Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.19-өөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд) 33,261 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 268 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 91, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 22, бусад 5 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 60.987 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 40,466 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 39,898 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 568 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1831, Танхайрах 168, Хүний биед халдах 361, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 255, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 35293, бусад 2558 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 67 иргэнд 20,100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 202 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 13, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 78, сураггүй алга болсон хүн 15, шүүхээс даалгасан хүн 11, зөрчил үйлдсэн 1 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурьдвал:
Эрүүгийн цагдаагийн албанаас Н нар нь 2023 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар археологи, палентлоги хийж “Хүннүгийн үед хамаарах шавар ваар”-ыг олж аван, бусдад худалдахыг завдсан гэх хэрэгт нэр бүхий иргэдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж хууль бусаар археологи, палентлоги хийсэн, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Экологийн цагдаагийн албанаас иргэн О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 47.8 метр квадрат хэмжээтэй голын мөсийг цөмлөн гитаран буу зэрэг тусгай техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн С нь Булган аймаг Булган сумын сумын нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 2 ширхэг “Тул загас”-ыг хууль бусаар агнаж, 1.632.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн О нь бусадтай бүлэглэн Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зэвсгийн чанартай зүйл ашиглан Нэн ховор амьтны жагсаалтад орсон 6 тооны Хар сүүлтийг хууль бусаар агнаж, 39.960.000 төгрөгийн экологийн эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн С нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж 1.313.804 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Иргэн И нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хууль бусаар “Шинэс” мод бэлтгэж, 1.433.567 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлсэн.
Онцлог зөрчлийн талаар:
Энэ оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн А нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний замд том оврын ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо өндрийн хязгаарлалтын шон мөргөж, зам тээврийн осол гаргасан асуудлыг Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст бүртгэлд авч шалгаж байна.
Мөн энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан.
Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтаас “Тавантолгой төмөр зам ХХК”-ийн удирдлагуудын ноцтой бичлэг задарчээ” гэсэн гарчигтай 01 минут 41 секундийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд тархсан бичлэгтэй холбогдуулж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан” үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар холбогдогч нарт 25 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэр бүхий цахим мэдээллийн сайтад “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт 3 насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн.
Энэ оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн “О” нь Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар байрны урд талын явган хүний зам дээр “Тoyota” маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэлд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
-
Нэг сарын өмнө
УГТЭ: НҮҮДЛИЙН ЭМНЭЛГИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛСЛАГДСАН СУМДЫН 800 ИРГЭНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЛАА
Нэг сарын өмнө
ИНТЕРПОЛЫН "ХӨХ БУЛАНТ" ЗАР МЭДЭЭГЭЭР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ИРГЭНИЙГ “ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БАРИВЧЛАН, АЛБАДАН АВЧИРЛАА
Нэг сарын өмнө
Элсэнтасархай-Хархорин чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Нэг сарын өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА
Нэг сарын өмнө
Энэ сарын 8-нд гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай охиныг олжээ
Нэг сарын өмнө
7, 12, 14 насны гурван эрэгтэй хүүхдийг олж тогтоон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
