Хур ихтэй зуны үерлэн урсах гол мөрнүүдийг харахаар энэ их ус зүгээр л урсаад Монгол орноос минь гараад явчихдаг гэж бодохоор л үнэхээр их харамсмаар. Болдог бол гадагш урсдаг гол бүхэн дээр далан байгуулж Монгол орондоо тодорхой хувийг нь тогтоон барьж үлдмээр шунал төрөхийг яана. Эх орондоо юм авч үлдэх гэсэн шунал хүн бүхэнд тодорхой хэмжээнд байхад илүүдэхгүй байх гэж өөрийгөө зөвтгөж суух.
Ер нь эх орон ч сэтгэл гэж чухамдаа юу юм бэ. Эцэг өвгөдөөс өвлүүлж үлдээсэн эх орон байгаль орчноо онгон дагшнаар нь хамгаалж авч үлдэхийг хэлэх үү, эсвэл газрын гүн дэх баялагаа зөв зохистой ашиглаж улс орноо хөгжүүлж хойч үедээ дутагдах гачигдах юмгүй сайхан нийгэм бүрдүүлэн үлдээхийг эх орон ч үзэл гэх үү. Бодоод үзвэл дээрх хоёр учир шалтгааны аль аль нь эх орон ч үзлийн илрэл гэмээр. Гэвч хөгжингүй орнуудыг харахаар ашигт малтмалаа зөв зохистой ашиглаж түүнээсээ олсон орлогоороо улс орныхоо эдийн засаг болоод байгаль орчноо хамгаалахад зориулж ирсэн байдаг. Харин манай улсад эсэргээрээ ашигласан байгаль орчноо нөхөн сэргээнэ гэдэг тал дээр одоог болтол асуудалтай байсан хэвээр. Гэхдээ энэ нь дан ганц гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын буруу гэхээсээ илүүтэйгээр тэднээс ашиг хонжоо харан авилгал авч зүй бус үйлдлүүдийг нь өөгшүүлж байгаа эрх мэдэлтэн албан тушаалтнуудын увиагүй үйлдлийн буруу гэвэл зохистой. Үүгээр тогтохгүй байгальд хамгийн ихээр хор хөнөөл учруулагчид бол бидний хэлж заншсанаар нинжа буюу хувиараа алт, зэс, жонш ухагчид юм. Тэдгээр шоргоолж мэт үй олон нинжа нарт авсан бол буцаан нөхөн сэргээнэ гэсэн ойлголт огтхон ч байхгүй болохыг бид тэдний ухаж сэндийчсэн газар нутгийн өнөөгийн байдлаас тодхон харж болно. Гэтэл бид уул уурхайгаас болж гол мөрд ширгэж байна. Гадны хөрөнгө оруулагчтай уул уурхайнуудыг хөөж гаргая. Эх орноо харийн хүнд ухуулж сэндийлүүлмээргүй байна хэмээн орилж хашхирч явдаг ч өнөө муу хэдэн нинжа нараа болохоор амьдралынхаа төлөө бор зүрхээрээ яваа улс хэмээн өөгшүүлсээр байдаг. Гэвч тэд харин уул уурхайн компаниудаас дутахааргүй байгаль орчинд хор хөнөөл учруулж байгааг хэн ч анзаарахыг хүсдэггүй нь харамсалтай.
