Хоцрох чинь моод

Энхбаясгалан | speaker.mn
2023-03-16 03:05:35

  Хоцрох гэдэг үг танд хамгийн түрүүнд юуг бодогдуулж байна. Сүүлийн үед хамгийн ихээр энэ үг ямар агуулгатай хэрэглэгдэж байна вэ гээд бодоод байсан чинь Манай улс Дэлхийн улс орнуудын хөгжлөөс хол хоцорч байна гэж их хэрэглэгдэх болсон байна. Тэгвэл бид яагаад хөгжлөөрөө Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудаас хол хоцроод байгаа юм бол. Хүмүүсийн яриа болон тухайн улс орнуудаар аялсан хүмүүсийн тэмдэглэл, аялалын нэвтрүүлгүүдээс үзэхэд хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнууд цаг нартай уралдаж байна гэж их сонсож,уншиж,үзсэн юм. Тэгвэл тэдгээр улсуудын хөгжлийн нууц нь цаг барих соёлтой нь шууд холбоотой юм бишүү гэх бодол өөрийн эрхгүй төрөв. Бидний үзсэн харсан, уншсан,сонссоноор хамгийн сайн цаг баримталдаг иргэдтэй улс бол Герман, Япон гэдэг. Мэдээж энэ хоёр улс хөгжлөөрөө хаана явааг бид бусдаар хэлүүлэлтгүй мэднэ. Харин манай улсын хувьд тэгвэл цагийг хэр сайн барьдаг билээ. Одоог хүртэл эмнэлэгт очиход цагтай болон цаггүй хүмүүс үзүүлэх гэж хоорондоо алалцдаг хэвээрээ байгаагаас үзвэл энэ цаг барих гэдэг соёл биднээс хол бололтой. Аргаггүй дээ одоог болтол үдээс өмнө болон үдээс хойш гэх цаг төлөвлөлтөөр явж ирсэн ямар ч тодорхой цаг хэлдэггүй улс шүү дээ бид чинь. Ингэхэд энэ хосууд болзооны цагаа яаж тохирдог юм бол. Арай одоог болтол за тэгэж байгаад ярья. Маргааш үдээс өмнө, эсвэл үдээс хойш би завтай байх. Зав гарахаараа би чамруу залгая гэдэг тодорхойгүй байдлаараа явсан хэвээрээ юм биш биз. Уг нь ч сүүлийн үеийн залуусыг өөр болж байгаа. Шинэ үеийн хүүхдүүд биднээс өөр, илүү ухамсартай болсон гээд их л магтдаг. Үгүй яахав мэдээж өөр болсон байх. Орчин үетэйгээ хөл нийлүүлж яваа улс шүү дээ. шинэ үеийн залуусын хувьд цаг гэдэг бол алтнаас ч үнэтэй байх учиртай. Юм бүхэн нь яг төлөвлөгөөний дагуу цагаа нарийн зохицуулж төлөвлөхөөс өөр аргагүй эрин үе шүү дээ. Яг ингээд бодож байтал саяхан нэг оюутан нөхөр хичээлдээ хоцроод багш нь хөөгөөд мань хүн бичлэг хийж сошиал орчинд тавиад хэрэндээ л Монголчуудыг талцуулаад авав. Тэгэхээр энэ орчин үеийн залуус бүгд ч өөр болж ухамсартай хариуцлагатай соёлтой болчихоогүй бололтой.

  Ихэнх нь оюутан залууг буруутгаж багшийг зөвтгөж буй. Арга ч үгүй. Багшийг яс махаараа хүндлээд хүндэтгээд ирсэн ард түмэн. Аа гэхдээ бас оюутанг өмөөрөх хүн ч байна. Харин бид хэн нэгнийг шүүх эрхгүй ч өөр өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлэх эрх хүн бүхэнд нээлттэй. Энэ чинь л ардчилалсан улсын давуу тал шүү дээ.

