Бидэнд заяагдсан нүүрсний хулгайчид

Энхбаясгалан | speaker.mn
2023-12-28 21:08:39

  Өнгөрсөн өдрүүдэд  нүүрсний хулгайтай холбоотой нүүрсний сонсгол гэх 5.2 сая тонн нүүрсийг урагш нь ямарч гаалийн бүрдүүлэлтгүйгээр хил давуулсан хулгайн хэргийн талаар эх орон даяараа мэдэж авцгаасан ч эл хэргийн жинхэнэ том эздийн нэрс тодорсонгүй. Бүүр нүүрсний хулгайн хамгийн том гэрч болох Эрдэнэс Тавантолгой ххк-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг удаа дараалан уг сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ явуулсан ч түүнийг уг сонсголын турш гэрчийн суудалд суулгасангүй. Түүний амыг нээлгэх нь Монголын ард түмний эрх ашгийн төлөө хамгийн том хулгайчдын нэрсийг түүний амаар сонсох учиртай байсан ч. Хэн нэгэн нь түүний амнаас үг унагаж ард түмэнд тэдгээр унах үгсийг сонсгохыг хүссэнгүй. Нүүрсний хулгайгаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбяасгалангийн хамаарал бүхий  “Адмирал компани таван толгойн нэг орд болох “Бор тээгийн” ордыг хувьчилж авсан гэж УИХын дарга асан З.Энхболд сэтгүүлчдэд өгсөн яриандаа нэр цохон дурдсан юм.

  УИХ-ын дарга асан З.Энхболд болон УИХ-ын гишүүн ЗТХ-ийн яамны дэд сайд асан Б.Энхболд нарын холбогдох хэрэг шүүхэд шилжсэн тул шаварт унасан шарын эзэн үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр ЗГХЭГ-ын дарга МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий хэмээн нэр холбогдоод буй улсад нэгч татвар төлдөггүй “Адмирал ХХК-н” таван толгойн нүүрсний ордны нэг толгой болох “Бор тэгийг” хувьчилж авсан байна гэдгийг цохон дурдсанаар харагдаж байна уу гэлтэй. Хэдийгээр ЗГХЭГ-ын дарга МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө зориуд ямар ч ор үндэслэлгүй зүйл ярьж өөрийг нь нүүрсний хулгайтай холбох гэж үзэж байна. Миний бие нүүрсний хулгайтай ямарч холбоогүй гэж эрс няцаасан ч энэ нь түүний нэр холбогдож буй анхны хулгайн хэрэг биш гэдгийг бид бүгдээрээ мэдэх билээ. Тэгээд ч түүнийг нүүрсний хулгайтай хобогдсон талаар УИХ-ын дарга асан З.Энхболд сэтгүүлчдэд өгсөн яриандаа онцолж ярьсан бол, ХЗДХ-ийн яамны сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголыг даргалан явуулах явцдаа өөрийн амаар дурдсан юм. Мөн уг нүүрсний хамгийн том хулгай нь төрийн нууцад хамруулсан оффтейк гэрээнүүд гэгдэж байгаа бөгөөд тэрхүү оффтейк гэрүүнийдийг Х.Баттулга ерөнхийлөгч болон одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа Үндэсний аюулгүй байдлын зөвөлгөөнөөр улсын нууцад авах зөвлөмж бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг юм. Эцэстээ уг нүүрсний хулгай нь АН МАН хоёр руу л хөтлөөд байгаа хэрэг. Тиймдээ ч “Эрдэнэс Таван толгой ХХК--ийн” гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягыг уг сонсголд гэрчээр оролцуулах сонирхол аль аль талдаа байгаагүйн цаад учир ойлгомжтой болно.

  Тэгвэл Тэрхүү нууцын зэрэглэлтэй байсан оффтейк гэрүүндийн мөнгөн дүнг УИХ-ын гишүүнд ХҮН намын дарга Т.Доржханд уг оффтейк гэрээнүүд нь худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн бөгөөд тэрхүү нууцалсан оффтейк гэрээний үнийн дүн 18 их наяд байна гэж мэдэгдэж байсан юм.

