ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА

“LEGAL AID” хууль зүйн компани хууль зүйн англи хэлний сургалт зохион байгуулж байна. Сургалт:

Сургалтын нийт цаг: 36 цаг

Хичээллэх гариг, цаг: Даваа, Лхагва Баасан гаригт 17.30 – 20.30 цагийн хооронд

Сургалтад хамрагдах шалгуур: Ерөнхий Англи хэлний дундаас дээш түвшин

Сургалтад хамрагдах сэдэв: Иргэний эрх, Гэрээний эрх зүй

Төлбөр: 150 000

Багш: МУИС-Хууль зүйн сургуулийн багш Д.Сарантуяа

Хугацаа: бүртгэл 2011 оны 6 дугаар сарын 08 хүртэл явагдаж эхний 15 хүнийг авч 2011 оны 6 дугаар сарын 10-нд хичээл эхлэнэ.

Холбоо барих: 88008832  99073221 99824282

Хичээлийн тодорхойлолт

Мэргэжлийн Англи хэлний хичээлийн агуулга нь хуулийн Англи болон Монгол нэр томъёо бүхий уншлагын текст, мэдлэг бэхжүүлэх дасгал болон харьцуулан судлах эх сурвалж болох бодит хуулийн баримт бичиг, гэрээ зэргээс бүрддэг. Хичээл нь бүхэлдээ дадлагын хэлбэртэй байх бөгөөд хэлэлцүүлэг, илтгэл, кейс судлал зэрэг хэлбэрийг өргөн хэрэглэх боломжтой. Хичээлд сургалтын интерактив заах арга зүй болон герменевтик философийн аргыг хослуулан хэрэглэнэ.

Хичээлийн зорилго

Энэхүү хичээл нь хуулийн ангийн оюутан болон хуульч, эрх зүйч нарт мэргэжлийн Англи хэлний Иргэний эрх  зүйн хүрээнд хамрагдах нэхэмжлэл болон төрөл бүрийн гэрээнд хэрэглэгддэг нэр томъёо, тогтсон үг хэллэгийг зааж сургах, тухайн сэдвийн хүрээнд олж авсан мэдлэгээ ашиглан орчуулга хийх, Англи хэл дээрх эх сурвалжийг зөв ойлгож улмаар хэрэглэж сурах дадлыг эзэмшүүлэх зорилготой.

Хичээлийн агуулга

Мэргэжлийн Англи хэлний хичээлийн агуулга нь Иргэний эрх зүй дэх нэхэмжлэл, түүний хэлбэр, төрөл, онцлог мөн гэрээний төрлүүд, гэрээнд хэрэглэгддэг онцлог нэр томъёо зэргийг тусгасан уншлагын материал болон тухайн сэдэвт хамаарах бодит нэхэмжлэл, гэрээ гэх мэт хуулийн эх сурвалжаас бүрдэнэ. Сурч судалсан нэр томъёоны мэдлэгийг хянах зорилгоор сэдвийн шалгалтын тест авна. Хичээл нь дараах сэдвүүдээс бүрдэнэ:

  • Civil Law relations: иргэний эрх зүйн харилцааны субъектууд, нэхэмжлэл
  • Contracts:  худалдах-худалдан авах гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, концессийн гэрээ, уул уурхайн компанитай холбоотой гэрээ

Хичээлийн хэлбэр

Танхимын сургалтын хэлбэр зонхилно. Тодорхой сэдвийн хүрээн дэх уншлагын материалд тулгуурлан нэр томъёог судлах, сурсан нэр томъёо, үг хэллэгийг хэрэглэх дадлагын дасгал ажиллах, хуулийн баримт бичиг, шүүхийн шийдвэрийн бие даасан орчуулга хийж хэлэлцүүлэх, хяналтын ажил өгөх зэрэг хэлбэрийг ашиглана.

