Шударга ёс чинь хаа байна

Энхбаясгалан | speaker.mn
2021-04-19 22:53:14

Шударга ёсны төлөө гэсэн бүхэн худал санагдах болоод их уджээ. Гарч ирэхдээ тэд бүгд л шударга ёс, ард түмэн, эх орныхоо төлөө хэмээн уриа хашхиран тодорцгоодог. Хөөрхий туйлдсан ард түмэн “за энэ хүн л их зөв ярьж байна. Энэ л хүнийг гаргаад ирвэл бидний төлөө эх орны сайн сайхны төлөө дуу хоолойгоо сөөтөл бидний төлөө УИХ-ын индэр дээрээс үгээ хэлж, шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлж бидний хүссэн шударга ёс тогтож, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг нийгмийг авчирна гэж найддаг”. Яагаад гэж үү? яагаад вэ гэвэл төрд оросн хүмүүс нүдэн дээр нь хөлжөөд байхаар ард түмэн харсаар байж юу ч хийж чадахгүй тэднийг өөрсдийнх төлсөн татвараас бүрддэг улсын төсвийн мөнгийг өөрт завшиж байгааг тэвчхээ байсан болохоор л тэр. Гэвч амьдрал нь ядуу хоногийн хоолоо яая гэж байгаа хүмүүс төрөөс олгодог хэдэн халтар халамжийн төгрөгөө таслуулчихвий гэсэн дээ ахин дахин тэднийгээ сонгосоор их л олон жилийн нүүр үзлээ. Нөгөө шударга ёс ярьж гарч ирэдэг нөхөд нүдэн дээр нь хүмүүс хөлжөөд байхаар атаархдаг уу? эсвэл энэ болоод байхад би яагаад болохгүй гэж боддог уу? ямартай ч ах эгч нарынхаа явсан замаас үлгэр дууриал авсаар ард түмний нэрийг барьж шударга ёсны төлөө гэж орилсоор төрийн өндөр босгыг намсгаж явж орсоор зарим нь орох ээлжээ хүлээн орилолдсоор. Тэд бүгд үнэхээр ярьсан шигээ ажилласан бол өдийд бидний улс хөгжлийн манлайд хүрсэн байх байсан биз. Гэтэл тэд тэгдэггүй болохоор одоо ч гэсэн хуулийн өмнө эрх тэгш байж шударга ёс тогтсон хөгжлийн замдаа орсон авилгал хээл хахууль, хүнд сурталгүй улсыг бид хүсэн мөрөөдсөн хэвээрээ л байна. Даанч ард түмний нэрийг барьсан бүхэн төрийн өндөр сэнтийд заларч зөөлөн суудалдаа тухлах тусам “албан тасалгааныхаа цонхоор ард түмний амьдралыг сайхан болгож хараад, амласан амлалт, барьж гарч ирсэн ард түмний нэр, явна гэсэн өөрийн замаа тархинаасаа арчиж хаядаг нь харамсалтай. Гадаад дотоодын нэр хүндтэй их дээд сургуулийг жам ёсоор нь дүүргээд цээжиндээ эрдмээ цээжлээд тархи толгойгоо цэнэглээд ирсэн залуус бус харин цүнх барьж гүйсэн нам дагсан хоосон толгойтнуудыг дээрээ гаргаад сандайлуулаад байхаар  улс орны амьдрал ямархуу байдалтай өрнөдгийн тодоос тод жишээ нь яах аргагүй бид бүхэн юм. Та улс төрөөр оролдохгүй бол улс төр таниар оролдоно гэдгийг биеэрээ туулаад түүндээ бухимдаад байгаа мөртлөө, хаичр дээрээ сонгууль болохоор өнөөх л харааж зүхсэн нам, түүнийг дагасан авилгалчдаас нэгээс нь нэгийг нь дээрчилж сонгоод байдаг байдаг нь үнэхээр хачирхалтай.

 

