Автомашины дугаарын дуудлага худалдаанаас нийт нэг тэрбум 27 сая төгрөгийн орлого олжээ.

Батхишиг | speaker.mn
2021-05-14 16:46:00

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн дунд сонирхол татахуйц улсын дугаарыг дуудлага худалдаанд оролцуулан үнэ хаялцуулж борлуулах үйл ажиллагааг 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа.

Тэгвэл өчигдрийн байдлаар УАР, УАС серийн нийт 774 дугаарыг дуудлага худалдаанд оруулснаас 633 дугаарыг иргэд үнэ хаялцан худалдан авч, төсөвт нийт 1 тэрбум 27 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Тэдгээр дугаараас 7777 УАР дугаар 42 сая төгрөг хүрч, хамгийн өндөр үнийг тогтоосон бол 0001 УАР дугаар 32 сая төгрөгөөр зарагджээ.

Энэхүү орлогыг Засгийн газрын дэргэдэх Хүүхдийн төлөө фондод төвлөрүүлэх бөгөөд сайн үйлсийн аянд зориулагдах журамтай.

Өчигдрөөс УАО гэсэн улсын дугаарын шинэ сери задарчээ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26