ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАХАД НҮБ-ТАЙ ХАМТАРНА

Батхишиг | speaker.mn
2023-02-28 22:15:28

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.02.28/ Нэгдсэн Үндэстний байгууллагын /НҮБ/ Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын  гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд  хамтран ажиллахаар тохирлоо.

Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт  “Монгол Улс нь АНДЭЗНК-оос санаачилсан Азийн авто замын сүлжээ, транс-азийн төмөр замын сүлжээ, хуурай боомтын хэлэлцээр зэрэг Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдэд нэгдэн орж, идэвх санаачилгатай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам нь бодлогын хүрээнд  төмөр зам, авто зам, автотээвэр зэрэг тээвэр логистикийн бүхий л салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж байна. Өнгөрсөн жил Цагааннуур-Ховд-Ярант чиглэлийн АН-4 чиглэлийн тээврийн коридорыг нээж, тээвэрлэлтийн эхлүүллээ. Түүнчлэн үндэсний төмөр замын сүлжээ өргөжин тэлж, энэ жил баруун босоо Арцсуурь-Шивээхүрэн, зүүн босоо Эрээнцав-Бичигт чиглэлд төмөр замын төслийг эхлүүлэхээр болсон.

Тэгэхээр бид ачаа тээврийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, шуурхай нэвтрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхийн тулд хуурай боомт байгуулах шаардлага тулгарч байна. Эхний ээлжинд нийслэлд буюу хөшгийн хөндийн нисэх буудал, Алтанбулаг, Замын-Үүдэд байгуулан, цаашдаа баруун чиглэлд Ховд, зүүн чиглэлд Дорнод аймагт хуурай боомт байгуулахаар төлөвлөж байна.

Иймд Монгол Улсад байгуулах хуурай боомтын ТЭЗҮ-ийг боловсруулах, дэд бүтцийн холболт, үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлох, хуваарилах, хөрөнгө оруулалт, тээвэр логистикийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүднээс дараах техникийн туслалцааны төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхнээс хүсье” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 Түүнчлэн АНДЭЗНК-ын "Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хооронд"-ын хэлэлцээрт Ховд-Алтай-Баянхонгор-Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг нэмэлтээр тусгаж, Азийн авто замын сүлжээний албан ёсны чиглэл болгон оруулахад анхаарч дэмжиж өгөхийг хүсэв.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын  гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат.Армида Алисжабанагийн зүгээс Монгол Улс тээвэр, логистикийн хөгжилдөө ихээхэн анхаарч томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлж байгаад ихээхэн сайшаалтай байгаагаа илэрхийлж, хуурай боомт байгуулах, төмөр замын төслүүдэд техникийн болон шаардлагатай бүх талаар дэмжин хамтран ажиллахаа хэллээ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26