"Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай” төсөл Хөгжлийн банкны 30 сая евро, 2.2 тэрбум иенийн санхүүжилтээр амжилттай хэрэгжиж байна

Батхишиг | speaker.mn
2024-10-09 11:49:07

   Монгол Улсын Хөгжлийн банкнаас Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай” төсөлд 30 сая евро, 2.2 тэрбум иений зээлийг олгосон.

Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт жилд 3 сая тонн хүрэн нүүрс олборлох Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн  600 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд цахилгаан станцын эхний блокоо энэ сард ашиглалтад оруулж, туршилтын галлагааг эхлүүлсэн.

   “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт жилд 3 сая тонн хүрэн нүүрс олборлох Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн  600 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байгаа. Тус төслийн хүрээнд цахилгаан станцын эхний блокоо энэ сард ашиглалтад оруулж, туршилтын галлагааг эхлүүлсэн. Тус станц нь 150 МВт-ын хүчин чадал бүхий 4 блокоос бүрдэх ба хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад оруулснаар бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ хэмээн тооцож байгаа бөгөөд байнгын 1,040 ажлын байр шинээр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох аж.

   “Цэцэнс Майнинг энд Энержи” компани нь Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтээр Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайн Хөрс хуулалтын болон нүүрс олборлолтын зориулалттай машин, механизм, борлуулалтад ашиглах тээврийн хэрэгсэл, бусад машин, техник зэргийг худалдан авахад зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрчим хүчний салбарт үүсээд буй хомсдлыг бууруулж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх томоохон төслийн дэд бүтцэд Хөгжлийн банк хувь нэмрээ оруулаад байна. Тус компани нь зээлийн эргэн төлөлтөө хугацааны зөрчилгүй хуваарийн дагуу төлж байгаа юм.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26