  За сэдвээсээ халиад яахав. Буцаад хоцрох нь зөв үү буруу юу гэдэг асуудалдаа эргээд ороё.

 Оюутан хоцорсон ч хичээлдээ ирсэн нь сайн хэрэг. Багш ч зөвшөөрөл авч орохыг шаардах бүрэн эрхтэй.

  Харин оюутан тэр сургуульд төлбөрөө төлж суралцахдаа эдлэх эрх хүлээх үүрэгтэй танилцсан байх учиртай.

 Мөн түүнийг бага байх ахуйгаас эхлүүлээд өдийг болтол түүнд эцэг эхийн зүгээс зааж сургах хэлж зөвлөх зүйлсүүд бий. Үүний нэг бол хүн хүндлэх, цаг барих зэрэг ёс суртахууны наад захын зүйлс юм.

  Мэдээж оюутан суургуулиа төгсөнө. Ажилд орж гэр бүлтэй болж аав болно. Ирээдүйд өшөө илүү цаг барих зүйлс түүний өмнө ирнэ. Мөн ирээдүйн хүүхдүүддээ зааж сургах үе ч ирнэ.

  Хамгийн наад зах нь бүсгүй та болзооноосоо 15 минут хоцорчихоод уучлалт гуйхгүйгээр уурлаад байдаг залуутай болзох уу

  Мөн ажлаасаа 15 минут хоцорчихоод уурлаад байдаг хүнтэй хамт ажиллах уу.

 Үүгээр ч тогтохгүй та хүүхдээ хичээлээс нь 15 минут хоцроочихоод чи хичээлээ ойлгосонгүй муу сурлаа гэж загнаад байж болох уу. Цаг барих нь дан ганц соёл гэхээс илүү хувь хүний болон түүний хүрээлэл дундах харилцаанд нөлөөлж болох асар том шалтгаан ч болж болно. Мөн хувь хүний хөгжилд хамгийн чухал зүйлсийн ч нэг байж болно. Хариуцлага гэдэг цаг барих соёлтой шууд хамааралтай. Аа харин зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаангүй л бол хэний ч цагаа барилгүй хоцрох муу зуршлыг зөвтгөж өөгшүүлж болохгүй. Хүн гэдэг нийгмийн амьтан. Харин “нийгэм гэдэг нь хүмүүсийн харилцаа харилцан холбогдол бүхий үйл ажиллагааны систем юм” гэж томьёологдсон байдгийг хэзээ ч мартаж болохгүй.

  Хоцрох чинь уг нь моод байсан гэж бодсон чинь үгүй юм билээ. Буянгийн Жагаа буюу Жаргалсайхан гуай нэгэн нэвтрүүлэгт орох цагаасаа хоцорч очоод “би чиний ажилтан юм уу” гэдэг үг моод болгож байсан бол УИХ-ын гишүүн асан Дэмбэрэл гуай “би хоцордог юм. Хоцрох ёстой юу гэж үү? үгүй л дээ. гэхдээ л би хоцордог юм” гэж сэтгүүлчийн асуултад хариулж хэсэгтээ л моод дэлгэрүүлж байлаа. Гэтэл хэргийн эзэн оюутан маань “би буцаж гараад ахиад зөвшөөрөл авч орох уу?. Та намайг ахиад зайл гээд хэлдээ мөнгийг нь өгье” гэдэг үгийг моод болгож орхив. Тэгвэл энэ оюутан болон цаг барьж сураагүй нөхдүүдэд хэдэн зөвлөгөө өгье. Угаасаа амьдрал хүн бүхнээс хэзээ нэгэн цагт яг тогтсон газраа тохирсон цагтаа байхыг шаарддаг жамтай. Зөвлөгөө хэнд ч илүүддэггүй болохоор уншаад туршаад үзэхэд илүүдэхгүй бизээ.