Ашиглахгүй юм бол ашигт малтмалаар баян улс гэж цээжээ дэлдээд юугаа хийх. Ёстой л алтан дээр сандайлсан гуйлгачин нэрээ зүүгээд хоёр хөршөөсөө гуйж суувал барав. Гэтэл хоёр хөрш чинь нүдэн дээр чинь хөгжин цэцэглэсээр. Бид тэднийг хөгжин цэцэглэхэд нь хувь нэмрээ харамгүй оруулсаар. Хамгийн энгийн жишээ дурдахад бид тог цахилгааны хувьд хоёр хөршөөсөө хараат байсан хэвээр. Дотоодын цахилгаан станцуудын өнөөгийн хүчин чадлаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжгүй тул хоёр хөршөөсөө хэрэгцээт цахилгаанаа импортлон авсаар. Гэтэл дотоодод маань өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангах нөөц бололцоо байсан хэвээр. Харин бид тэрхүү нөөц бололцоогоо ашиглах гэхээр хөрөнгө мөнгөний гачигдлаасаа болж улс орнуудын гар сунгахыг хүлээн суухаас өөр аргагүй байдалд хүрдэг. Хамгийн наад захын хөрөнгө оруулагч бидний урд хөрш болдог. Гэтэл өнөөх л муйхар зангаараа урд хөрш бол бидний мөнхийн дайсан хэмээн хэдэн эх оронч гэх нөхдүүд өнөөх улс орны хөгжлийг хурдасгах төсөл хөтөлбөрүүдийг гацааж байдаг нь харамсмаар. Хамгийн наад захын жишээ дурдахад Багануурын нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станыг хятадын компани концессын гэрээгээр барьж ашиглалтад оруулаад тодорхой хугацааны дараагаар манай талд хүлээлгэн өгөх тохироотой гэрээ хэлцэл хийгдсэн ч өнөөх л эх орончид маань цахилгаан эрчим хүчний хараат байдал үүснэ хэмээн муйхарласаар гацааж орхисон байх жишээний. За яахав тэр Багануурын станц дүүрч гэж бодоход Эгийн голыг түшиглэн барих Эгийн голын усан цахилгаан станцыг өдийг болтол гацаасан хэвээр. Гацааж байгаа шалтгаан нь хойд хөршийнхөө нутаг дэвсгэрт орших Байгал нуурын экологийн бүтцэд өөрчлөлт орох, Байгал нуур татрах цаашлаад ширгэж үгүй болохвий гэсэн дэндүү гэмээр өрөвч сэтгэхүйгээсээ болоод тэр. Гэтэл бид хойд хөршөөсөө өдрийн оргил цагаар үнэтэй тог цахилгаан импортлож аваад шөнө илүүдлээ хямд өртгөөр экспортлосон хэвээрээ байдаг.
Эгийн голын адаг орчимд буюу Эг-Сэлэнгийн бэлчирээс 2,5 км зайд усан цахилгаан станц барьж байгуулах боломжтой талаарх судалгааг 1991 оноос хойш хэд хэдэн удаа хийж байсан. Эгийн голын усан цахилгаан станцыг Эгийн гол дээр барьсанаар эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.
Манай Улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс Оросын холбооны улсаас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрчим хүч импортоор авсаар байна. Оросын холбооны улстай холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарч цахилгаан авч чадахгүй байдал үүсвэл олон мянган хэрэглэгчдийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед ноцтой байдал үүсэж болзошгүй юм. Эдгээрээс гарах гарц нь Эгийн гол дээр усан цахилгаан станц цаг алдалгүй барьж байгуулах явдал юм.
Корона вирусын нөхцөл байдлаас үүдээд манай улс аж ахуй байгууллага болоод иргэдийнхээ эрчим хүчний хэрэглээг 100% төрөөс дааж эхлэхэд үнэгүй юманд нугасгүй ард иргэдийн төлөөлөл өвлийн цагт машиныхаа дор цонхоороо тог гарган халаагуур залгаж байсан удаатай. Үнэхээр тэгж их хэрэгцээ шаардлага байгаа бол улс орныхоо эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд дээр хоёр гараа өргөөд дэмжээд гүйх хэрэгтэй атал үүний оронд бусдын хэлсэн өчүүхэн шалтагт үнэмшин улс орныхоо хөгжилд тээр тушаа болж явах нь үнэхээр их тэнэглэл гэлтэй. Бид дотоодынхоо нөөц бололцоог ашиглан эрчим хүчнийхээ хэрэгцээг 100% дотоодоосоо хангаад илүүдлээ зохих үнээр нь экспортолдог болчихвол хэрэглэгч бидний хувьд ч илүү хямд өртгөөр эрчим хүч хэрэглэх цаашлаад эрчим хүчний өндөр хэрэглээ шаардагддаг үйлдвэр аж ахуй нэгжүүд бий болж улс орны ажлын байр нэмэгдэх гээд бидэнд маш их хэрэг болох нь тодорхой юм.
Уулаасаа одоо дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг эзэмших түүгээр улс орныхоо хэрэгцээг хангах энэ нь цаашлаад дэлхийн цаг уурын нөхцөл байдалд эерэгээр нөлөөлж энэ нь буцаад хүн төрөлхтний хувьд эх дэлхийгээ хайрлан хамгаалж буй илэрхийлэл болж буйг дэлхийн хүчирхэг улс орнуудын удирдагчид НҮБ-ын индэр дээрээс цохон тэмдэглсээр.
Усны эрчим хүчийг ашигласнаар цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг багасгах, ногоон хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж, Байгаль орчинд ээлтэй, цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой; Мөн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, Улаанбаатар, бусад хот суурин газрын агаарт хаягдаж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах онцгой ач холбогдолтой.