Нэг сарын өмнө
Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа
Нэг сарын өмнө
ФИНЛАНД УЛСЫН ТУРКУ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Нэг сарын өмнө
КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Нэг сарын өмнө
792,000 ЕВРОГИЙН ҮНЭ БҮХИЙ ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ 16 АВТОМАШИНЫГ ХАМГААЛАЛТЫН 7 ЗАХИРГААНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
Нэг сарын өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нэг сарын өмнө
Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
Нэг сарын өмнө
ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖИЛ БҮРЭН ДУУСАЖ, АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО
Нэг сарын өмнө
Өсвөр насны охидыг авч явсан машины жолоочийг шалгаж байна
Нэг сарын өмнө
СЭЖИГТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Нэг сарын өмнө
Нэг гэрт байсан 10 хүн угаартаж, нас баржээ
Нэг сарын өмнө
Зуслангийн бүс дэх ус их тогтдог байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуулна
Нэг сарын өмнө
Таксины жолооч Б: Би хүүхэд андуурсан
Нэг сарын өмнө
ЦЕГ: АРИЛЖААНЫ БАНК, ИРГЭДИЙН АНХААРАЛД ХУУРАМЧ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭС БОЛГООМЖИЛ
Нэг сарын өмнө
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР БУСДЫН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН НОЦТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Нэг сарын өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЦАХИМААР ХУУРТАГДАЖ АЛГА БОЛСНЫГ ШУУРХАЙ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ОЛЛОО
Нэг сарын өмнө
МАЛЧИД ТА БҮХЭН АЛДУУЛ МАЛЫН МЭДЭЭЛЛЭЭ ДАРААХ НЭЭЛТТЭЙ ЭХ СУРВАЛЖААС АВАХ БОЛОМЖТОЙ
Нэг сарын өмнө
Өсвөр насны хүүхдүүд автомашин хулгайлж, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүллээ
Нэг сарын өмнө
Нийслэлд энэ сарын 11-нд нөөцийн мах худалдаанд гарна
Нэг сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн энэ оны төлөвлөгөөг баталлаа
Нэг сарын өмнө
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХЭҮК-той хамтран ажиллана
Нэг сарын өмнө
Сураггүй алга болсон гэх хоёр хүүхдийг олж Түр хамгаалах байранд хүлээлгэн өгчээ
Нэг сарын өмнө
ЗУДТАЙ АЙМАГ, СУМДАД 318 РЕЗИДЕНТ ЭМЧЭЭР ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭВ
Нэг сарын өмнө
МОНГОЛЫН МӨСӨНД АВИРАЛТЫН ТАМИРЧИД 2024 ОНЫ ДЭЛХИЙН ЦОМ, ДАШТ-ЭЭС НИЙТ 9 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Нэг сарын өмнө
Урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана
Нэг сарын өмнө
УЛААНБААТАР ХОТ БОЛОН АЙМГИЙН ТӨВИЙН СУРАГЧДЫН АМРАЛТЫН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ
Нэг сарын өмнө
УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР ЗЭСИЙН БАЯЖМАЛ, МОЛИБДЕНИЙН БАЯЖМАЛ ХУДАЛДААЛНА
Нэг сарын өмнө
МХБ-ЭЭР ЗЭС, МОЛИБДЕНИЙ БАЯЖМАЛЫГ АРИЛЖААЛАХ БОЛСНООР ХУВЬЦААНЫ ХАНШ НЬ 15% ӨСЛӨӨ
Нэг сарын өмнө
Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллав
Нэг сарын өмнө
Метроны шугам Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл үргэлжилнэ
Нэг сарын өмнө
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
Нэг сарын өмнө
Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчлэн, сайжруулна
Нэг сарын өмнө
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарыг төрөөс татаас авдаггүй болгохыг зорьж байна
Нэг сарын өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.ЦЭНДБААТАР МЭРГЭЖЛИЙН БОКСЫН ЕС ДЭХ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА
Нэг сарын өмнө
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа
Нэг сарын өмнө
Дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр газрыг төсөл хэлбэрээр худалдана
Нэг сарын өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багассан байна
Нэг сарын өмнө
Баянзүрх дүүргийн Тийболлын аварга шалгаруулах тэмцээнд 20 сургуулийн 300 гаруй тамирчид оролцлоо
Нэг сарын өмнө
Сураггүй алга болсон хүн 15 дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна
Нэг сарын өмнө
Сугалаанд оролцогчдын жагсаалтыг Баярмаад хандивлагчдын нэрс хэмээн түгээжээ
Нэг сарын өмнө
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮД ОЛЖ ТОГТООЛОО
Нэг сарын өмнө
Х.Нямбаатар: Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн
Нэг сарын өмнө
ӨЭМТ-ҮҮДТЭЙ ГУРВАЛСАН ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Нэг сарын өмнө
ОРОН СУУЦНЫ ХИЙЦ БҮТЭЭЦИЙГ ӨӨРЧИЛВӨЛ 3 САЯ ХҮРТЭЛ МӨНГӨН ТОРГУУЛЬТАЙ
Нэг сарын өмнө
ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫГ ҮДИЙН ХООЛТОЙ БОЛГОХ САНААЧИЛГА ГАРГАЛАА
-
3 жилийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо...
