УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР ЗЭСИЙН БАЯЖМАЛ, МОЛИБДЕНИЙН БАЯЖМАЛ ХУДАЛДААЛНА

Батхишиг | speaker.mn
2024-03-01 07:24:09

  Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болсон. Уг хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэсийн баяжмал, молибденийн баяжмалыг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.  

  Ингэснээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар зэсийн баяжмал, молибденийн баяжмал бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзсэн байна.

  Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 22 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа ба үүнээс төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 

   Тус үйлдвэрийн газар 2024 онд зургаан аж ахуйн нэгжид 621.5. мянган тонн зэсийн баяжмал, дөрвөн аж ахуйн нэгжид 6,240.0 тонн молибденийн баяжмалыг нийлүүлэх гэрээтэй байна.

  Тогтоол батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн болон молибденийн баяжмалыг биржээр арилжих үүрэг хүлээнэ. 

   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам өмнө байгуулсан гэрээг харгалзан үзэж 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр эхний ээлжинд таван хувийг арилжих чиглэлийг тус үйлдвэрийн газарт хүргүүлсэн байна.

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26