Зүрхний ишеми өвчин гэж юу?

Энхбаясгалан | speaker.mn
2023-10-18 15:14:58

  Ишеми гэдэг нь аль 1 эрхтэнгийн цусан хангамжийн дутагдал юм.
Харин зүрхний ишеми гэдэг бол-зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал.

Анхдагч зүрхний ишеми өвчний шалтгаанууд
• Атеросклероз
• Зүрхний титэм судасны агчил буюу спазм
• Судсанд бүлэн буюу тромбо үүсэх
• Төрөлхийн титэм судасны нарийсал зэрэг орно

  Зүрхний ишеми өвчин нь зүрхний шигдээс болон нас баралтанд хүргэж байгаа хамгийн том шалтгаан болоод зогсохгүй өнөөдөр дэлхийд нас баралтын шалтгааны 1д зүрх судасны өвчин орж байна.

Зүрхний ишеми өвчний шинж тэмдэгүүд
• Ачааллын үед эсвэл гэнэт цээжээр хүчтэй базалж өвдөх
• Өвдөлт зүүн гар, хоолой, хүзүү, дал, хэвлий руу дамжих
• Өвдөлтийн үргэджлэх хугацаа 15-20мин байх
• Биеийн ачаалал юм уу стрессийн үед өвдөлт илүү хүчтэй болох
• Нитроглицерин хэрэглэсэн үед өвдөлт хурдан намдах
• Цээжээх хөндүүрлэх, хүнд зүйл тавьсан мэт өвдөх
• Амьсгаадах
• Бие тавгүйрхэх, хүйтэн хөлс гарах
• Зүрх дэлсэх эсвэл зүрхний цохилт удаашрах
• Толгой эргэх
• Дотор муухайрах
• 2 далны дундуур өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрч болно.

Зүрхний ишеми өвчинд хүргэх эрсдэлт хүчин зүйлүүд
• Хүйс
• Нас
• Артерийн даралт ихсэлт
• Тамхидалт
• Цусан дахь холестерин ихсэх
• Чихрийн шижин
• Таргалалт
• Хөдөлгөөний хомсдол
• Стресс
• Эрүүл бус хооллолт
• Архины зохисгүй хэрэглээ
• Жирэмсний үеийн даралт ихсэлт
• Нойрон дундух амьсгал бөглөрөл

Оношлогоо
• Зүрхний цахилаан бичлэг
• Зүрхний ЭХО
• Зүрхний ачаалалтай бичлэг
• Титэм судасны томограф
• Судсан доторх оношлогоо буюу ангиограф

Зүрхний ишеми өвчний эмчилгээ
• Амьдралын эрүүл хэв маягийг бии болгох ( жингээ хасах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, эрүүл хооллох,архи тамхинаас татгалзах)
• Эмийн эмчилгээ (зүрхний эмчийн хяналтан дор хийлгэх)
• Мэс ажилбар ( Титэм судсан доторх эмчилгээ- ангиопластик, стент тавих)
• Мэс заслын эмчилгээ ( Титэм судас залгах мэс засал хийлгэх)
Мөн түүнчлэн
• Цусан дахь сахарын хэмжээ
• Цусан дахь өөх тос, холестерины хэмжээг тогтмол хянах нь тун чухал

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26