Монгол улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван хоёрдугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;
2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн тус тус заагдсан байдаг. Үнэхээр Монгол хүн амьд явах эрхтэй гэж үү. Энэ эрх үнэхээр хэрэгждэг гэж үү. Корона вирусаар өвчилж эмнэлгийн хаалга татсан ч харьяалал бус гэсэн шалтгаанаар эмнэлэгийн тусламж авч чадалгүй үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ эдэлж чадалгүй эмнэлгийн үүдэнд амь тавьсан явдал Монгол улсад хүний амь нас хэрхэн үнэгүйдсэн бэ гэдгийг маш тодорхой харуулж өглөө. Хуулинд заагдснаар бол бид амьд явах эрхтэй ч бодит байдал дээрээ гудамжны нохойноос ч дор үзэгддэг болсныг өнөөдөр нүдтэй бүхэн харж чихтэй бүхэн сонслоо.
Монгол хүн Монголын баялаг хэмээн хэлсэн үгийнх нь шүлс, барьсан микрофон дээрээс нь хатаж амжаагүй байхад эрдэнэт хүний амь гудманд хэвтэх хог новшний чинээ үнэгүйдэж эхэллээ.
Нялх биетэй эхийг хөл нүцгэн эмнэлгээс гаргалаа хэмээн ёс суртахууны огцролт хийж өөрийн ерөнхийлөгч болох замаа зассан эрхэм ерөнхийлөгч У.Хүрэлсүх харин эл явдлыг хараад юу бодож суугаа бол. Баялагтаа эзэн Монгол гэсэн ч тарьсан балагт нь эзэн нь болж корона вирусээр өвчилж харамсалтайгаар амь тавьж байгаа ард иргэдийнхээ ар гэрт нөхөн олговор олгоё хэмээн амнаасаа нэгч үг ган хийлгээгүй засаг баригч МАН-ын эрхэм гишүүд наадам цуцлагдсаны улмаас морьдоо тэжээсэн зардал болох таван сая төгрөгийг хурдан морь бүхэнд олгоё гээд санаачлага гаргаж байгаа нь ард түмнээ хэрхэн дорд үзэж буйн тод жишээ юм.
Арван дөрвөн хоног хөл хорьж хоёроос дөрвөн удаа давтан шинжилгээ хийж хорин нэгээс хорин найман хоногийн хооронд илрүүлж нэг хүнийг найман сая таван зуун мянган төгрөгний зардалтай эмчилж явсан үеийг нь ард түмэн манай засаг ёстой сайн ажиллаж байна хэмээн алга ташин хүлээн авч байсан бол одоо харин өвчтэй иргэдээ хөсөр хаяж гудманд амьсгал хурааж эхлэхэд нь тэр үед ямар их үргүй зардал гаргаж байсныг ойлгож ухаарч байгаа бизээ.
Хоёр том хөрш нь эмнэлэг нь хүрэлцээгүйдээ бус харин эл вирусын хор уршиг ямар их байх вэ гэдгийг урьдчилан тооцоолж шинээр эмнэлэг барьж байхад тухайн үед засаг толгойлж байсан У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар харин андлалын өргөө, их хуралдай зэрэг цогцолбор барьж, хотын төвдөө зөөврийн устай усан оргилуур барьж байсан гэхээр тэнэгийн дотор уужуу гэгчээр ямар их тэнэглэл байсныг цаг хугацаа гэрчлэн харуулсаар.
Амьд явах эрхтэй хэмээн үндсэн хуулиндаа тунхагласан ч өнөө цагт энэ эрх үнэхээр цаасан дээр хараар бичигдсэн бичиг төдий болсон нь үнэхээр харамсалтай.