0 commentsМэдээлүү буцах

Add your comment

Nickname:
E-mail:
Website:
Comment:

Other articlesЭхлэл үрүү буцах

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ НЭЭГДЭЖ БАЙНА(0)

“LEGAL AID” хууль зүйн компани хууль зүйн англи хэлний сургалт зохион байгуулж байна. Сургалт: Сургалтын нийт цаг: 36 цаг Хичээллэх гариг, цаг: Даваа, Лхагва Баасан гаригт 17.30 – 20.30 цагийн хооронд Сургалтад хамрагдах шалгуур: Ерөнхий Англи хэлний дундаас дээш түвшин Сургалтад хамрагдах сэдэв: Иргэний эрх, Гэрээний эрх зүй Төлбөр: 150 000 Багш: МУИС-Хууль зүйн сургуулийн

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?

Худалдан авах шийдвэрт 20-50% нөлөөлдөг тэрхүү хүчин зүйлийг та мэдэх үү?(11)

Хэрэглэгч маш их мэдээлэлтэй болох тусам уламжлалт компани-удирдлагатай маркетинг, зар сурталчилгаанд сэжигтэй, хянуур ханддаг болсон төдийгүй тэдний юу хэлж сурталчилж байгаагаас үл хамааран бие даасан худалдан авалтын шийдвэр хийх нь ихэссэн. Худалдан авагчийн оюун санааг хялбар бөгөөд чөлөөтэй болгодог тэр хүчин зүйлийг сайтар авч үзэлгүйгээр зарим маркетерууд чамгүй их мөнгийг өөрсдийн төсөөлсөн, нарийн бодож боловсруулсан

Дуусгаж чадаагүй захидал

Дуусгаж чадаагүй захидал(11)

Сайн байна уу бүсгүй минь Саарал өдрийн Саарал мэндийг хүргэе Гунигтай өдөр байх чинь Гадаа бороо асгараад Гудамаар хүмүүс гүйлдээд Миний үймсэн сэтгэл шиг Чиний явсан өдөр шиг Бороотой өдөр байна. Би яахав Бардам зандаа хүлэгдээд Баяртай ч гэж хэлж чадаагүйдээ Буцаж ирэхгүйг чинь мэдсээр байж Бууж өгөөгүй зүрхэндээ Буруугаа чихээд амьдарч л байна би

Күнз. М.Э.Ө. 551-470 он

Күнз. М.Э.Ө. 551-470 он(9)

Өнөөгийн Өрнөдийн болон бусад олон хүмүүсийн хувьд Түүврүүдийг уншиж ойлгоход хамгийн их тулгардаг бэрхшээл нь “хувь тавилангийн жигнэмэг1”-ийн онч мэргэн үгс хэлж буй дорнын өвөрмөц нэгэн гүн ухаантан Күнзийн өөртөө бий болгосон тэрхүү имижийн цаадахыг даван гарч харж чадахгүйд байдаг. Мэдээж хэрэг түүний нэр нь Күнз биш бөгөөд 17-р зууны Жесуитын2 номлогч нарын түүнд хайрласан

“ӨДӨР БҮР ДРАКЕРТАЙ ХАМТ” шинэ ном худалдаанд гарлаа

“ӨДӨР БҮР ДРАКЕРТАЙ ХАМТ” шинэ ном худалдаанд гарлаа(85)

“Орчин үеийн менежментийн эцэг” гэгддэг, Америкийн эрдэмтэн Петер Дракерын “ӨДӨР БҮР ДРАКЕРТАЙ ХАМТ” бүтээл Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Петер Дракер нь XX зууны нөлөө бүхий сэтгэгч бөгөөд менежментийг шинжлэх ухаан болгон системчлэхэд чухал хувь нэмэр оруулж, орчин үеийн корпорациуд бүрэлдэн бий болоход ихээхэн нөлөөлсөн хүн юм. Түүний “The Practice of Management” буюу “Менежментийн практик” бүтээл

Дэлгэнгүй
banner

Нэвтрэх


    • Одоо л мэргэжилээ буруу сонгосон нэхдуудийг ойлгож бн. Нэг сонин хичээл ороод 4 days ago

Жиргэх үү

Таны реклам энд

banner

Архив

Админтай холбогдох

Биднийг дэмжигч байгууллага

banner
banner
Бидэнтэй холбогдох
© 2011 http://www.speaker.mn/ - Дизайныг "HICP.LLC". Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.