Энэ хичээлийн жилд сурагчдын "Бие даалтын 7 хоног"-ийг I, II улиралд зохион байгуулна

Батхишиг | speaker.mn
2024-10-21 15:23:05

  Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд І-ІІ анги 34 долоо хоног, II-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-ХІІ анги 37 долоо хоног тус тус хичээллэнэ.

  Хичээлийн жилийн бие даалтын 7 хонот суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн уйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ. Бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь орон нутаг, сургуулийн онцлогт уялдсан дараах зарчим, шаардлагад нийцсэн байна. Үүнд: 

  •  Үйл ажиллагаа нь суралцагчдын суралцах арга барил, хөгжил төлөвшил, эрүүл мэнд, харилцаа хандлагад илэрч буй асуудлыг тодорхойлон түүнийг арилгахад чиглэсэн, нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх; 
  •  
  • Аливаа үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамж, хандив хураах зэргээр эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчид дарамт үүсгэхгүй байх; 
  •  
  • Суралцагчийн ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах, суралцагч бие даан суралцах болон хамтран суралцах боломжтой бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн байх; 
  •  
  • Суралцагчдад очих ачааллыг тооцож, үйл ажиллагааг нэгтгэн интеграц байдлаар зохион байгуулах, тухайлбал бие даан гүйцэтгэх ажлыг сонирхлын дагуу баг болгон байгалийн ухаан, нийгмийн ухаан гэх мэт судлагдахууны интеграц хэлбэрээр өгч болох бөгөөд хийж гүйцэтгэх хугацааг бага ангид өдөрт 15-20 минут, дунд болон ахлах ангид өдөрт 30-40 минутаас ихгүй байхаар төлөвлөх; 
  •  
  • Суралцагчид хамтарч ажиллах, бусдад туслах, нэгнийгээ хүндэтэх эерэг хандлага, дадал, төлөвшилд суралцахад чиглэсэн байх; 
  •  
  • Суралцагчдын бие даан болон хамтдаа хийсэн бүтээлч ажлыг олон арга, хэлбэрээр бусдадаа хуваалцах, танилцуулах боломжийг олгосон байх;
  •  
  • Нийгэм ахуйн онцлогтой уялдсан уян хатан үйл ажиллагааг зохион байгуулах, тухайлбал малчин өрхийн хүүхэд гэртээ бие даах ажлыг гүйцэтгэж ахуй амьдрал, уламжлалт ёс заншилтай холбоотой агуулга бүхий өдөр", "Өвөлжилтийн бэлтгэл", "Манай намаржаа/хаваржаа" байгалийн үзэмж" гэх мэт сэдэв, агуулгын хүрээнд тэмдэглэл  бичлэг хийх, зураг авч бусдадаа танилцуулах байдлаар төлөвлөх боломжтой байх  

  I улирлын бие даалтын 7 хоног 10-р сарын 28-наас эхэлнэ.  Бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжийг зураг болгоно хавсаргав.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26