Ёс суртахуунтайгаа харуулж засгийн газраа огцруулж байсан эрхэм ерөнхийлөгч маань одоо л өөрийнхөө хэр их ёс суртахуунтай вэ гэдгээ ард түмэндээ батлан харуулах учиртай. Өөрийнх нь толгойлсон засгийн газрын үед дотооддоо халдвар алдсан бол түүний нутгийн дүү, түүний томилуулсан, өөрийнх нь ажлыг хүлээн авсан ерөнхий сайдын үед Монгол хүн гудманд амьсгал хураасан эмгэнэлт явдал болчхоод байхад чадамжгүй засгийн газрыг огцрохыг шаардаж чадахгүй бол түүний өнөөх ёс суртахуун гэгч ерөнхийлөгч болох жүжгийнх нь нэгээхэн хэсэг байсан гэдгийг ард түмэн тов тодорхой харж авах юм.
Хорьж хорьж байснаа дотооддоо алдаад яг гардан тулаанд улс үндэстнээ уриалан орж, аюулт цар тахлыг хамтдаа даван туулах болов уу хэмээн түүнд итгэсэн ард түмний итгэлийг хөсөр хаяж ерөнхийлөгч хэмээх зөөлөн сэнтийд тухлан суухаар амин хувиа хичээж яваагүй гэдгээ ард түмэндээ нотлон харуулах цаг мөч аль хэдийнээ ирсэн гэдгийг харин эрхэм ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуай маань харин ойлгож ухамсарлаж байгаа болов уу.
Өнөөдөр та үхсэн ч буруутан нь та: Эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр харамсалтайгаар амьсгал хураасан хөөрхий талийгаачийг буруутан болгох гэж чичирж байгаа нь үнэхээр харамсалтай. Арав хоног архи ууж, подвальд аж төрдөг нэгэн амьд явах эрхгүй юм бол үндсэн хуулиаараа Монгол улсын иргэн бүхэн амьд явах эрхтэй хэмээн яах гэж тунхагласан билээ. Үүгээр ч үл барам “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн үндсэн хуулиндаа тусгасан байтал Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж гэх этгээд “уг талийгаач залууг орон сууцны зоорийн давхарт амьдардаг, сүүлийн арав хоногт архи согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн хэсгийн ахлагч нь өгсөн ” хэмээн мэдээллэж байгаа нь дээрх үндсэн хуулийн заалтыг уландаа гишгэсэн үйлдэл юм.
Өнөөдөр уг талийгаач залуугийн оронд танил талгүй, амьжиргааны төвшин тааруу хэн ч байсан буруутан болох боломжтой гэдгийг НЭМГ-ын даргын уг мэдэгдлээс тов тодорхой харж болохоор байна. Ёстой л үхсэнийх нь хохь болно гэгч л энэ буй за. Гэтэл үндсэн хуулиараа бол бид хэн байх нь хамаагүй амьд явах эрхтэй хэмээх эрх эдлэх ёстой юм шүү НЭМГ-ын дарга Б.Бямбадорж гуай.
