Улсын дээд шүүхээс С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноолоо

Батхишиг | speaker.mn
2021-05-20 02:40:36

Улсын дээд шүүхээс С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял, 1.3 сая долларын торгууль оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилээр хассан. Харин С.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож даруй суллах шийдвэр гаргав.

Эргэн сануулахад, тэднийг Оюу толгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний ашиг олж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Энэхүү хэргийг өнгөрсөн долдугаар сард шүүх хэлэлцэж С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулаад байсан билээ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26