 

1. Тэд яг босох ёстой цагтаа л босдог.
Өглөө оройтож босох нь таны бүхий л өдрийн ажлыг тань хойш татдаг эхний саад юм. Сэрүүлгээ хойшлуулаад эргээд унтах ч юм уу, эсвэл санаандгүй сэрүүлгээ унтраагаад 30 минутын дараа зовлонтой сэрэх нь таныг хоцроох хамгийн энгийн шалтгаан. Техасын Протоколын сургуулийн ёс зүйн шинжээч Биана Готтсмэн дээрхи асуудлыг шийдвэрлэхэд тань туслах маш хялбархан аргыг санал болгож байна. Сэрүүлгээ гар хүрэхээргүй газар тавь, биеэрээ өндийж очоод сэрүүлгээ унтраах нь эргээд хэвтэхгүй байхад чинь тусална. 

 

2.Тэд оройн хоолон дээр маргааш өглөөний цайгаа урьдчилан бэлтгэдэг.
Готтсмэний хэлсэнээр, бүгд л өглөө босмогцоо сандарч эхэлцгээдэг, энэ бол өдрийн хамгийн “завгүй” үе юм. Хувийн зохион байгуулалт сайтай хүмүүсийн хувьд маргааш хэрэглэх зүйлсээ өмнөх орой нь бэлдэж хэвшсэн байдаг. Гутал болон түлхүүрээ гарах хаалганы ойр тавиад, өдрийн хоолоо савалж бэлтгэн, кофе чанагчаа товчлуурыг нь дараад л болохоор бэлдээд, бүр есдүгээр сарын 1-ний өмнөх өдөр хувцасаа бэлдэж хонодог шиг нэгд нэгэнгүй бэлдэх нь, таван минутын турш түлхүүрээ хайж бүхнээс хоцрохоос чинь аварч чадна. 

 

3.Тэд төлөвлөгөөт ажлаа цаг тухайд нь гүйцэтгэдэг.
Зохиолч Жульяа Моргенстерн өөрийн “Time Management from the Inside Out” номондоо“Хүмүүс ихэнхдээ нэг зүйл хийж байгаад нөгөөд шилжихдээ хоцордог” гэж бичсэн байдаг. Чадварлаг цаг төлөвлөгчид хийхээсээ өмнө хаана юунд хичнээн хугацааг зарцуулах вэ гэдгээ маш нарийн тодорхойлж чаддаг хүмүүс байдаг. “Хэр хугацаа хэрэгтэй вэ?” гэдэг асуултанд хариулахаас л эхлэх хэрэгтэй. 

 

4. Тэд хувийн хэв маягтаа дүгнэлт хийж, алдаагаа хурдан засдаг. 
Хэрэв та үргэлж утасны цэнэглэгчээ мартаад эргээд гүйдэг бол зүгээр л илүү нэгийг аваад ажил дээрээ ч юм уу машиндаа тавьчих. Нарны шилээ хайж цаг алдах хэрэггүй, гарах хаалганыхаа ойр харагдахаар газар л байнга тавиад хэвшчих. “Нямбай” хүмүүс өөрийнхөө хэв маягийг сайн мэддэг учраас түүндээ тохирсон хэмнэлтэй байж чаддаг. 

5.    Тэд сул цагийг гарамгай ашигладаг.
Моргенстений хэлсэнээр, хоцролтын өөр нэг шалтгаан нь хүмүүс ихэвчлэн цагаасаа түрүүнд очоод хийх зүйлгүй ашиггүй хүлээхээс айж цагийг нь тулгаж очдогтой нэг талаараа холбоотой. Цаг сайн барьдаг хүмүүс сул цаг бүрийг л үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг, эмчийн үүдэнд хүлээж суух нь тэднийг маш их бачимдуулна. Харин Моргенстен энэ сул цагийг цахим ертөнцөөр аялах, электрон шуудан явуулах, уншиж байгаа номоо үргэлжлүүлэх зэргээр ашиглахыг зөвлөж байна. Юу хийхээ төлөвлөсөн бяцхан жагсаалт гаргах нь танд хэр их бүтээмжтэй ажиллаж чадаж байгааг тань мэдрүүлэх болно. 