2 жилийн өмнө
Хойлог шувуу агнаж эрүүгийн хариуцлага хүлээв
нэг жилийн өмнө
Цэцэрлэг,сургууль төлөвлөөгүй орон сууцны хорооллын зураг төслийг батлахгүй байх Засгийн газрын тогтоол гарлаа
нэг жилийн өмнө
Сурагчдын утсыг хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ
нэг жилийн өмнө
3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй
нэг жилийн өмнө
Соёл урлагийн салбарынхан цалин хөлсний хэмжээг нэмэхийг ЗГ, тэр дундаа Соёлын яамнаас шаардаж цуглараад байна
нэг жилийн өмнө
НИЙТ НУТГИЙН 70 ГАРУЙ ХУВЬД ИХ, 20 ХУВЬД НЬ ДУНД ЗЭРЭГ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
нэг жилийн өмнө
G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх Хотын дарга нарын форум болж байна
нэг жилийн өмнө
“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА
нэг жилийн өмнө
УС АШИГЛАГЧ ИРГЭН, ААНБ-Д ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Нэг сарын өмнө
Х.Нямбаатар: Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар ажиллаж байна
Нэг сарын өмнө
ГАВИ – Олон улсын вакцины холбооны албаны хүмүүстэй уулзалт хийлээ
Нэг сарын өмнө
Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Нэг сарын өмнө
Нэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас баржээ
Нэг сарын өмнө
ДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ
Нэг сарын өмнө
САЙД Х.БОЛОРЧУЛУУН УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Нэг сарын өмнө
Баянзүрх дүүргийн Тийболлын аварга шалгаруулах тэмцээнд 20 сургуулийн 300 гаруй тамирчид оролцлоо
3 жилийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна
2 жилийн өмнө
Захирлынхаа эд зүйлсийг завшсан манаачид нэг жилийн хорих ял оноожээ
нэг жилийн өмнө
НҮХТИЙН АМАНД ГАЗАР ОЛГОЛТЫГ ЗОГСООЛОО
нэг жилийн өмнө
Жагсаалд оролцож байгаа хүмүүс Их тэнгэрийн ам руу явж байна
нэг жилийн өмнө
Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин бүртгэгдлээ
нэг жилийн өмнө
Үүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна
нэг жилийн өмнө
Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ
нэг жилийн өмнө
Албан тушаалаа урвуулан ашиглаж газрын байршлыг өөрчилсөн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
нэг жилийн өмнө
"Газар шим" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлт боллоо
нэг жилийн өмнө
ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНААС ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Нэг сарын өмнө
Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ
Нэг сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв
Нэг сарын өмнө
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧ, БАГШ НАР, СУРГУУЛИУДЫГ УРАМШУУЛЖЭЭ
Нэг сарын өмнө
Сурагчийн дүрэмт хувцас солих санал гаргалаа
Нэг сарын өмнө
Зүрхний ишеми өвчин гэж юу?
Нэг сарын өмнө
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ
Нэг сарын өмнө
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багассан байна
3 жилийн өмнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ: Увс аймагт аялагчдын тав тухыг хангасан ОТОГЛОХ ЦЭГҮҮДИЙГ нэмж байгуулна.
2 жилийн өмнө
Увс аймгийн Өмнөговь сумын малчид, цагдаа нарын хооронд маргаан гарлаа
нэг жилийн өмнө
ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОЛБОРЛОСОН 336.3 ГРАММ АЛТЫГ ХУРААН АВЧ МОНГОЛБАНКИНД ТУШААЛАА
нэг жилийн өмнө
ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино
нэг жилийн өмнө
Байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхийг үүрэг болгов
нэг жилийн өмнө
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
нэг жилийн өмнө
ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАХАД НҮБ-ТАЙ ХАМТАРНА
нэг жилийн өмнө
Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо
нэг жилийн өмнө
580 айлын орон сууцны шав тавилаа
Нэг сарын өмнө
Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгджээ
Нэг сарын өмнө
Зүрхний хэм алдагдлын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
Нэг сарын өмнө
БАЯНХОШУУ БҮСЭД НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
Нэг сарын өмнө
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХАД ХОЛБОГДОХ ЯАМД ХАМТРАН АЖИЛЛАНА
Нэг сарын өмнө
Үндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулна
Нэг сарын өмнө
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Нэг сарын өмнө
Дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр газрыг төсөл хэлбэрээр худалдана
-