Захирлынхаа эд зүйлсийг завшсан манаачид нэг жилийн хорих ял оноожээ

Батхишиг | speaker.mn
2022-10-04 20:28:05

Иргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах  дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд “...1.300 литр түлш байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй...” тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд Г-ийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, харин анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэн, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Хуульд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заажээ. Ийнхүү үүрэг хүлээсэн шинжээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс ялгагддаг бөгөөд завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасалж, бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч Г-ийн хувьд “Х” ХХК-д манаачаар ажиллаж, бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд байх тул хяналтын шатны шүүхээс иргэн Г-ийн үйлдлийг “хулгайлах” биш,  “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж, зүйлчлэлийг өөрчлөн, 1 жил хорих ял оногдуулсан байна.   

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ  танилцана уу.

         

                     

       Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26