Солихгүй юм бол сонгуулиар яах юм: МАН болон АН нам хоёрт Монголын ард түмэн өргүй л баймаар. Харин ч тэдний тарьсан балаг байгуулсан гавьяанаасаа их байна уу гэхээс бага байна гэж үгүй. За яахав нэг нь үндэстнээ Манжийн дарлалаас салж тусгаар тогнолоо олоход онцлох үүргийг гүйцэтгсэн нам харин нөгөө нь ардчилсан нийгмийг цогцлоож ард түмэнд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг олгоход чухал үүрэг гүйцэтгсэн байж болно. Гэвч тухайн цаг мөчид эдгээр  намыг үүсгэн байгуулагчид зориглоогүй байсан ч хожим хэн нэгэн нь зориглох байсныг бид бас үгүйсгэж болохгүй. Нэг намд нь зуун жил төлөөсөө төлж байгаа бол нөгөө намд нь гучин жил хүүг нь төллөө. Учир нь хоёр том нам хэмээн тэднээ тахин шүтхээс холгүй байсан нь ард түмний  хамгийн том алдаа биз. Олон намын системтэй манай улсын хувьд төр барих дээд эрхийг сонгуулиар нэг намд дангаар олгох бус харин ч аль болох олон намын төлөөллийг төрдөө оруулж олон ургалч үзэлтэй, өөр хоорондоо үгсэн хуйвалдах эрсдлээс сэргийлэх хэрэгтэй гэдгийг сүүлийн хориод жил тодоос тод гэрчилнэ. Сонгуулийн жил хайр зарлаж гүйгээд сонгогдсон хойноо ард түмэндээ бөгсөө харуулдаг улс төрчдөөс салах ганцхан арга нь хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдлэх явдал мөнөөсөө мөн. Сонгууль бүхний цаана увиагүй луйвар яригдах болсоор хэдэн ч сонгуулийн нүүр үзсэн ч өөрчлөгдсөн зүйл мөн л үгүй. Мөнгө тарааж санал худалдан авч сонгуульд ялалт байгуулж байна гэж нэгнээ ээлж дараалан хардаж сэрдээс байх авч, чухамдаа хэн нь ч уг асуудлыг ул мөргүй алга болгох арга хэмжээг огтоос авдаггүй үнэхээр гайхмаар. Боломжоо хулгайлууж ирсэн ард түмэн одоо боломжоо арав хорин мянган төгрөгөөр арилждаг болсон нь туйлын харамсалтай. Хоногийн хоолоо бодож хоёр өдрийн цаадахыг харж шийдвэр гаргахдаа ардаа үлдэх хоёр настай үр хүүхэд, ач зээгийнхээ хорин жилийн ирээдүйг арилжаж байгаа гэдгээ тэд огтоос ухаардаггүй. Хатуухнаар хэлэхэд бид бүгд хэзээ үхэхээ хэн нь ч мэдэхгүй атал ардаа үлдэх хэдэн хүүхдийнхээ ирээдүйг өөрийн гараар баллаад байх нь тэднийхээ өмнө уучилж боломгүй алдааг хийж байгаагаас өөрцгүй юм. Сүүлийн жилүүдэд “хааны хүү, хаан болдог, харцын хүү харцаараа үлддэг шиг” эрх мэдэл албан тушаалд иргэдийн саналыг худалдаж авсан эрхэм түшээд нь улсын мөнгөөр хүүхдээ сургаж, сурсан төлбөрийг нь төлж барагдуулалгүй. Төрийн албанд таван жил ажиллуулж төлбөрөөс мултардаг айхавтар системийг аль хэдийнээ бий болгоод түүнийхээ үр шимийг ар араасаа хүртээд эхлснийг бид зах зухаас нь харж арга ядахадаа хий дэмий л сошиалаар хорсол зэвүүцлээ илэрхийлж сууцгаадаг болжээ. Гэтэл үнэнэдээ бидэнд уурлах эрх байхгүйгээс өөрцгүй юм. Тэдний өгсөн хэдэн цаасаар өөрийн болоод үр хүүхдийнхээ ирээдүйг арилжиж орхисон байж яаж тэдгээр хүмүүст уурлаж сууж чадна вэ. Монголоор үүнийг “хохь чинь” гэдэг байсан бол шинэ үеийнхний хэллэгээр “тавилан юм даа” гэдэг тохирсон сайхан үгс бий болсон байна. Та ядаж гэрт чинь өсөж бойжиж байгаа хүүхдээсээ ямар хүн болох, ямар мөрөөдөлтэй байгааг нь ганц удаа асууж үзсэн үү. Гэтэл таны худалдах саналаар гарч ирсэн хэн нэгэн гишүүн таны хүүхдийн мөрөөдлийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан таны хүүхдээс өөрийнхөө хүүхдээрээ дамжуулан хулгайлж байгааг бас нэг бодоод үзэхэд илүүдэхгүй л болов уу даа. Ноёны хүүхэд ноён болдог зарчмыг халаад харцын хүүхэд ч хүсвэл ноён болж болдог эрх тэгш, шударга ёс үйлчилдэг нийгмийг бий болгохыг бид хүссээр заримынх нь өвөө эмээ, зарим нэгнийх нь аав ээж, харин зарим нь өөрсдөө гар бие оролцон үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө олж ирснээ хэрхэвч мартаж боломгүй баймаар. Харин олж ирсэн тэрхүү нийгмээ бүрэлдүүлэн цогцлоох нь гагцхүү таны сонголтоос л хамаарна гэдгээ сайтар ухамсарлах нь таны үр хүүхэд, ач зээдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг ухамсарлах цаг нэгэнт ирсэн билээ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26