Тэгвэл манай улсын хувьд ч бүхий л боломжит хувилбаруудаар сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлж улс орны цахилгаан эрчим хүчний тодорхой хувийг хангаж эхлэх цаг нь нэгэнт болсон.
Усан цахилгаан станц гэж юу вэ?: Нэгэнт усан цахилгаан станцын талаар хөндөж байгаагийн хувьд усан цахилгаан станц гэж юу байдаг болох хэрхэн байгальд ээлтэйгээр цахилгаан эрчим хүч гаргаж авдаг талаар жаахан ч гэсэн мэдээлэл өгөх нь хэрэгтэй болов уу.
Усны урсгалын хөдөлгөөний энерги нь уснаас эрчим хүч үйлдвэрлэх үндсэн элемэнт болдог бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн цаг уур, усны урсац, газарзүйн болон геодизийн нөхцлөөс хамаардаг байна. Усан цахилгаан станцад усны урсгалын генераторт цахилгаан энергид хувиргах хувиргалт хийгдэнэ. Урсгалын энергийг ашиглах нөхцөл нь жилийн туршид голын урсацын өөрчлөлт, цаг уурын нөхцөл, голын болон усан сангийн усны түвшний өөрчлөлт, олон жилийн дундаж үзүүлэлт гэх мэт олон зүйлээс хамаардаг байна. Тэгвэл Эгийн гол нь Монгол орны хамгийн гүн цэнгэг Хөвсгөл нуураас эх аван Хөвсгөл, Булган аймгуудын нутгаар урсан Сэлэнгэ мөрөнд зүүн гараас нь цутгадаг гол юм. Уг гол нь Хөвсгөл нуураас эх аван урсдаг цорын ганц гадагш урсгалтай гол юм. Эгийн гол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 332 тоот тушаалаар Хөвсгөл нуур-Эг голын усны сав газарт хамаардаг. Харин Сэлэнгэ мөрний сав газарт хамаардаггүй болсон байна.
Тэгвэл Эгийн голын урт нь 475 км, ус хураах савын талбай 40454 хавтгай дөрвөлжин км бөгөөд усны унал нийт уртад 815 м буюу км тутамд 2 м орчим болно. Дундаж хэвгий нь 0,0017%. Эгийн гол ой хөвч бүхий бэсрэг уулс дундуур урсдаг ба 2 талын уулс зарим газарт 100-150 м хүртэл ойртож эгц өндөр хадан хясаатай хавцал үүсгэх тул голын хөндийн төрх байдал маш үзэсгэлэнтэй байдаг. Голын гульдрал эхнээсээ адгаа хүртэл шинэс,нарс, улиас,хайлас, төрөл бүрийн жимсний бут зэрэг үзэсгэлэнт байгалийн тогтоцтой бургасан ой дундуур урсана. Түүний өргөн Үүрийн голын билчир хүртэл 20-70 м түүнээс доош 50-150 м юм.
Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа шинжилгээгээр Завхан гол дээр баригдсан Тайширын усан цахилгаан станцын үр дүнд Завхан голын урсац тодорхой хэмжээгээр нэмэгдсэн болохыг тогтоосон байна. Ингэснээр Эгийн гол дээрх усан цахилгаан станц баригдснаар эгийн голын урсац буурна гэх иргэдийн хардлагыг үгүйсгэж байгаа юм.
Харин уг төсөл хэрэгжсэнээр бий болох давуу талуудыг Эрчим Хүчний Яамнаас танилцуулсан юм. Үүнд: Усан цахилгаан станц баригдсанаар Байгальд орчинд ямар нөлөө үзүүлэх вэ?
