О.Сэргэлэн: П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна

Батхишиг | speaker.mn
2025-03-19 11:39:49

  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

  Хүний Гавъяат эмч, АУ-ны доктор, профессор, багийн ахлагч О.Сэргэлэн: УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 306 хүн элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан буюу нийт мэс заслын тавхан хувийг тархины үхэлтэй донороос хийсэн.

  ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх давуу талтай гэж үздэг. Гэтэл энэ үзүүлэлт манай улсад хангалтгүй байгаа юм.

  Энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулж, Гавьяат эмч П.Батчулуун даргаар нь ажилласан. Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон  270 гаруй хүний ар гэрт санал тавьнаас 31 хүний ар гэрийнхэн зөвшөөрсөн.

  Элэг шилжүүлэн суулгасан багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна. Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. 

  П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26