-
Нэг сарын өмнө
ЗАГАСНЫ УУРГА НЬ ЦАХИЛГААНЫ УТСАНД ХҮРСНЭЭР ТОГОНД ЦОХИУЛЖ АМИА АЛДЖЭЭ
Нэг сарын өмнөСАЙДЫН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Нэг сарын өмнөТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХОД ХАМТРАН АЖИЛЛАНА
Нэг сарын өмнөЭнэ хичээлийн жилд сурагчдын "Бие даалтын 7 хоног"-ийг I, II улиралд зохион байгуулна
Нэг сарын өмнө14 настай хүүхдийн хэвлий хэсэгт хутгалж, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хэргийг камерын хяналтаар илрүүллээ
Нэг сарын өмнөЭмээлт эко аж үйлдвэрийн паркийн бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга ашиглалтад орлоо
Нэг сарын өмнөНҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР КОКСЖИХ НҮҮРС БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Нэг сарын өмнө“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөД.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
Нэг сарын өмнөӨнөөдөр орой 2 байршилд авто зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнө2025 ОНД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД НИЙГМИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ДЭМЖИХ ТӨВҮҮДИЙГ БАЙГУУЛНА
Нэг сарын өмнөНийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо
Нэг сарын өмнөУлаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөӨнөөдөр дараах 6 байршилд авто замыг хааж, шинэчилж байна
Нэг сарын өмнөЗам тээврийн ноцтой ослын улмаас авто замуудад ачаалал үүсчээ
Нэг сарын өмнөАвтомашины улсын дугаарын дуудлага худалдаа маргааш болно
Нэг сарын өмнөЦАХИМ ОРЧИНД ЦАЦСАН БИЧЛЭГИЙН ДАГУУ ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА
Нэг сарын өмнөӨнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй
Нэг сарын өмнөНийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв
Нэг сарын өмнөМалын бэлчээрээс болж маргалдаж, хүн хутгалжээ
Нэг сарын өмнө"Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай” төсөл Хөгжлийн банкны 30 сая евро, 2.2 тэрбум иенийн санхүүжилтээр амжилттай хэрэгжиж байна
Нэг сарын өмнөОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзав
Нэг сарын өмнөИрэх амралтын өдрүүдээр яармагт зам хааж засна
Нэг сарын өмнөНийслэлийн хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа
Нэг сарын өмнөБаянгол дүүргийн “Өргөө” цэцэрлэгийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Нэг сарын өмнөБөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ашиглалтад орууллаа
Нэг сарын өмнөАвтомашины улсын дугаарын дуудлага худалдаа мягмар гаригт болно
Нэг сарын өмнөСэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо
Нэг сарын өмнөӨнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөЧулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөӨнөөдрийн байдлаар гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна
Нэг сарын өмнөМетро барих техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороонд шилжүүллээ
Нэг сарын өмнөЭрчим хүчний хэмнэлттэй 712 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна
Нэг сарын өмнөӨнөөдөр 22:00 цагт хоёр байршилд зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөБарилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Нэг сарын өмнөАшиглалтын хугацаа дууссан 146 лифтийг шинэчиллээ
Нэг сарын өмнөХОЁР УЛСЫН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
Нэг сарын өмнөТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нэг сарын өмнөМаргааш буюу есдүгээр сарын 27-нд хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөССАЖЗ-ЫН САЙД Ч.НОМИН ДЭЛХИЙН БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нэг сарын өмнөБусдын биед халдсан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Нэг сарын өмнөМалчдын өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүлж байна
Нэг сарын өмнөӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнө1-р ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна
Нэг сарын өмнөЭНЭ ДОЛОО ХОНОГТ 5 БАЙРШИЛД НИЙТ 5.3 КМ АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ
Нэг сарын өмнөУГТЭ: НҮҮДЛИЙН ЭМНЭЛГИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛСЛАГДСАН СУМДЫН 800 ИРГЭНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЛАА
Нэг сарын өмнөИНТЕРПОЛЫН "ХӨХ БУЛАНТ" ЗАР МЭДЭЭГЭЭР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ИРГЭНИЙГ “ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БАРИВЧЛАН, АЛБАДАН АВЧИРЛАА
Нэг сарын өмнөЭлсэнтасархай-Хархорин чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Нэг сарын өмнөЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА
Нэг сарын өмнөЭнэ сарын 8-нд гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай охиныг олжээ
-
4 жилийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо...
