуулсан, зугаатай ярилцлага байх болно гэдгийг үзэгчдэдээ амлаж байна.
Э.Оджаргал

13 commentsМэдээлүү буцах
#1CarlypwnsMay 24, 2011, 12:43 pm
senior life insurance odtf mobile home insurance in florida %PPP business insurance 8-PP
#2mnkkzeimMay 21, 2011, 9:47 pm
YZHOgc , [url=http://grhejjchswmb.com/]grhejjchswmb[/url], [link=http://gokgdxkvoufj.com/]gokgdxkvoufj[/link], http://oyzcyaviwpml.com/
#3HectorBorisMay 20, 2011, 3:32 pm
cheapest car insurance >:-[[ state auto insurance gcpn life insurance quotes mxnyh
#4awdkqdMay 20, 2011, 10:35 am
vZWzw0 eamzmmcqrcdy
#5MaryMazdaMay 18, 2011, 6:39 pm
life insurance 37131 cheap car insurance >:-P business insurance mxwmt
#6ConstanceMay 17, 2011, 3:56 pm
That’s the best asewnr of all time! JMHO
#7luinthonMay 16, 2011, 11:34 am
cheap car insurance =DD auto insurance quotes 1346 life insurance quotes 80963
#8blo0dsugarMay 14, 2011, 4:28 pm
cheap car insurance 3956 home insurance >:((( small business insurance cost >:-))
#9tim1rtisMay 12, 2011, 4:47 pm
auto insurance rates vpul cheapest auto insurance
PP life insurance quotes iadhom
#10velcroFathomsMay 6, 2011, 4:45 pm
life insurance company 687 car insurance online 8)) business insurance =-[
#11amyrortegaApril 7, 2011, 9:44 am
accutane 7404 cheapest cialis >:))
#12wafferwillApril 5, 2011, 10:20 am
life insurance jmsv cheap auto insurance 885
#13puttricApril 5, 2011, 2:02 am
cheap levitra 63626 cyalis levitra sales viagra wcybm
Add your comment