Эгийн голын УЦС нь нь Байгальд ээлтэй төсөл юм. Монгол Улсын эрчим хүчний системийн хувьд 96% нь түүхий нүүрс шатаан жилд дунджаар 8,4 сая тонн нүүрсхүчлийн хий агаар мандалд хаядаг. Эгийн голын УЦС ашиглалтанд орсноор жилд дунджаар 709 мян. тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой ба далан баригдснаар нийт 5,7 тэрбум цэвэр усны нөөц бүхий усан сан шинээр үүсэх ба орчны чийгшил нэмэгдэн уур амьсгал зөөлөрнө. Үүнтэй холбоотойгоор тухайн нутаг орчимд нүүдэллэн ирдэг усны шувуудын тоо толгой нэмэгдэн амьдрах таатай орчин бүрдэх эерэг нөлөөтэй. Мөн усан сан үүссэнээр тухай нөхцөлд дасан зохицсон загасны аж ахуй эрхлэж улмаар загасны тоо толгой, зүйл нэмэгдэх эерэг нөлөөтэй. Далангийн барилгын шатанд түр хугацаанд газар шорооны ажилтай холбоотойгоор дуу чимээ нэмэгдэх, зэрлэг ан амьтад дайжих зэрэг сөрөг нөлөөлөл үүсэх боловч тухай гарч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, зөвлөмжүүд, Байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг цаг тухайд нь мэргэжлийн түвшинд авч хэрэгжүүлснээр Байгаль орчинд нөлөөлөл багатайгаар уг төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
Ус багасах, загас устана гэж зарим хүмүүс яриад байдаг. Энэ үнэн үү?
Загас хамгаалах болон судлах ажилд төслийн нэгжээс ихээхэн анхаарал тавьж байгаа. Энэ ажлын хүрээнд 2014 оны 4-р сард НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Загас өнгөрүүлэх байгууламж, улс орнуудын туршлага” сэдэвт олон улсын семинарыг амжилттай зохион байгуулсан. Загасны тоо толгойн хувьд өөрчлөлт орохгүй бөгөөд загас амьдрах боломжтой газар руу шилжих болно. Усан сан үүссэнээр загасны аж ахуй эрхлэн загасны тоо толгойг нэмэгдүүлэх, загасны судалгаа, нүүдэл, амьдрах орчныг олон жил тасралтгүй судлах эерэг нөлөөтэй байна. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д загас өнгөрүүлэх байгууламжийг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа. Худал, харин ч нуур үүссэнээр загасны тоо толгой өсдөг гэдгийг Говь-Алтай аймгийн Тайширын УЦС-ын жишээнээс харах боломжтой.
Усан сан дүүргэх хугацаанд голын урсацад хэрхэн нөлөөлөх вэ?
Эгийн голын УЦС-ын далангийн барилгын ажил 3.5 жил, усан сан дүүргэлтийн хугацаа 2 жил, далангийн барилгын ажил болон усан сан дүүргэлт үндсэндээ зэрэг явагдана. 2016 онд далангийн барилгын ажил эхэлж 2019 онд усан сангийн дүүргэлт дуусаж 2020 оны өвөл бүрэн хүчин чадлаараа Төвийн бүсийн оргил ачааллын хэрэглээг хааж оролцоно. Усан сан дүүргэх явцад голын урсацыг хаахгүй, экологийн урсац урсадгаараа урсана. Усан сан дүүргэлтийн тооцоололыг Франц улсын Трактебел инженеринг (GDF Suez) компани ус багатай 3 жил, ус ихтэй 3 жил, дунд устай 3 жил дараалан тохиолдох үеийн тооцоололыг боловсруулсан. Ус ихтэй жил төлөвлөснөөс илүү хурдан, ус багатай болон дундаж устай жилүүдэд тооцолсон хугацаанд усан сангаа дүүргэнэ гэжээ.
Аливаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд иргэд олон нийтэд төслөө танилцуулж олон нийтэд зөв ойлголт төрүүлэх нь төслийг хэрэгжүүлэхэд маш сайн түлхэц болж чадна. Иргэдийн хувьд томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар дутмаг мэдээлэл авч байдгаас төслийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ойлгож ухамсарлалгүй төслийг няцаагч үгүйсгэгч нарын үгэнд автах нь элбэг байдаг. Харин энэ нь улс орны хөгжил удааширдаг нэгэн том суурь шалтгаан болж буйг иргэд ухамсарладаггүй нь харамсалтай. Ямартай ч Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барьж байгуулах гэрээ хэлэлцээр амжилттай хийгдсэн нь сайшаалтай. Одоо харин Эгийн голын усан цахилгаан станцын гэрээ хэлэлцээр хэзээ амжилттай хийгдэх вэ гэдгийг л хүлээх үлдлээ.