2 жилийн өмнөХойлог шувуу агнаж эрүүгийн хариуцлага хүлээв
2 жилийн өмнөЦэцэрлэг,сургууль төлөвлөөгүй орон сууцны хорооллын зураг төслийг батлахгүй байх Засгийн газрын тогтоол гарлаа
2 жилийн өмнөСурагчдын утсыг хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ
2 жилийн өмнө3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй
2 жилийн өмнөСоёл урлагийн салбарынхан цалин хөлсний хэмжээг нэмэхийг ЗГ, тэр дундаа Соёлын яамнаас шаардаж цуглараад байна
2 жилийн өмнөНИЙТ НУТГИЙН 70 ГАРУЙ ХУВЬД ИХ, 20 ХУВЬД НЬ ДУНД ЗЭРЭГ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
2 жилийн өмнөG-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх Хотын дарга нарын форум болж байна
2 жилийн өмнө“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА
2 жилийн өмнөУС АШИГЛАГЧ ИРГЭН, ААНБ-Д ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
2 жилийн өмнөХ.Нямбаатар: Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар ажиллаж байна
2 жилийн өмнөГАВИ – Олон улсын вакцины холбооны албаны хүмүүстэй уулзалт хийлээ
нэг жилийн өмнөАрдын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
нэг жилийн өмнөНэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас баржээ
нэг жилийн өмнөДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ
Нэг сарын өмнөСАЙД Х.БОЛОРЧУЛУУН УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Нэг сарын өмнөБаянзүрх дүүргийн Тийболлын аварга шалгаруулах тэмцээнд 20 сургуулийн 300 гаруй тамирчид оролцлоо
4 жилийн өмнөЭлсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна
2 жилийн өмнөЗахирлынхаа эд зүйлсийг завшсан манаачид нэг жилийн хорих ял оноожээ
2 жилийн өмнөНҮХТИЙН АМАНД ГАЗАР ОЛГОЛТЫГ ЗОГСООЛОО
2 жилийн өмнөЖагсаалд оролцож байгаа хүмүүс Их тэнгэрийн ам руу явж байна
2 жилийн өмнөБагануур дүүрэгт бог малын мялзан өвчин бүртгэгдлээ
2 жилийн өмнөҮүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна
2 жилийн өмнөХянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ
2 жилийн өмнөАлбан тушаалаа урвуулан ашиглаж газрын байршлыг өөрчилсөн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
2 жилийн өмнө"Газар шим" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлт боллоо
2 жилийн өмнөГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНААС ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
2 жилийн өмнөЦахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ
2 жилийн өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв
нэг жилийн өмнөЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧ, БАГШ НАР, СУРГУУЛИУДЫГ УРАМШУУЛЖЭЭ
нэг жилийн өмнөСурагчийн дүрэмт хувцас солих санал гаргалаа
нэг жилийн өмнөЗүрхний ишеми өвчин гэж юу?
Нэг сарын өмнөГэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ
Нэг сарын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багассан байна
4 жилийн өмнөОРОН НУТГИЙН МЭДЭЭ: Увс аймагт аялагчдын тав тухыг хангасан ОТОГЛОХ ЦЭГҮҮДИЙГ нэмж байгуулна.
2 жилийн өмнөУвс аймгийн Өмнөговь сумын малчид, цагдаа нарын хооронд маргаан гарлаа
2 жилийн өмнөЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОЛБОРЛОСОН 336.3 ГРАММ АЛТЫГ ХУРААН АВЧ МОНГОЛБАНКИНД ТУШААЛАА
2 жилийн өмнөТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино
2 жилийн өмнөБайгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхийг үүрэг болгов
2 жилийн өмнөЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2 жилийн өмнөХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАХАД НҮБ-ТАЙ ХАМТАРНА
2 жилийн өмнөФранцын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо
2 жилийн өмнө580 айлын орон сууцны шав тавилаа
2 жилийн өмнөГадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгджээ
2 жилийн өмнөЗүрхний хэм алдагдлын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
нэг жилийн өмнөБАЯНХОШУУ БҮСЭД НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
нэг жилийн өмнөБЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХАД ХОЛБОГДОХ ЯАМД ХАМТРАН АЖИЛЛАНА
нэг жилийн өмнөҮндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулна
Нэг сарын өмнөНийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Нэг сарын өмнөДэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр газрыг төсөл хэлбэрээр худалдана
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26