Боловсролын зээлийн сангийн тонуулчид

Батхишиг | speaker.mn
2023-05-20 00:52:25

  Боловсролын зээлийн сан гэх эрх мэдэлтэй нэр хүндтэй баян айлын хүүхдүүдийн аваад гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд элсэн суралцаж төгсөөд эх орондоо буцаж ирж таван жил ажиллаад өрөө тэглүүлдэг баячууд эрх мэдэлтнүүдийг халамжилдаг хээл хахууль авилгалд идэгдсэн зээлийн сан байж. Өнөөг хүртэл 3 мянган хүн энэ сангаас зээлдэн суралцсан ч одоо 900 хүний л мэдээлэл архивт нь үлдсэн гэж хээв нэг ярьж зогсох уг сангийн захирал хийдэг Д.Гарди гэгч залуу үлдсэн мэдээллийг доод ажилтан нь устгасан гэж мэдүүлж байхад өнөөх ажилтан болох О.Сийлэгмаа нь ганцаараа үхэхгүй шүү гээд захиралыгаа дарамталж тэр бүх хууль бус үйлдлүүдийг хийлгэсэн гэж тайлбарлав.
  За ямартай ч энэ хоёр нөхөр хоёулаа хуулийн өмнө зогсох учиртай.
  Тэгвэл яагаад зээлийн гэж тус санг нэрлэсэн юм. Зээлэх гэдэг тухайн мөчид төлбөрөө төлөх чадваргүй бололцоогүйн дээр гадны их дээд сургуульд тэнцсэнээ баталж уг сангаас зээлдэн суралцаад уг зээлийн журмын дагуу эх орондоо буцаж ирж төрийн алба хашиж зээлээ тэглүүлэх учиртай. Уг зээлийг голцуу баян эрх мэдэлтэй нэр хүндтэй хүмүүсийн хүүхдүүд авч суралцсан. Мөн тэдгээрийн ихэнх нь зээлээ төлөөгүй. Зээлээ тэглүүлсэн хэд нь төрийн албанд яг ажилласан уу? Эсвэл нэр нь ажилтнаар бүртгэгдэж бүртгэл хөтлөгдөж зээлийг нь тэглэдэг ихэс дээдэст үйлчилдэг давуу эрх үйлчилсэн үү гэдгийг хэн ч мэдэхгүй. Угтаа бол эцэг эх нь төрийн өндөр дээд албан тушаалтан болон бизнес эрхэлдэг баячуудын болон нэр хүндтэй олны танил хүмүүсийн хүүхдүүд энэ сангаас сайн дураараа татгалзчихвал Монголын өнөөгийн нийгэмд хэрэгтэй юм. Хэчнээн хичээж суралцаад ч амьдралын боломжгүй эцэг эх нь танил тал ар өврийн хаалгадах боломжгүйгээс олон олон хүүхдүүд гадаадын их дээд сургуульд элсэх боломж байсан ч татгалзаж байгаа. Боловсролын зээлийн сан гэдэг ийм л нийгмийн дунджаас доогуурх давхрагынханд илүү хүрч чадвал тэр л жинхэнэ эх орондоо эргэж ашгаа өгөх хөрөнгө оруулалт юм. 

  

 

  

   


  Тэгвэл саяхан БСЗ-н сангаас зээл аван суралцсан ч төрд ч ажиллаагүй, зээлээ ч төлөөгүй ТЕГ-ын дарга асан Хурцын охин “Зээлээ төлөх эсэх нь миний асуудал. Битгий миний хувийн орон зайд халдаад бай” гэж хээв нэг хэлээд амжсан. Энэ мэтчилэн хүүхдийнхээ төлбөрийг бүрэн төлж чадах боловч боломжгүй нэгний өмнүүр орж хүүхэддээ БЗС-аас зээл авч өгөн суралцуулж буй хувиа хичээгчдийг төрөөс ангид байлгах цаг нэгэнт болсныг энэхүү БЗС-н хэрэг болон нийгэмд хэл соёлын дархлааг устгах нь хэмээн улсын сургуульд гуравдугаар ангиас нь англи хэл үзүүлэх санаачлагыг хүчтэй эсэргүүцэж байсан хувьдаа сургуультай УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй хэд хэдэн гишүүдийн цаад санаархал нь заримынх нь хувьд энэхүү БЗС-аас өөрсдийн хүүхдүүдэд зээл авч өгөх өрсөлдөөн ширүүсэх вий. Ардын хүүхдүүд унаган англи хэлтэй болж БЗС-аас зээл авч суралцаад бидний хүүхдүүдийн төрд ажиллах болон нийгэмд эзлэх байр суурийг булаацалдах вий гэсэн айдсаасаа болж тэгж эсэргүүцэж байсан ч байж болох юм. Эцэст нь Монгол хүүхэд бүр хичээж суралцан гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд суралцах боломжийг эрх ямбатнуудын хүүхдүүд өмнүүр нь орж хулгайлдаггүй нийгэм бүтээхийн тулд иргэн таны оролцоо чухал гэдгийг битгий мартаарай.

 

 

 

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/niitlel_d.php(313): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26