-
Нэг сарын өмнө
ЗАГАСНЫ УУРГА НЬ ЦАХИЛГААНЫ УТСАНД ХҮРСНЭЭР ТОГОНД ЦОХИУЛЖ АМИА АЛДЖЭЭ
Нэг сарын өмнөСАЙДЫН ЗӨВЛӨЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Нэг сарын өмнөТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОХОД ХАМТРАН АЖИЛЛАНА
Нэг сарын өмнөЭнэ хичээлийн жилд сурагчдын "Бие даалтын 7 хоног"-ийг I, II улиралд зохион байгуулна
Нэг сарын өмнө14 настай хүүхдийн хэвлий хэсэгт хутгалж, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн хэргийг камерын хяналтаар илрүүллээ
Нэг сарын өмнөЭмээлт эко аж үйлдвэрийн паркийн бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төвийн барилга ашиглалтад орлоо
Нэг сарын өмнөНҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР КОКСЖИХ НҮҮРС БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Нэг сарын өмнө“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөД.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
Нэг сарын өмнөӨнөөдөр орой 2 байршилд авто зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнө2025 ОНД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД НИЙГМИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ДЭМЖИХ ТӨВҮҮДИЙГ БАЙГУУЛНА
Нэг сарын өмнөНийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо
Нэг сарын өмнөУлаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөӨнөөдөр дараах 6 байршилд авто замыг хааж, шинэчилж байна
Нэг сарын өмнөЗам тээврийн ноцтой ослын улмаас авто замуудад ачаалал үүсчээ
Нэг сарын өмнөАвтомашины улсын дугаарын дуудлага худалдаа маргааш болно
Нэг сарын өмнөЦАХИМ ОРЧИНД ЦАЦСАН БИЧЛЭГИЙН ДАГУУ ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА
Нэг сарын өмнөӨнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй
Нэг сарын өмнөНийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв
Нэг сарын өмнөМалын бэлчээрээс болж маргалдаж, хүн хутгалжээ
Нэг сарын өмнө"Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай” төсөл Хөгжлийн банкны 30 сая евро, 2.2 тэрбум иенийн санхүүжилтээр амжилттай хэрэгжиж байна
Нэг сарын өмнөОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальковыг хүлээн авч уулзав
Нэг сарын өмнөИрэх амралтын өдрүүдээр яармагт зам хааж засна
Нэг сарын өмнөНийслэлийн хоёрдугаар төрөх буюу "Хүрээ" амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа
Нэг сарын өмнөБаянгол дүүргийн “Өргөө” цэцэрлэгийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Нэг сарын өмнөБөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ашиглалтад орууллаа
Нэг сарын өмнөАвтомашины улсын дугаарын дуудлага худалдаа мягмар гаригт болно
Нэг сарын өмнөСэлбэ дэд төвийг VR төхөөрөмж ашиглан виртуал хувилбараар харах боломжтой боллоо
Нэг сарын өмнөӨнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас нэг байршилд авто зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөЧулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөӨнөөдрийн байдлаар гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна
Нэг сарын өмнөМетро барих техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороонд шилжүүллээ
Нэг сарын өмнөЭрчим хүчний хэмнэлттэй 712 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна
Нэг сарын өмнөӨнөөдөр 22:00 цагт хоёр байршилд зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөБарилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Нэг сарын өмнөАшиглалтын хугацаа дууссан 146 лифтийг шинэчиллээ
Нэг сарын өмнөХОЁР УЛСЫН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
Нэг сарын өмнөТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нэг сарын өмнөМаргааш буюу есдүгээр сарын 27-нд хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнөССАЖЗ-ЫН САЙД Ч.НОМИН ДЭЛХИЙН БОКСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нэг сарын өмнөБусдын биед халдсан жолоочийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Нэг сарын өмнөМалчдын өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүлж байна
Нэг сарын өмнөӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд гурван байршилд авто зам хааж, шинэчилнэ
Нэг сарын өмнө1-р ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна
Нэг сарын өмнөЭНЭ ДОЛОО ХОНОГТ 5 БАЙРШИЛД НИЙТ 5.3 КМ АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ
Нэг сарын өмнөУГТЭ: НҮҮДЛИЙН ЭМНЭЛГИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛСЛАГДСАН СУМДЫН 800 ИРГЭНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЛАА
Нэг сарын өмнөИНТЕРПОЛЫН "ХӨХ БУЛАНТ" ЗАР МЭДЭЭГЭЭР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ИРГЭНИЙГ “ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БАРИВЧЛАН, АЛБАДАН АВЧИРЛАА
Нэг сарын өмнөЭлсэнтасархай-Хархорин чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Нэг сарын өмнөЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА
Нэг сарын өмнөЭнэ сарын 8-нд гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай охиныг олжээ
-
4 жилийн өмнө
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо...