 

  Баргийн хүн сонсохоос ч халширмаар том том мөнгөн дүнтэй том том хулгайн талаар сонссоор байтал бидний цөөхнө Монголчуудад их наяд гэх тоо их л ойрхон санагдах болжээ.

  Тэгвэл энэхүү 18 их наядын оффтейк гэрээнүүдийн заримаас дурдвал.

   Нууцын зэрэглэлд багтсан долоон оффтейк гэрээ:

Гэрээ нэг. Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн гэрээ. Үнийн дүн 3.6 их наяд төгрөг. Гэрээг 2019 оны аравдугаар сарын 29-нд байгуулсан.

Гэрээ хоёр. Нүүрс нийлүүлэх гэрээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК. Нүүрсний нэг тоннын үнэ 60 ам.доллар буюу 205 мянган төгрөг. Гэрээг 2019 оны арваннэг дүгээр сарын 13-нд байгуулсан.

Гэрээ гурав. “Богдхан” төмөр замын төслийн суурь бүтцийн барилга угсралтын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ. Үнийн дүн 2.2 их наяд. Гэрээ байгуулсан огноо 2020 оны зургадугаар сарын 28-нд байгуулсан.

Гэрээ дөрөв. Монголын төмөр замын төслийн тунель болон эсткадан гүүрийн зураг төсөл худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ. Үнийн дүн 2.5 их наяд. Гэрээг 2022 оны зургадугаар сарын 27-нд байгуулсан.

Гэрээ тав. Нүүрс нийлүүлэх “Эрдэнэс Тавантолгой” ХК,” Бодь интернэшнл” ХХК. Нүүрсний үнэ. Гашуунсухайтаар экспортлох тохиолдолд нэг тонн нь 388 мянган төгрөг. Замын-Үүд Эрээн боомтоор экспортлох тохиолдолд нэг тонн нь 392 мянган төгрөг хэмээн тооцож байсан.

Гэрээ зургаа. Засгийн усны хоолойн барилга угсралтын ажлын гэрээ. Гэрээ байгуулсан огноо 2022 оны нэгдүгээр сарын 28-нд байгуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Набсан” ХХК, “Эс энд Эй трейд” ХХК , “ЧММ” ХХК-иуд 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Ингэхдээ  “Набсан” ХХК 39.4 /тэрбум төгрөг,  “Эс энд Эй трейд” ХХК 39.4 тэрбум төгрөг, ЧММ” ХХК 39.4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тус тус байгуулсан байдаг.

Гэрээ долоо. Тавантолгойн далд уурхайн хайгуул судалгааны ажил гүйцэтгэх гэрээ. Гэрээ байгуулсан огноо 2022 оны аравдугаар сарын 15. Үнийн дүн 69 тэрбум төгрөгөөр байгуулсан.

 

  Ямартай ч нүүрсний хулгай гэж ямар аймар том гамшиг тохиож байсныг нүүрсний сонсголын ачаар ард олон цөмөөрөө мэдэж авсан нь сайн хэрэг. Харин цаашлаад энэ том хулгайн хэргийн эзэн холбогдогч хэн байж хэн хэн гэдэг хүмүүс шүүхээс ял авч улс орны хохирол хэрхэн барагдахыг үргэлжүүлэн анхааралтай ажиглах үлджээ.

  Удахгүй хаяанд ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бид эдгээр хулгайчдаасаа салж чадах уу гэдгийг ард түмэн өөрсдийн сонголтоороо хийх юм. тиймээс хулгайд нэр нь холбогдсон хэн ч байсан ахин улс төрд оруулахгүй байх эрх таны бидний гарт сонгуулийн өдөр ирэх юм шүү.

  Зарим оронд улс орноо гэсэн зүрх сэтгэлтэй улс төрчид заяагдаж байхад бидэнд улс орноо тонон дээрэмдэх нүүрсний хулгайчдаас авахуулаад хулгайч улс төрчид харамгүй заяагдах юм даа

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/niitlel_d.php(313): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26