Бидэнд заяагдсан нүүрсний хулгайчид
Өнгөрсөн өдрүүдэд нүүрсний хулгайтай холбоотой нүүрсний сонсгол гэх 5.2 сая тонн нүүрсийг урагш нь ямарч гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил давуулсан хулгайн хэргийн талаар эх орон даяараа мэдэж авцгаасан ч эл хэргийн жинхэнэ том эздийн нэрс тодорсонгүй. Бүүр нүүрсний хулгайн хамгийн том гэрч болох Эрдэнэс Тавантолгой ххк-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг удаа дараалан уг сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ явуулсан ч түүнийг уг сонсголын турш гэрчийн суудалд суулгасангүй. Түүний амыг нээлгэх нь Монголын ард түмний эрх ашгийн төлөө хамгийн том хулгайчдын нэрсийг түүний амаар сонсох учиртай байсан ч. Хэн нэгэн нь түүний амнаас үг унагаж ард түмэнд тэдгээр унах үгсийг сонсгохыг хүссэнгүй. Нүүрсний хулгайгаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбяасгалангийн хамаарал бүхий “Адмирал компани таван толгойн нэг орд болох “Бор тээгийн” ордыг хувьчилж ав