2 жилийн өмнөХойлог шувуу агнаж эрүүгийн хариуцлага хүлээв
2 жилийн өмнөЦэцэрлэг,сургууль төлөвлөөгүй орон сууцны хорооллын зураг төслийг батлахгүй байх Засгийн газрын тогтоол гарлаа
2 жилийн өмнөСурагчдын утсыг хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ
2 жилийн өмнө3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй
2 жилийн өмнөСоёл урлагийн салбарынхан цалин хөлсний хэмжээг нэмэхийг ЗГ, тэр дундаа Соёлын яамнаас шаардаж цуглараад байна
2 жилийн өмнөНИЙТ НУТГИЙН 70 ГАРУЙ ХУВЬД ИХ, 20 ХУВЬД НЬ ДУНД ЗЭРЭГ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
2 жилийн өмнөG-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх Хотын дарга нарын форум болж байна
2 жилийн өмнө“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА
2 жилийн өмнөУС АШИГЛАГЧ ИРГЭН, ААНБ-Д ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
2 жилийн өмнөХ.Нямбаатар: Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар ажиллаж байна
2 жилийн өмнөГАВИ – Олон улсын вакцины холбооны албаны хүмүүстэй уулзалт хийлээ
нэг жилийн өмнөАрдын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
нэг жилийн өмнөНэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас баржээ
нэг жилийн өмнөДЭЭРЭМДЭХ ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ
Нэг сарын өмнөСАЙД Х.БОЛОРЧУЛУУН УРГАМЛЫН ЭРҮҮЛ МЭНД, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Нэг сарын өмнөБаянзүрх дүүргийн Тийболлын аварга шалгаруулах тэмцээнд 20 сургуулийн 300 гаруй тамирчид оролцлоо
4 жилийн өмнөЭлсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна
2 жилийн өмнөЗахирлынхаа эд зүйлсийг завшсан манаачид нэг жилийн хорих ял оноожээ
2 жилийн өмнөНҮХТИЙН АМАНД ГАЗАР ОЛГОЛТЫГ ЗОГСООЛОО
2 жилийн өмнөЖагсаалд оролцож байгаа хүмүүс Их тэнгэрийн ам руу явж байна
2 жилийн өмнөБагануур дүүрэгт бог малын мялзан өвчин бүртгэгдлээ
2 жилийн өмнөҮүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна
2 жилийн өмнөХянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ
2 жилийн өмнөАлбан тушаалаа урвуулан ашиглаж газрын байршлыг өөрчилсөн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
2 жилийн өмнө"Газар шим" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлт боллоо
2 жилийн өмнөГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНААС ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
2 жилийн өмнөЦахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ
2 жилийн өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэв
нэг жилийн өмнөЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧ, БАГШ НАР, СУРГУУЛИУДЫГ УРАМШУУЛЖЭЭ
нэг жилийн өмнөСурагчийн дүрэмт хувцас солих санал гаргалаа
нэг жилийн өмнөЗүрхний ишеми өвчин гэж юу?
Нэг сарын өмнөГэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ
Нэг сарын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багассан байна
4 жилийн өмнөОРОН НУТГИЙН МЭДЭЭ: Увс аймагт аялагчдын тав тухыг хангасан ОТОГЛОХ ЦЭГҮҮДИЙГ нэмж байгуулна.
2 жилийн өмнөУвс аймгийн Өмнөговь сумын малчид, цагдаа нарын хооронд маргаан гарлаа
2 жилийн өмнөЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ОЛБОРЛОСОН 336.3 ГРАММ АЛТЫГ ХУРААН АВЧ МОНГОЛБАНКИНД ТУШААЛАА
2 жилийн өмнөТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино
2 жилийн өмнөБайгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхийг үүрэг болгов
2 жилийн өмнөЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2 жилийн өмнөХУУРАЙ БООМТ БАЙГУУЛАХАД НҮБ-ТАЙ ХАМТАРНА
2 жилийн өмнөФранцын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо
2 жилийн өмнө580 айлын орон сууцны шав тавилаа
2 жилийн өмнөГадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгджээ
2 жилийн өмнөЗүрхний хэм алдагдлын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
нэг жилийн өмнөБАЯНХОШУУ БҮСЭД НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ
нэг жилийн өмнөБЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХАД ХОЛБОГДОХ ЯАМД ХАМТРАН АЖИЛЛАНА
нэг жилийн өмнөҮндсэн хуульд заасан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулна
Нэг сарын өмнөНийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Нэг сарын өмнөДэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр газрыг төсөл хэлбэрээр худалдана
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(336): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26