ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХОД ХАМТРАН АЖИЛЛАНА

Ариунсэтгэл | speaker.mn
2024-10-21 15:59:18

   “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, нээлттэй  хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх ажлын хэрэгжилтийг хангаж үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын удирдлага, алба хаагчдад Төрийн өмчийн хувьчлал ба баялгийн тэгш хуваарилалт сэдвээр мэдээлэл өгч танилцуулга хийлээ.

   Танилцуулга арга хэмжээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, тус газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нар болон нийт албан хаагчид оролцсон.

   Танилцуулгыг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ:

   “Өнөөдрийн байдлаар манай улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 78 компани, үйлдвэрийн газар болон тэдгээрийн охин хараат 44 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд болон бусад  томоохон компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид бэлтгэл ажлуудыг сайтар хангаж, компани нэг бүрийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, үр ашигтай байдлыг дахин нэг сайтар нягталж, бизнесийн төлөвлөлт, түүний үнэлгээг сайжруулснаар шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг амжилттай татах, олон нийтэд хувьцааг амжилттай арилжих боломж нөхцөл бүрдэх юм”  гэж онцоллоо.

   Монголын хөрөнгийн биржийн зүгээс хувьчлахаар төлөвлөж буй төрийн өмчит компаниудыг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нь эрэмбэлэх, жагсаалтын эхний компаниудын үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө,  зах зээлийн нөхцөл байдал зэрэгтэй уялдуулан сонголт хийж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах санал дэвшүүлснийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас дэмжиж байгаагаа илэрхийлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26