 

6. Тэд “дахиад ганцхан зүйл хийчихье” гэхээс зайлсхийдэг. 
Цаг сайн барьдаг хүмүүс дараагийн төлөвлөгөөгөө умартан “дахиад жаахан” гээд хийж байгаа зүйлээ үргэлжлүүлээд суугаад байдаггүй. Бид заримдаа ердөө ганцхан интернэт шуудан явуулчихья гэж суугаад хадуураад, нэг мэдэхэд бүхэл бүтэн 15 минутыг зарцуулчихсан байдаг. 
“Ийм зүйлд удирдлагаа алдан хадуурахаасаа сэргийлж өөрийгөө маш сайн сургах хэрэгтэй. Хичнээн татагдаж байсан ч шууд л боль” гэж Моргенстерн сануулж байна.


7. Тэд цаг хуваарилахдаа “нөөц цагийг” хэзээ ч орхигдуулдаггүй. 
Жишээлбэл, нэг эмэгтэйн өдрийн ажлын хуваарийг хальтхан харахад уулзалт бүрийн хооронд тодорхой хугацаа төлөвлөж оруулсан байна. Яагаад гээч? Учир нь түүний үс маш амархан тослогтдог, бүсгүй энэ асуудлаа шийдвэрлэх хугацааг хүртэл нарийн тооцоолж цагаа нөөцөлж сурсан байна. Гэх мэтчилэн нөөц цаг нь төлөвлөгдөөгүй гэнэтийн асуудлаас таныг хүнд байдал оруулалгүй аварч чаддаг байх нь.


8. Тэд тооцоолох ур чадварыг гаргууд эзэмшсэн. 
Цаг баригчдын хувьд тооцоо төлөвлөгөө хамгийн чухал. Тэд өдрийн ажлаа газрын зургаар дүрслэн, тухай бүрт нь зарцуулагдах минутыг тэмдэглээд, тэр ч бүү хэл цахилгаан шатанд зорчих хугацаа, нэг газраас нөгөө рүү алхах хурд, цаг агаарын болзошгүй байдал, замын түгжрэл зэргийг маш нарийн тооцоолдог. Ингэснээр тэднийг саад бэрхшээл аяндаа л тойрчихдог. Ийм нарийн төлөвлөгөө гаргахад амаргүй л дээ, гэхдээ Моргенстенийн зөвлөх аргыг туршаад үзээрэй. Гурван өдрийнхөө хийх ажлыг эхнээс нь нэг эгнээд жагсаан бичээд юуг хийхэд хичнээн хугацаа зарцуулагдаж байгааг сайн тэмдэглээд байх хэрэгтэй. Өглөө орноосоо босоод гарах хүртлээ, гараад гэрийхээ үүднээс ажлынхаа ширээ хүртлээ, бүр нарийвчилбал кофе чанагчийн урд хичнээн хугацааг тус тус зарцуулж байгаагаа бичээд бай. Тун удахгүй та “цаг хугацааны мастер” болно. 


9. Тэд хэзээ хамгийн их үр бүтээлтэй ажилладгаа мэддэг. 
Ажлаа хуваарилж чаддаг хүн өөрийн хүч энергийг ч мөн зөв хуваарилж чаддаг. Тэд юуг хэзээ хийвэл илүү бүтээмжтэй байхаа ч тодорхойлсон байдаг. Хэрэв өглөө эрт эргэцүүлэн бодох чадвар чинь сэргэг байдаг бол, энэ мөчийг хамгийн чухал ажилдаа нөөцөлж хуваарилах хэрэгтэй. Хөдөлмөрийн бүтээмжээ бодож өдрийн ажлаа төлөвлөвөл цахим ертөнцөд “живэх” мэтийн санаандгүй алдаанаас болж ажлаа алдахгүй байх боломжтой шүү дээ. 

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26