Дарханы замын нөхцөл байдал

Батхишиг | speaker.mn
2021-05-18 00:29:25

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын АХБ-ны зээлийн төсөл (2019-2020):

Багц 1: Ажлын талбайд 14 хүн, 10 техник байна. Талбайн цэвэрлэгээний ажил км32+800-км33+400-ын хооронд хийгдсэн. Ажлын явц: 85.43% Хоцрогдол: 9.73%

Багц 2: Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа үргэлжилж байгаа.

Багц 3: Ажлын талбайд 141 хүн, 103 техник, тоног төхөөрөмж байна. Талбайн Км15+190-Км14+040 хооронд 1150м, Км38+200-Км35+360 хооронд 2840м, нийт3990м CTCS-6% суурь хийгдсэн. Хоолойнуудын орох гарах талыг цэвэрлэж шороог зайлуулж байна. Ажлын явц: 73.31% Хоцрогдол: 11.97%

Багц 4: Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа үргэлжилж байгаа.

Багц 5: Ажлын талбайд 61 хүн, 35 техник тоног төхөөрөмж байна. Асфальтбетон хучилт: КМ20+530-КМ19+440 хооронд 1090м хийж гүйцэтгэсэн. Битум цацлага КМ 19+200-КМ18+100 хооронд 1100 м хийсэн. Чулуу бутлуурт 1000 м3 чулуу буталж, нийт хэмжээ -51,000 м3 болсон. Хөтөлөөс 1160 тн цемент татагдсан. Төмөр замын 3 гармын ажил эхлүүлэх нөхцөл бүрдсэн боловч Төмөр замын байгууллагаас гэрээ батлагдаагүй хүлээгдэж байна. Ажлын явц: 76.11% Хоцрогдол: 6.7%

 

Улаанбаатар -Дархан чиглэлийн 2 эгнээ 202.4 км авто замын ЕСБХБ-ны зээлийн төсөл (2020-2023):

Багц 1: Барилгын талбайд 416 хүн, 75 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмалын ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 7.49% Хоцрогдол: 2.91%

Багц 2: Барилгын талбайд 239 хүн, 80 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, ул хөрс нягтруулах, далангийн дүүргэлт, дөрвөлжин хоолойн суурь ухах, арматур зангидах, ухмалын ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 5.16% Хоцрогдол: 4.44%

Багц 3: Барилгын талбайд 198 хүн, 67 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, ул хөрсний нягтруулалт, ухмалын ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 5.09% Хоцрогдол: 2.49%

Багц 4: Барилгын талбайд 148 хүн, 79 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, түр замын засвар, хөрс хуулалтын ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 1.41% Хоцрогдол: 1.67%

Багц 5: Барилгын талбайд 180 хүн, 82 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, төмөр бетон хоолойн арматурчлалын ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 5.66% Хоцрогдол: 3.65%

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26