Үүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна

Батхишиг | speaker.mn
2023-01-24 19:12:33

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.

Үзлэг шалгалтаар халиа дошин, хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, ус зайлуулах шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг авч, үүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм.

Зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа дошин, мөстөх нөхцөл байдал үүссэнийг шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал,  Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж тухайн орчинд амьдардаг 13 айл өрхийн хашаа руу хальж мөстсөн нөхцөл байдал үүссэн.  

Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн Онцгой байдлын хэлтэс, Геодези усны барилга байгууламж ОНӨААҮГ хамтран ажиллаж, мөсний халианы улмаас ус орж болзошгүй айлуудын хашаанд тулгаж шороон далан босгож, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26